Нэр нөлөө бүхий эрхмүүдтэй холбоотой авлига, албан тушаалын хэргийн хамрах хүрээ, тойрох хүрээлэл улам нэмэгдэн, өргөжин тэлсээр байна. Экс гишүүдийн ээдрээтэй хэргүүд ч өнөөдрийг хүртэл эцэслэн шийдвэрлэгдсэнгүй.
Тухайлбал, УИХ-ын гишүүн асан Д.Балдан-Очирыг АТГ-аас шалгаж эхэлсэн гэх мэдээлэл бий. Дарханы гурилын үйлдвэр галд өртөж, дээр нь УИХ-ын сонгуулиар өвдөг шороодсон экс гишүүн арга ядахдаа намынхнаасаа нүүр буруулж, эрх баригчдыг түшиж, өдгөө Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд алба тушаал хаших болсон гэнэ лээ.
Сонгуулиар намынхан нь түүний эсрэг ажилласан гэх хорслоо тайлж ядан байсан түүнийг АТГ-аас дуудаж, асууж шалгаах болсон аж. Иймээс энэ бүхнийг даван туулж, аавын хаалга татахгүй байхын тулд эрх баригчдын хажуу бөөрөнд хачиг шиг наалдсан юм байх.
Харин экс гишүүн Д.Дондог нарт холбогдох хэргийг мөрдөн байцаалтад буцааснаар асуудал намжиж, өдгөө мартагдах шахжээ. Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанаас хэргийг шалгаж, Сүхбаатар дүүргийн шүүхэд шилжүүлж байсан удаатай.
Гэвч хэрэгт нэмж шалгах зүйл байгаа, нотлох баримт хангалтгүй гэх үндэслэлээр шүүгчийн захирамжаар нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан юм. Эрүүгийн хуулийн 148.2-т зааснаар бүлэглэн, зохион байгуулалттайгаар бусдаас онц их хэмжээний мөнгө залилж авсан гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн байдаг.
Д.Дондог нар УИХ-ын 2008 оны сонгуульд оролцохын өмнө хотын “А” зэрэглэлийн бүсэд барилга барих газар хайж байсан “Меритон” компанийн удирдлагад “Надад мөнгө яаралтай хэрэгтэй байна. Газрын асуудлыг жич шийдэж өгч болно.
Би зөвхөн сонгуульд ялах нь чухал байна” гэж хэлж, тус компаниас “Сум бар” ХХК-ийн захирал А.Батбилэг, өөрийн туслах Д.Сайнбаяр нараар дамжуулан их хэмжээний мөнгө авсан болох нь гэрч нарын мэдүүлэг болон мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон хэмээн үзэж, дээрх яллах дүгнэлтийг үйлдсэн аж.
Мөн УИХ-ын гишүүн асан Х.Наранхүүд холбогдох Монгол, Израйлийн хамтарсан “Шинэ Технологи” компанийн зургаан тэрбум төгрөгийн хохиролтой хэргийн мөрдөн байцаалт дуусаагүй байгааг АТГ-аас мэдэгдсэн. Прокурор уг хэрэгтэй танилцаад нэмэлт ажиллагаа хийх даалгавар өгсөн гэнэ.
Түүнчлэн гишүүн асан Ц.Батбаяр нарт холбогдох хэргийн мөрдөн байцаалт Нийслэлийн ИТХ-ын дарга асан Т.Билэгттэй холбоотой удааширчээ. Т.Билэгтийг Интерполоор эрэн сурвалжлах явцдаа түүнийг АНУ-д цагаачлах хүсэлт гаргасныг тогтоожээ.
АНУ-ын Засгийн газраас хараахан шийдвэр гаргаагүй байгаа. Хэргийн явц цаашид хэрхэн өрнөх нь АНУ-ын Засгийн газрын шийдвэрээс хамаарахаар болжээ. Энэ мэтчилэн экс гишүүдийн хэрэг эцэс төгсгөлгүйгээр үргэлжилж байна.
