Манайхан энийг нэг уншчихад зүгээр байх. Энэ бол миний орчуулж буй нэгэн номын нэг л зүйл (параграф) юм. Тодорхой шалтгааны улмаас номын нэр болон зохиогчийн нэрийг одоогоор хэлэх боломжгүй.
Хэрэв “олон юм” ярьж мэдэмхийрэхгүй бол нэмж нэг параграф гаргаж болох л юм. Уншигчид энэ блогт байгаа “Мөнгө булаах арга” I болон II-ыг дахин санана гэж найдаж байна. Ямар ч гэсэн би олон удаа боломжит бүх хэлбэрээр сануулж байсан. Ингээд намайг юу хэлэх гээд байгааг ойлгоно байх…
Сүүлийн хорин жилд бидний тархийг манартал угаасан болохоор хүн амын олонхи АНУ-ыг тогтвортой байдал, амжилтын үлгэр жишээ, ингэхээр америкийн юмыг онц гэж үздэг болсон.
Либерал эдийн засагчид америкийн төрийн сайн сайхан байдал нь бусад улсуудын муу муухай байдлаас шууд хамааралтай гэдгийг яагаад ч юм огт боддоггүй юм; энэ бол хаа нэгэн газар алдагдаж байвал хаа нэгэн газар нэмэгдэж байдаг ломоносовын эрчим хүч хадгалалагдах хуультай яг адил юм.
Долларынхаа ноёрхлоос салах нь тэдний хувьд төрийн дефольт хүртэл санхүүгийн хүч чадлаа бүрэн алдана гэсэн хэрэг юм. Америкийн бүхий л эдийн засаг зөвхөн гадааддаа биш, мөн дотооддоо пирамидын зарчмаар байгуулагдсан юм. Өнөөгийн хямрал үүнийг илт баталж байна.
Энэ хямрал яг юунаас эхэлсэн бэ ? Амархан ш дээ. Орлого нь зарлагаа нөхөж чадахаа больсноос эхэлсэн. Дундаж америк хүн өрөөр амьдарч сурсан. Тэрээр зээлээр машин авна, ипотекээр байр авна, дээд сургуульд боловсролын зээлийн дансаар сурна.
Энэ бүхнийгээ хэзээ, юугаар төлөхөө америк хүн бодохгүй байхыг хичээдэг: энэ бол маргаашийн асуудал, харин одоо бол өнөөдөр болж байгаа. Ийм маягаар эцэс төгсгөлгүй үргэлжилж болохгүй нь ойлгомжтой, ялангуяа ипотекийн зээлийг авч буй орон сууцных нь өртгөөс хамаагүй илүү үнээр өгч буй харгалзах юм бол энэ нь бүр ч боломжгүй.
Ипотекийн дундаж хэмжээ авч буй байрны зах зээлийн үнийн 120-130 % хүрдэг. Удаан хугацаанд энэ нь бүхэнд ашигтай байсан юм. Америкийн үл хөдлөх хөрөнгө исч байгаа юм шиг өсөв. Хоёр жилийн өмнө барьсан байр (нөхцөлт байдлаар) 100.000 доллар байснаа дараа нь 150.000 доллар болдог байв.
Банкнаас 100.000 доллар аваад түүгээрээ байр авч, дараа нь түүнийгээ 150.000 доллар болоход нь банкинд 130.000 долларыг нь буцааж төлдөг ипотекийн зээл банкинд ч таатай, шинэ байранд орсон хүнд ч таатай, ер нь сайхан болдог байсан тийм үе байсан юм.
Гэхдээ банкууд ашгийн хойноос хөөцөлдөхдөө аливаа болгоомжлолоо алдсан юм. Тэд өөрийн хөрөнгөөр хариуцаж чадах хөрөнгө чинээтэй иргэдээс гадна эргэлзээтэй буюу шууд орчуулбал “найдваргүй” гэгдэх “subprime” нарт бөөн бөөнөөр нь зээл олгож эхлэв.
Зээл авахын тулд зээлийн түүх ч, анхны төлбөрийн татвар ч шаардахгүй болж, нас хэвийсэн негр байсан ч хамаагүй зөвхөн зээл авах гэсэн хүсэлт л хэрэгтэй болов.
Энэ нь банкуудыг сүйд хийсэн юм. Орон сууцны үнэ хязгааргүй өсч чадахгүй болов.
