Улсын архивын ерөнхий газрын дарга, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, Увс, Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилогдох удирдах ажилтны сонгон шалгаруулалтыг зургаадугаар сарын 13-ны өдөр зохион байгуулав.
Төрийн албаны зөвлөлийн ээлжит хуралдаанаар сонгон шалгаруулалтын дүнг хэлэлцээд И.Саруулыг Улсын архивын ерөнхий газрын даргаар, Г.Цэцгээг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Тэргүүн дэд даргаар, Г.Болор-Эрдэнэ, С.Бөххүү нарыг Увс, Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар томилуулахаар дүгнэлт гарган, нэр дэвшүүлж, санал болгохоор шийдвэрлэв.
Мөн Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар, Төрийн өмчийн хороо, Стандартчилал хэмжил зүйн газар болон Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт зохион байгуулсан төрийн албаны мэргэшлийн шалгалтад тэнцсэн 158 иргэнийг нөөцөд бүртгэн, 39 иргэнийг дэс түшмэлийн, 23 иргэнийг туслах түшмэлийн албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүллээ.
Төрийн албаны зөвлөлийн Ажлын хэсэг зүүн гурван аймагт ажиллахдаа Төрийн албаны тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, Салбар зөвлөлийн үйл ажиллагаатай танилцан, шалган зааварласан ажлын дүнг хуралдаанаар хэлэлцээд 2013 оны долдугаар сарын 15-ны дотор илэрсэн зөрчлүүдийг арилгах үүрэг өглөө.
Мягмар - 06 сарын 09,
2026
Сэтгэгдэл0
1946 оны хүн амын тооллогын материалд Ховд аймгийн зэрэг сумын харяат Цахиа гэж хүн байгаагүй гэж нэг судлаач бичсэн байсан, Саруул гэдэг эмэгтэйг яагаад архивын даргад зүтгүүлээд байгхаа нь СОНИН БАЙНА ШҮҮ
saryyl chin eregtei hun.myis-d tuuhiin bagsh bsan ymaa.