Мөн өнөөгийн эрхмүүдтэй холбогдох хавтас хэргүүд ч АТГ-т дарагдах болжээ. УИХ-ын гишүүн Д.Хаянхярвааг албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр АТГ-аас шалгаж эхэлсэн ч удалгүй асуудал намжив.
Эрхэм түшээ өөрийгөө буруугүй гэж тодотгодог ч нотлох баримт энэ бүхнийг үгүйсгэдэг талаар албаныхан тайлбарлах нь бий. Гэвч эл хэргийг хууль хяналтынхан эцэслэн шийдвэрлэж, буруутай эсэхийг нь тогтоосонгүй.
Мөн сүүлийн үед шил шилээ дарсан авлига, албан тушаалын хэргүүд илэрч, асуудлыг сонгуультай хутгалдуулав. Ганц намын гишүүдийн улыг шагайж, баривчлан, саатуулах болсон нь эрх баригч намынхан албан тушаалаа урвуулан ашиглаж, сонгуулийн камбинат ажлаа хийж байна гэж хардахад хүргэсэн юм.
Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатарыг мөнгө угаасан, авлига авсан хэмээн хүүгийнх нь хамт саатуулав. Н.Хүрэлбаатарын хүү Х.Энхбат болон бусад нэр холбогдогч нарыг батлан даалтад гаргаад байгаа билээ.
Гэхдээ гадагшаа албан ажлаар явсан эрхмийг Интерполиор эрэн сурвалжилж байгаа гэх мэдээллийг цацаж, онгоцны буудлаас шууд баривчилсан нь анхаарал татдаг. Учир нь Н.Хүрэлбаатар юу мэдэж байв.
Тэр эх орондоо ирээд ямар мэдээлэл дэлгэх байв гэсэн асуултууд хариулт нэхдэг. Түүнчлэн түүний өмнөх Эрүүл мэндийн сайд С.Ламбааг ч АТГ-аас шалгаж эхлээд байна.
Эрх баригчид асуудлыг өөр өнцгөөс харагдуулах гэсэндээ С.Ламбаагаар шоудаж байна гэж нэг хэсэг нь үзэж байгаа бол нөгөө хэсэг нь Эрүүл мэндийн сайд байсан нөхдүүдийг нам харгалзахгүй шалгаж эхэлсэн нь энэ салбарт бугшсан идээ бээрийг шахах бодлого гэж тайлбарлаж буй юм.
Түүнчлэн сүүлийн үед амаа хамхиж, дуугүй байх үүрэг хүлээсэн Ё.Отгонбаяр гишүүнээсээ татгалзахаар болсон гэх мэдээлэл хүчээ авч байна. Энэ нь эрхэм гишүүн цахим хуудсаараа “Шалгуулахад бэлэн” байгаагаа мэдэгдсэнтэй холбоотой гэнэ.
Хэрэв УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярыг шалгах шаардлагатай гэж үзвэл халдашгүй дархан эрхээс нь түдгэлзүүлнэ. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүнээсээ татгалзах шаардлагатай болох юм. Гэхдээ гишүүнээс нь түдгэлзүүлэх эсэх асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэн шийдвэрлэх учиртай.
Одоогийн байдлаар түүний Хөрөнгө орлогын мэдүүлгийг шалгаж байгаа билээ. Магадгүй Ё.Отгонбаяр бүрэн эрхээс нь түдгэлзүүлбэл түүний оронд хэн парламентад орж ирэх вэ. Аль хэдийн энэ талаарх яриа АН дотор өрнөж, ҮЗХ-ны гишүүн Д.Түмэнжаргал тодроод байна.
Булган аймагт нэр дэвшин 28.95 хувийн санал авч Ё.Отгонбаярт далаараа тавиулсан энэ эрхэмд хүрд эргүүлэх боломж шилжих юм байх. Ингэснээр АН дахин нэг суудлыг зүгээр сууж байгаад атгачихна гэсэн үг.