Эрт орой хэзээ боловч хэт ханасан зах зээл саарах ёстой байлаа. Яг энэ нь болмогц хүмүүс байр авахаа болив. Ингээд мэдээж хэрэг үнэ унаж эхлэв. Банкууд алдагдлаас зайлхийхийн тулд ипотекийн зээлээр олгох хүүгээ, түүний дотор өмнө өгсөн хүүгээ өсгөж эхлэв.
Ийм ачааг зээл авагчид даахгүй юм. Subprime зээлийн өртнүүдийн нийтийг хамарсан дефолт болж, энгийнээр хэлбэл хүмүүс дампуурснаа зарлаж, өрөө буцаан төлөхөөс татгалзах болов.
Тэдний хөрөнгийг хураасан боловч үнэ нь анхны зээлээсээ хамаагүй бага болсон байлаа. Ганц хоёр, тэр ч байтугай хэдэн зуун дампуурал бол яаж ийгээд аргалж болох байлаа.
Гэтэл энэ тоо хэдэн зуун мянга болж, барьцаалагдагсад АНУ-ын банкны бүх системийг хамарсан байлаа. Учир нь АНУ-ын ипотекийн зах зээлийн хэмжээ аварга их хэмжээнд хүрч 2008 оны эхэн гэхэд нэгэнт 12 триллион (!) доллар хүрсэн байлаа.
Америк сандралд оров. Зээл олгож байсан банк, компаниуд ар араасаа хагарч эхлэв. Ипотекийн томоохон фонд “Фанни Мэй” (Fannie Mae), болон “Фредди Мак” (Freddie Mac) дампуурлын ирмэг дээр ирэв. (Эдгээрт ипотекийн зах зээлийн тэн хагас ногдож байсан.)
Зөвхөн 2007 оны IY улиралд тэдний алдагдал 3 миллиард доллар давав. Гэхдээ энэ нь ердөө л цэцэг нь байв. Эцэст нь энэ хоёр компанийг улсын болгов. Урьдчилсан үнэлгээгээр эдгээрийг тогтворжуулахад америкийн засаг захиргаа 25-100 миллиард доллар зарцуулахад хүрсэн байна.
Америк өөрийнхөө бүхий л түүхэнд ийм зүйл ерөөсөө үзээгүй юм. Дашрамд дурдахад “Фанни Мэй” болон “Фредди Мак”-ын удирдлага хямрал ид гаарч байхад сангийнхаа хэмжээг санаатайгаар ихэсгэж байсан нь тодорхой болсон юм, энэ нь ч гэсэн хямрал даамжрахад үүрэг гүйцэтгэсэн байна.
АНУ-ын Сангийн Яамны судалснаар эдгээр компаниуд нягтлан бодохын баримт бичгийг будлиантуулж, татвар төлөлтийг багасган мэдээлж, жилийн 10 сая хүртэл долларыг дарж, бодит байдлыг нууж, хүссэн юмаа бодит байдал мэт мэдээлдэг байсан нь тогтоогджээ.
Америк бизнес бол даган дуурайх зүйл мөн, далайн чанадад бол хулгай луйвар байхгүй, байж ч болохгүй гэж үнэн санаанаасаа итгэдэг хүмүүст бас нэг сургамж болно гэж бодож байна…
Америкийн түүх бол зүсэн зүйлийн зальтан луйварчидтай салшгүй холбоотой, ХХ зууны пирамидуудын хамгийн нэрд гарсан нь чухамхүү далайн чанадад гарсан байдаг юм.
Пирамидыг анх Италийн цагаач Чарльз Понци гэгч анх бодож олжээ. Тэр сайн эр ХХ зууны эхээр хожим өөрөө ярьснаар халаасандаа 2,5 доллартай, хүсэлдээ сая доллартай Америкт анх иржээ. Понци хот, суурингуудаар бараг 20 жил нүүдэллэж, хоол зөөгч, конторын хүн, сав угаагч хийж, хоёр ч удаа шоронд суугаад авч.
Торны цаана суух нь итали эрд таалагдсангүй, гэхдээ саяын тухай мөрөөдлөө орхисонгүй. Тэхэд Понци шуудангийн маркны үнийн ялгаанаас мөнгө олох агуу их санааг гэнэт олсон байна.