Гэтэл Ё.Отгонбаярын араас Ж.Энхбаяр, Ц.Дашдорж нартай холбоотой асуудал үүсээд байна. Говь-Алтай аймгийн АН-ын дарга О.Амгаланбаатар УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Ц.Дашдорж нарыг АТГ-т шалгуулахаар гомдол гаргажээ.
Гомдолд “Говь-Алтай аймгаас сонгогдсон гишүүд гишүүний багцын хөрөнгөөс эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад хохирол учруулсан. Ийм баримт аудитын байгууллагын тайлангаар тогтоогдож байна” гэжээ.
Тус аймгийн аудитын байгууллагаас хийсэн шалгалтаар гишүүдийн тойрогтоо төсөвлөсөн хөрөнгөөс жижиг дунд үйлдвэрлэл, тариалан эрхлэлтийг дэмжих зорилгоор иргэдэд олгосон хөрөнгө гээд 421 сая төгрөгийн асуудалд АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.
Иймээс Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж мэдэхээр нөхцөл байдал бий болоод буй юм. Хаданд хавчуулагдсан халиуны зулзага хөөрхий гэгчээр УИХ-ын гишүүн С.Ганбаатар ч ах намын гишүүдийн хамт АТГ-т шалгуулахаар болоод байна.
МҮЭХ-ны салбар холбооны удирдлагаас тус холбооны харьяа Тээвэр үйлчилгээний төв, Төв зөвлөлийн Автобаазын газарт орон сууц барих, тэнд барьсан орон сууцнаас гишүүддээ хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох ажлыг зохион байгуулахдаа МҮЭХ-ны ерөнхийлөгч асан С.Ганбаатар, дэд ерөнхийлөгч асан, одоогийн ерөнхийлөгч Х.Амгаланбаатар нар эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан гэсэн гомдол гаргасан хэмээн АТГ-т ховложээ.
Гомдол үндэслэлтэй эсэхийг хянаж үзээд эрүүгийн хэрэг үүсгэх эсэх нь тодорхой болох гэнэ. Юутай ч парламентын гишүүдийг баруун талаас нь намнах ажиллагаа энэ намрыг хүртэл үргэлжлэх тухай учир мэдэх хуучилж байна.
Учир нь сонгуулийн санал хураалт дуусч, дүнгээ цэгцэлсний дараа хоёр нам ханцуйн дотроо наймаалцаж, хавтас хэргүүдийг урна гэх таамаглал улс төрийн хүрээнд яригдаж байгаа юм.
Эх сурвалж:

Мягмар - 06 сарын 09,
2026
Сэтгэгдэл0
шалга шалга сайн шалгах хэрэгтэй
Хар машинд ганц нэг хүн биш олон хүн бүр олон хүн итгэхгүй байгаа. Итгэхгүй байх бүрэн үндэслэлтэй. Ер нь энэ машины прогграммыг Монголын ард түмэн шалгах, мэдэх бүрэн эрхтэй. Хоёр хүнд өгсөн саналыг хуваагаад тоолчих программ хийх хэцүүч биш, үнэтэйч биш, оюутнуудач хийчих байх. Гэтэл яагаад тийм өндөр үнэтэй, тэгээд өндөр нууцлалтай байдаг юм? Манай залуус чинь Майкрософтод хүртэл өндөр үнэлэгдэж байна шүүдээ. Тэд нараар программа хийлгэдэггүй юмаа гэхэд зөвөлгөө авч болдоггүйн учир юу вэ? Яагаад өөрийн хүмүүстээ итгэл алдаж заавал гадаадын хэн нь үл мэдэгдэх нэг хүнээр хийлгэж түүнийгээ ард түмнээсээ нуух ёстой гэж ??? Тэр хүн чинь Монголын төр ард түмнээр тоглочиж болох бусуу? Энэ бол зүгээр нэг манай намууд хоорондын асуудал биш үндэсний асуудал. Сонгууль бол тухайн улс орны тусгаар тогтнол бүрэн эрхэт байдал, үндэсний аюулгүй байдалтай холбоотой амин чухал асуудал.Иргэн хүн эрх баригчдыг хардах шалгах эрхтэй гэж дандаа ярьдаг сурталчилдаг биздээ.Яг үнэндээ программыг яаж ч хийж болно, хаанаас ч удирдаж болно шүүдээ.Хэнийг ч гаргаж хэнийг ч унагаж болно. Машин бүрийг өөр өөрөөр программчилж болно гээд олон юм байна шүүдээ.
Батхуу,Баярцогт нарыг унэхээр шалгах аавын алга уу?
Elbegee Bayartsogt 2 uulaa ene heregt holbootoi bolood l Bayartsogtiig shalgahgui bna! Bayartsogtiig shalgaval Elbegee davhar unchih geed hetsuu baigaa baihaa huurhii!
лүнгийн замын дамба очир гэж нөхөр хаагуур нь гулсчихаад байдаг юм болоо одоо тэрний хамтарсан самсунг онгоцны буудал барина гэж манаргаж байх шигээ энэ ер ямар учиртай юм болоо АНыхан яахав ээ тэд огт зүгээр өнгөрнө
Засгийн эрхийг дангаар авчих санаатай УИХ-ын сөрөг хүчний гишүүдийг захиалгаар хэлмэгдүүлж байгаа нь тодорхой юм байна, Говь-Алтайн бууны нохой АМГАЛАНБАЯР уравчихаж Бодвол айлгаа биз Аймхай новш байна лээ,
J.enhbayariig sain shalgah heregtei. Nemeed batan hamhaalahiin sid biahdaa idsen uusaniig ni shalga. Uuriiguu 20 ohin kompanitai gej gaihuuldag hun bgaan
Хар машинд ганц нэг хүн биш олон хүн бүр олон хүн итгэхгүй байгаа. Итгэхгүй байх бүрэн үндэслэлтэй. Ер нь энэ машины прогграммыг Монголын ард түмэн шалгах, мэдэх бүрэн эрхтэй. Хоёр хүнд өгсөн саналыг хуваагаад тоолчих программ хийх хэцүүч биш, үнэтэйч биш, оюутнуудач хийчих байх. Гэтэл яагаад тийм өндөр үнэтэй, тэгээд өндөр нууцлалтай байдаг юм? Манай залуус чинь Майкрософтод хүртэл өндөр үнэлэгдэж байна шүүдээ. Тэд нараар программа хийлгэдэггүй юмаа гэхэд зөвөлгөө авч болдоггүйн учир юу вэ? Яагаад өөрийн хүмүүстээ итгэл алдаж заавал гадаадын хэн нь үл мэдэгдэх нэг хүнээр хийлгэж түүнийгээ ард түмнээсээ нуух ёстой гэж ??? Тэр хүн чинь Монголын төр ард түмнээр тоглочиж болох бусуу? Энэ бол зүгээр нэг манай намууд хоорондын асуудал биш үндэсний асуудал. Сонгууль бол тухайн улс орны тусгаар тогтнол бүрэн эрхэт байдал, үндэсний аюулгүй байдалтай холбоотой амин чухал асуудал.Иргэн хүн эрх баригчдыг хардах шалгах эрхтэй гэж дандаа ярьдаг сурталчилдаг биздээ.Яг үнэндээ программыг яаж ч хийж болно, хаанаас ч удирдаж болно шүүдээ.Хэнийг ч гаргаж хэнийг ч унагаж болно. Машин бүрийг өөр өөрөөр программчилж болно гээд олон юм байна шүүдээ.
ELEBGDORJ ZAILAASAI.YAGAD?ESREG NAMIINHNAA DARAMTALDAG IIM HUN CH OLIGTOI HUN BISHEE.tim shydrga um bol ali ch nam ahrgalzahguigeer shalgaj turiig tsberelh bsan getel tegsengui ychir ni namasaa dahin erunhilogchdi debshih zorlgo agyylj bsan ychir...
ene suu dolooson gulug shig tsaraitai z.enhbold gej mongol turiig samarch dyysah ni ee!yyl ni turd 1nam dangaaraa bish olon namiin tuluulul parlemnted bh estoi .ingej baij bie biendee haynalt tabidag baimaar um.getel z.enhbold gej horchingiin ajillagaa zubhun ANiin ih hyral bolgoh zorilgotoi umaadaa.iim horchingyydiig turuus byylgaj zailyylah heregtei
Arxi, Tamxinii buziness erxeldeg gishvvdiig uls turuus archix xeregtei.Namaar ylgax esgvi,Shudraga baiya.