Тэр үед Дэлхийн шуудангийн 1906 оны конвенцоор дэлхийн аль ч цэгээс захидал илгээсэн хүн хариу захидлынхаа үнийг урьдчилан төлж болдог байж. Үүний тулд олон улсын купон худалдаж аваад захидалдаа хийж илгээнэ, захидлыг авсан хүн тэр купоныг нь шуудан дээр очиж шуудангийн маркаар сольж аваад хариу захиандаа нааж явуулдаг байж.
Асуудал юунд байсан гэхээр энэ конвенц гарсны дараа дэлхийн дайн дэгдэж, валютын ханш өөрчлөгдсөн байна. Харин энэ купон болохоор анх гарсан үнээрээ худалдаанд үлдэж, худалдан авсан газраасаа үл хамааран байсаар байсан аж.
Энэ бүхнийг Понци огт санамсаргүй олж мэджээ. 1919 онд тэр Испаниас купон хийсэн захидал хүлээн аваад шуудан дээр очоод түүнийгээ маркаар солиулах гэсэн чинь түүнд 6 центийн марк өгсөнд ихэд гайхжээ. Гэтэл Испанид бол тэр купон 1 центээс бага үнэтэй визави (валютад шилжүүлбэл) болох байлаа.
Тэнэг хүн биш учраас Понци эгшин зуур сэтгэж тэр дороо Бостон хотноо “Секьюрити Эксченж” нэртэй компани байгуулж, асар хурдан баяжих арга оллоо, мөнгөө авчирч өг, авчирсан доллар болгоныг 45 өдрийн дараа бүтэн хагас дахин өсгөхийг амлаж гэж эх орон нэгтнүүддээ уриалав.
Ингээд итали эр рүү доллар гол мөрөн шиг цутгах болов. Удалгүй компанийн долоо хоногийн орлого сая доллар давах болов. Купон нэг үнээр авч, өөр үнээр зарахыг тэр үед хэн ч сэтгээгүй, Понци шинэ хөрөнгө оруулагчдын мөнгөөр хуучин хөрөнгө оруулагчидтай тооцоо хийж байв. Тэр 8 сар ажиллахдаа 10 сая доллар хураажээ, 1920 оны зун гэхэд тэр алтыг таазаа тултал хураасан гэдэг.
Тэр үед чухам юу болсон нь жинхнээсээ тодорхойгүй. Нэг хувилбараар бол хэн нэгэн зээлдэг Понциг шүүхэд өгсөн гэдэг, ингээд манай “МММ”, Чара-банк шиг төлбөр төлөх нь удааширч сандрал үүсчээ.
Өөр нэг хувилбараар хямралын шалтгаан нь “Бостон Пост” хэмээх орон нутгийн сонинд гарсан өгүүлэл, мөн хотын засаг захиргаа “Секьюрити Эксченж”-д албадан аудитын шалгалт хийх тухайгаа зарласан явдал гэж үздэг. Ямар ч гэсэн Понцигийн компани бүрэн дампуурсан гэдэг эргэлзээгүй дүгнэлт гарч байгаа юм.
Понци Чарльз (1882-1946)-ын тухай “New York Evening World” сонинд: “Понци хүн болгонд хурдан баяжих боломж олгож байна. Түүнд 50-иас 50 мянга хүртэл доллар зээлдүүлэгтэн. 180 өдрийн дараа тэр хоёр дахин илүүг Танд эргүүлж өгөх болно. Энэ бүх буянтай ажлыг хоёрхон өрөөтэй бяцхан оффист байгаа 12 ажилтан л хийж байна. Чарльз Понцигийн амжилтад зөвхөн Америкт л хүрч болох нь эргэлзээгүй” гэж бичиж байв. Пирамид нурахад Понци ч торны цаана суусан бөгөөд түүнийг огт өөр зүйлээр шагнасан болно.
Цаашаа таахад амархан юм. Хөрөнгө оруулагчид ном ёсоороо дампуурсан. (Энэ пирамидын нуралт орон нутгийн 5 банкыг хамт дарсан юм.) Понци шинэ ял авсан, гэхдээ суллагдах болгондоо шинэ пирамид босгохыг оролддог байв.
Нийлбэр дүнгээрээ түүнийг 5 удаа ялласан юм. Эцэстээ Понци Бразиль руу зайлж, тэнд 1949 онд ядуусын байранд нас барсан юм. ХХ зууны хамгийн алдарт луйварчин амьдралынхаа эцэст 75 доллартай байсан бөгөөд энэ нь түүнийг оршуулахад дөнгөн дангаж хүрэлцсэн гэдэг.