больж больж сайн шалга Бас УБ хотын хамаг газрыг худалдсан Хотыг 20 жил нураасан новшнуудыг сайн шалга
"Нийгмийн Толь" гээчийг нилээн хэдэн удаа харж билээ. Хэдэн Гишүүд Нарын тухай уншсанаа санагалзвал,: хэн нэгэн Этгээдийн яаран сандран бж дүлэн гаргасан ...хүү, хөөрхий нөгөө баяансэлэнгэ(ийн) охин хоёроос өөр иддэггүй,уудаггүй гарууд бдаггүй бололтойдогоо. . .
3-06-14 10:38:58 - Орон нутаг Өмнөх нийтлэл -Бидний үгэнд орсон бол хайран сайхан залуус энэ тайгад амиа алдахгүй байсан даа- Нар мандах болоогүй дөнгөж үүрийн цэгээн туяа тусч байхад "Хөвчийн хар" сэрсэн юм. Бид хоёрын унтсан газраас холгүйхэн аргамжсан морьд тургилаад төө ургасан нялх ногоон өвсийг шир шир хийн зулгаан идээшлэх аж. Уулсын цээжээр битүү бүгээн манан буугаад хоножээ. Үүр хаяарч байгаа болоод ч тэр үү уулын шувууд эцэж цуцахаа мэдэхгүй жиргэн шулганана. Хаашаа л харна гүн ногоон өнгө тунарсан модот уулс дүнхийгээд, тэртээ манан татсан өндөр уулнаас хөхөө шувууны "гүүг гүүг" хэмээн донгодох дуу сонсогдоно. Өнөөдөр уулын хэцээр явсаар Шарлангийн эх рүү очоод эргэх юм. Шарлангийн эх гэх газар амьтдын диваажин нутаг гэсэн. Тэнд буга, бор гөрөөс харайлдаж, уулын энгэрээр нь баавгай маажиганан гүйлдээд дэлхийд тоо толгой нь нэн ховордоод байгаа хөх шаазгай шагширсан тийм нугад очихоор зорьсон юм. Нарны битүүд газар дөхөхөөр өглөөнийхөө цайг уучихаад мордлоо. Мийгаа ах бид хоёр ар араасаа цувран уулын хэц өөд мацаж яваа. Хангай газрын морь унаад гарсан бол өдийд хөх мах нь чичрээд нэг ч даваа давалгүй зогсчих байсан биз. Харин уулын морь өөр юм. Хавар эрт ногоо идээд махалчихсан морь ямар ч амьсгаадалгүй явж байгаа нь энэ ууланд үрээ байхаасаа "зүтгэсэн" болохыг илтгэх мэт. Д.Мягмарсүрэн ахаас таныг яагаад "Хөвчийн хар" гэж дууддаг болсон талаар асуулаа. Тэрбээр уулыг цуурайттал инээснээ "Би энэ уулын хүн шүү дээ" гэв. Тэгснээ төд удалгүй "Хулгайн анчид л өгсөн нэр шиг байгаа юм. Хотоос ирсэн хийгээд нутгийн зарим хүн тэгж дуудахад эхэндээ эвгүй, дургүй хүрдэг байсан. Сүүлдээ ойр хавийн хүмүүс мэддэг болчихсон. Одоо Мягмарсүрэн гэвэл таних хүн бараг байхгүй. Хөвчийн хар гэвэл энэ хавийнхан андахгүй" гэв. Бид хоёрт ярилгүй үлдээсэн зүйл бий. Тэр нь 2008 оны зургаан сард ууланд гарсан түймрийг унтраахаар явж байгаад онгоцтойгоо осолдсон Онцгой байдлын гал сөнөөгчдийн тухай. "Ми-8" онгоцны ослыг хүний цусны үнэрээр олсон гэнэ "Хөвчийн хар" энэ талаар ингэж ярив. "2008 оны зургаан сард миний хариуцаж байсан ойд битүү түймэр ассан. Тэр зун бороо ороогүй хуурайшилт ихтэй байсан болохоор ууланд явж байсан хэн нэгний тавьсан галаас болж хайран сайхан залуус амиа алдсан юм. Би гал тавьсан хүмүүсийг хууль бус анчид гэж боддог. Тэд бугын цусан эвэр, засаа, чивэнд явж байсан хүмүүс гэдэг нь гарцаагүй. Тэд л ууланд гарч, асаасан галаа унтраалгүй явсан нь тодорхой. Нэг өглөө сэрсэн чинь түймэр битүү дэгдсэн байсан. Сумын Онцгой байдлын алба хаагчидтай ууланд газарчилж явлаа. Хоёр өдөр гал унтраах гэж ноцолдоод барахгүй бүгд ядарсан амьтад. Түймрийн өөдөөс сөргүүлж гал тавиад арай гэж намдаагаад сөргүүлсэн галаа цааш алдахгүйн тулд унтрааж байгаа юм. Түймэр дүрэлзэж байгаа ойгоос далавч зэрэг нь шатаж байгаа шувууд нисэж, шатаагүй газарт гал тавиад хүндхэн байсан. Ингээд ойд гарсан түймрийг цучилд оруулаад энэ талаараа Онцгой байдлын ерөнхий газарт станцаар мэдэгдсэн. Тэгтэл өөдөөс онгоц нисгэх гэж байгаа гэсэн. Бид онгоц нисгэх шаардлагагүй галаа бүрэн унтраасан гэсэн боловч гал сөнөөгчдийг нисгэчихсэн байсан. Онцгой байдлын ерөнхий газартай холбогдчихоод Ерөөгийн халуун рашаан орох гэж байтал тэнгэр муухайраад битүү манан татчихсан. Тэгээд намирсан зөөлөн бороо шивэрч эхэлсэн. Тэр шөнөдөө ойд гарсан түймрийг унтраагаад хоносон. Тэгтэл маргааш өглөө нь Онцгой байдлын ерөнхий газраас станцаар холбогдоод онцгоц очсон уу гэж асуудаг юм байна. Бид ч ирээгүй гэдгийг хэлээд холбоо тасарсан. Төд удалгүй дахин холбогдоод уулнаас бууж, Зүүнхараа дээр хүрээд ир гэж үүрэгдэж байгаа юм. Зүүнхараа дээр маргааш орой нь яваад очтол бөөн хэрэг мандчихсан Онцгой байдлын аврагчдын яваа онгоц ор сураггүй алга болчихсон байсан. Эрлийн багийн дарга нар Сэлэнгэ аймгийн Хүдэр сум, Минжийн хангай руу онгоц нисгээд байгаа юм. Тэгэхээр нь яасан гэж тийшээ шувт явдаг юм бэ, наагуур хай. Гал гарсан тэр хавиар хай гэхээр эрлийн багыг удирдаж байсан дарга Ерөө суманд аргал түүж явсан эмгэний дээгүүр ниссэн байна гэсэн мэдээлэл ирсэн гээд тэр хавиар хайгаад байгаа. Үүнээс болж цаг алдсан байхгүй юу. Бид маргааш нь орой нь Хонин нуга гарч замдаа хоноод нөгөөдөр нь ууландаа очсон. Өөрийнхөө арав гаруй морийг унуулаад газраар хайж эхэлсэн. Нөгөө хүмүүс ууланд явж чадахгүй болохоор нь чи бид хоёрын хонодог уулын баруун хэцийг бариад явж байтал нэг сонин үнэр үнэртэх шиг болсон. Ойд хөвчид явж байхдаа тийм үнэр огт үнэртэж байгаагүй содон үнэр байхаар нь тэр зүг рүү явсан. Тэгсэн осол болсон газар дээр