Орчуулсан: Судлаач Х.Д.Ганхуяг.
2013 оны 6 дугаар сарын 9.
Эх сурвалж: ganaa.mn блог
Эрхэм та судлаач Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог ganaa.mn - ээс уншина уу?
Мягмар - 06 сарын 09,
2026
Сэтгэгдэл0
Америкуудын сайхан амьдрал бол гадныхны гай зовлонгийн үр дүн юм, Афганд тэд дайн хийж улс орныг нь дотоодын дагалдагч хошигрогч, далдагнагчидтай хамтран луйвардаад дууссан, Авах юмаа авчихаад хошигрогчийг хэнд ч хэрэггүй гээд хаяаад явж байна , Ардчилсан Хамид Кярзай кондом байснаа ойлгожич амжилгүй амиа алдах эрсдэлтэй , Далдагнагчид үүнийг уг нь санаж явбал зүгээр Тийм үү ganaa.mn ээ
Busad ornuud amerik shig boltloo oloon jil shaardagdana. Orosuud l gene. Ted chini amerik shig boltol 100 jil bolno. Hyataduud l gene. Ted chini niilber dungeeree deeguurt oroh bolomj neg hund onogdohooroo adagt orno. Hezee ch amerik shig bolj chadhgui. Zamiin dundaas hun ardiin olonh bolson eregteicbuud ni gomo bolj, 2 hunii dundaas 1 huuhed turuuldeg bodlogo ni hun amiin toog tsuuruulj, hugshchuul ni zaluusaasaa ih bolj suireh ireedui haragdaj baina.
XEXE YAG TODOTGOOD HELCHIHVEL ROTHSCILD ,ROCKFELLER GEED 2 TOM JEW GER BUL NAAD ANU-G CHIN ATGADAG YUM AA.AMERIKIIN ZASGIIN GAZAR BIE EE DAGAAD MONGON TEMTEGT EE HURTEL HEVLEH ERHGUI BAIDAG GEED BODDOO..! ROTHSCILDIIN GER BULIIN FEDERAL RESERVE BANK 2013 ON HURTEL ANU-N ZASGIIN GAZARTAI GEREE HIISEN BAIGAA.
Баян Америк лаагаа иднэ үү луувангаа иднэ үү Монголын нэг шизот нөхөрт ямар хамаа байхав. Он сар нь хүртэл шал өнгөрсөн балай юм. Харсан болгоноо муулах шизо өвчний нэг төрөл, интернетийн хэдэн тэрбум хог мэдээллээс хальт мөлт орчуулсан болж тавиад өөрийгөө агуу ухаантан мэт солиорох бас л шизо өвчний "ГҮН УХААНТНЫ СОЛИОРОЛ" гэгддэг. Манайхан "номын цагаан солио" гэж хэлдэг. Ийм хүн манайд элбэг бий л дээ. Харин ийм хүмүүсийг сайттаа тавьдаг энэ сайтын мэзэн магадгүй бас ёоёот байгаа байхаа.
маш тааруу сонирхолгүй өнгөрсөн ач холбогдолгүй зүйл орчуулмар аяджээ.
Америк бол 13 центийн зардлаар 100 доллар хэвлээд , бас баахан долларын дансны бичилт хийгээд л Монгол мэтийг өрөнд оруулж маллаж суудаг улс ш дээ. Понци-ээс ч долоон дор.
Манай байрыг архичин согтуу эцэг маань нэг мэдсэн Ломбарданд тавиад алдчихсан байсан, Манай улсыг ШИНЭЧЛЭЛИЙНХЭН ломбарданд тавчихаад тансаглаж сууна, Найр наадам, зугаа цэнгэл, өр шир хэзээ дуусах юм мэдэхгүй, Одоо бол найр ид дундаа шуранхай хадаад, улаан зээрд халамцуу дуулалдаад л бөөн бөөн бэлэг өгөөд л байна, Нэлээн согтож хэл ам нь ээдрээд эхэлсэн, Шарталт ч бас бий Тэгээд л дотор засаад харах байх даа, Ямар чих ав гэлтэй биш газар нутаг баялагийг минь л өрд авах байх даа
goy hellee!!!
наадах чинь харин МАН-ыхан сонгуулийн амлалтаа биеүүлэх гэж ард түмнээ өрөнд барьцаалсан тэр түүх дүрээрээ мөн байна. чи яг л тэр түүхийг тодорхой бичжээ.