яваад орж байгаа юм. Хүний цус тэгж эвгүй содон үнэр гаргадаг юм билээ. Ойртож очоод дурандлаа. Амьд хүмүүс байгаа харагдсан. Мөн шүхэр дэлгэчихээд шүхэр доороо ослоос болж амиа алдсан гал сөнөөгчдийг эгнүүлээд тавьчихсан байсан. Нэг тэдэн дээр яваад очдог юм билүү гэж бодогдсноо газраар явж байгаа хүмүүс осолдсон онгоцыг олбол түрүүлж очиж болохгүй. Нисдэг тэрэг дуудах хэрэгтэй гэж хэлснийг санаад эргээд морио унаад чавхадчихсан. Сандарсан амьтан хурдан л хэл дуулгах юм сан гэж бодогдоод морио эцтэл нь давхисан байна лээ. Тэгээд анх би ослын газрыг олж, хэл дуулгасан. Нисдэг тэрэгтэй хамт ослын газар очиж байгаа юм. Хүн харах аргагүйгээр гал сөнөөгчид нар амиа алдсан байсан, хайран залуус. Битүү өтгөн мананд төөрөөд онгоцныхоо элгээр хад мөргөчихсөн байсан. Онгоцын сэнс их бөх байдаг юм билээ. Бүдүүн модыг унахдаа хяргачихсан байсан. Бидний үгэнд орж тэднийг нааш нь нисгээгүй бол осол болохгүй байсан" хэмээн ярьж явтал унаж яваа морь гэнэтхэн давхийн үргээд бусгадаг байгаа. Золтой л уначихсангүй. Морь юунаас болж үргэв гэсэн бидний хажуугаар зургаан торой дагуулсан бүл зэрлэг гахай өнгөрсөн байжээ. Ар араасаа цуварчихаад дуугаран шогших аж. Бодон нь жигтэйхэн том биетэй голийсон амьтан сүргийн сүүлд явахыг олж харлаа. Намар болж өвсний сөл тасраад ирэхийн цагт чихчихсэн гахай шиг л биеэ дааж чадахгүй болтлоо таргалаад бөндийсөн өөх болох нь тодорхой. "Онцгой байдлын ерөнхий газрынхан 30 мянган төгрөгөөр шагнасан" Ингээд "Ми-8" нисдэг тэрэгний ослын талаар яриагаа өрнүүллээ. Таныг анх очиход ямаршуухан байдалтай байсан бэ. "Би анх ослын газрыг олоод дараа нь эрлийн багийнханд мэдэгдээд явган явж байсан эмч нарын эм тариаг морин дээрээ ганзагалсан. Бусад мориндоо Онцгой байдлын ерөнхий газрын багаж хэрэгсэл бүгдийг нь ачиж явсан. Нэг моринд зуу гаруй килограмм ачаа ачсан байсан. Тэгээд хэсэг хүнтэй морио унаад ослын газар руу явлаа. Биднийг очиход нүд хальтрам дүр зураг угтсан. Ослоос амьд үлдсэн Цогоо гээд залуу баруун гар нь онгоцны сэгэнд даруулчихсан амиа алдсан хүмүүс дунд хэвтэж байгаа юм. Хажууд нь амьд үлдсэн хүмүүс гаргаж авах гээд ноцолдсон бололтой модоор хөшсөн байсан. Бас Сүхбаатар, Ганжигүүр, Гавъяат нисгэгч Сугар, Бадамжунай нарын нүүр ам бүхэлдээ цус болоод хатчихсан. Хөдөлж ч чадахгүй бидний бараанаар хашгираад л байсан. Эр хүний нулимс хатуу гэдэг дээ. Үхлээс аврагдсан тэд биднийг хараад бүгд уйлцгаасан. Эрлийн багийн бид хэд ч уйлаад л. Нэг талийгаач залуугийн бөгс цээж дундуураа хуваагдчихсан, түрүүлгээ хараад өвс зулгаасан чигтээ өөд болсон байсан. Түүнийг хараад үнэхээр өр эмтэрсэн, одоо ч нүдэнд харагдаад байдаг юм. Амьд үлдсэн залуус ам нь цангаад хэцүүхэн байдалтай байсан. Шар шөвгөр уулын тэр хавиар ус байхгүй ян сарьдаг уултай. Таван цаг гаруй усанд явж байж халуун рашаан дээр очно. Эмч нарын авч явсан өвчтөнд хийдэг дуслыг уулгасан. Бас өвдөлт намдаах байх гээд тэр дор нь спирт өгөөд онгоцонд суулгасан даа. Монгол хүний тэр тусмаа эр хүний тэсвэр тэвчээрийг тэр ослоос харсан. Бөгсөн бие нь мэдээгүй болоод босч чадахгүй мөртлөө өвс зулгаан явсаар байгаад осол болсон газраас зуу гаруй метр яваад хоол хийж идсэн байгаа юм. Бүр цээжин дээрээ махны мод тавьж байгаад хэвтээгээрээ хөшиглөөд хоол хийж идсэн байсан. Үнэхээр нуруу нугас тархиндаа хүнд гэмтэл авсан байсан. Аргагүй шүү дээ. Онгоц тэгж осолдсон байгаа юм чинь дотор нь сууж явсан хүмүүс яаж тэсэх юм бэ. Тэрбээр "Ах нь иргэний үүргээ л гүйцэтгэсэн. Гэхдээ энэ хөвч тайгыг мэддэг тулдаа осол гарснаас дөрөв хоногийн дараа орой болж байхад ослын газар очсон юм. Хийж бүтээсэн гавъяа байхгүй ч гэсэн иргэн Д.Мягмарсүрэн анх ослын газрыг олж бидэнд тус боллоо гэх үг тухайн үеийн дарга нарын нэгнийх нь ч амнаас унаагүй. Өөрсдөө олсон юм шиг л ярьж байсан. Түүнд гомдолтой явдаг. Миний энэ зүтгэлийг Хил хамгаалах ерөнхий газраас үнэлж "Хилийн төлөө" медаль өгсөн шүү. Ослын дараа Онцгой байдлынхан 30 мянган төгрөгөөр шагнасан даа" хэмээн ярьж явсаар зорьж очсон Шарлангийн нуруундаа хүрэв. Их үдийн алдад очиход халиун бугын сүрэг модны чөлөөнд идээшилж байгаа харагдана. Бугын зоо сортоод, дэрийсэн эвэртэй буга, нарийхан шилбэтэй шөмбөгөр хошуутай согоо амар тайван. Сүргийн захад залуухан, богино эвэртэй хоёр буга мөргөлдөж, холгүйхэн бор туулай дээр дээр үсрэн хаашаа ч юм бэ дэгдэх. Энд зөвхөн уулын амьтад л оршин байдаг газар аж. Туулай, шилүүс, үнэг, чоно, баавгай, хандгай, бор гөрөөс гээд хөвчийн ойд байдаг амьтан болгон энд бий. Шарлангийн өндөр хэц дээрээс ан амьтдыг дурандахад алган дээр тавьсан юм шиг л тодхон. Тэрүүхэн дор уул сугаас булга урсан байгаа нь нарны гэрэлд мөнгөн утас гялтганан байгаа шиг үзэгдэнэ. Байгалийн диваажин гэдэг энэ буюу. Үргэлжлэл бий Э.ХҮРЭЛБААТАР
Íàìíàëò íàìàð íàì æèì áîëíî ãýæ þó ÿðèàä áàéíà àà. Ýíý ÷èíü á¿õ øàòàíä óëàì áîëîâñðîíãóé áîëãîîä òîãòìîë áàéæ áàéõã¿é áîë äàõèàä ë òîëãîéãîî ºíäèéëãºíº ø äýý, ýíý çîìáè íàð ÷èíü.