Баян Америк лаагаа иднэ үү луувангаа иднэ үү Монголын нэг шизот нөхөрт ямар хамаа байхав. Он сар нь хүртэл шал өнгөрсөн балай юм. Харсан болгоноо муулах шизо өвчний нэг төрөл, интернетийн хэдэн тэрбум хог мэдээллээс хальт мөлт орчуулсан болж тавиад өөрийгөө агуу ухаантан мэт солиорох бас л шизо өвчний "ГҮН УХААНТНЫ СОЛИОРОЛ" гэгддэг. Манайхан "номын цагаан солио" гэж хэлдэг. Ийм хүн манайд элбэг бий л дээ. Харин ийм хүмүүсийг сайттаа тавьдаг энэ сайтын эзэн магадгүй бас ёоёот байгаа байхаа.
unuudur Mongolchuud 23 jil tarvaganii duu sonsloo, elbeg bat-uul bsan bgaagui Mongol avtomotaar zah zeeld oroh bsan yum, zuvlult uls 91 ond baihgui bolson shuu dee, bid harin ch huleetstei baij bgaad orosiig hoshgiruulj bgaad ediin zasgiin huchtei bolchihood oros china-giin uuduus tom duugarah bsan yum...tegeed ch uurchlun baiguulalt perestroika glasnosti-g ali 85 onoos yarisan ed shuu deee, er ni bol sots sistemiig sanaataigaar usa baruuniihan niilj dampuuruulsan, bur 50-aad onoos ene tom tusliig heregjuulj ehelsen yum, chex-d orosiin tank orj irsen yavdal, yugoslav-n hereg geed bugd tsaaguuraa hatgaastai bsan yum.90 ond Mongolchuud gadaad yavlaa geed yag tsever yu hojson yum bee? baga zereg halit mulit english japan korea deutch-r l yaridag bolson baih, terneesee aldsan ni ih baih shuu, erchuud ni zuvhun har ajil hiih gej ihenh emegteichuud ni hari eriin uvur dulaatsuulah gej gadaad yavj bn sh deee???asuudald eruuleer handaach, unuudur shudarga noyon nuruutai bgaagaaraa baigaa avargiig gadaadad bgaa Mongolchuud ihenh ni dejsen yum shuu...ard tumniig bitgii huvaa, buu hagaralduul...
тэд уншихгүй яагаад гэвэл тэд шинэчилж байгаа хараацайнууд хараацайнд хоол өгдөг нь амеркчүүд тийм үү
Ooh ogson hyntei ogloo bosood zargaldanaa gej.Amerik hoosontsor ediin zasgaa albaar unagsanch baij medne.Herev nadad hn mongo zeelbel bi ih bayarlana.Avilga heel hahuulind durtai ni bidnii aranshin bolohoos busdiin buruugej yu baih ve.Zeeleer ediin zasgaa sergeej bolohgyi gejyy Delhiig ailgaj baigaa ni baychuudiin tatvar tololt bolohoos Zeel olgoltiin buruu baihgyi.Zeeleer tomorlogiin bolood ashigt maltmaliin olon yildver baiguulj bolnoshyydee.Avilga tavar tolotoos nuusan mongoor adilhan byteen baiguulalt hiij bolno.Mongoor yu hiij chadah ni bidnii avyas medeh asuudal Abkhaz
Элбэгдорж Алтанхуяг Энхболд нараас дараа нь ард тумний хоронгийг яаж зарцуулснийг нь шалгах болно
mongolchud alivaa yumiig orosuding nudeer hardagaa bolimoor yumdaa...horboo delhii uujim, uzej harah unshij surah zuil ih shdee....kkk.
Америк дахиад дор хаяж 100 жил их гүрэн хэвээрээ явна. Дуугуй хөлд нь суугаад ивээлий нь эдлэж явсан дээргүй юү. америк Их гүрэн байхын тулд дайн хийх нь гарцаагүй. харин тэр дайн нь бидэнд бараг падгүй дэ
Ийм хямдхан сэтгэхүйтэй байж сэтгэгдэл энэ тэр бичиж тэнэгээ гайхуулах хэрэг юу байнаа
Хэн нэгний шавхруу горьдсон ийм л амьтад нам нам гэж гүйцгээж байгаа
Системийн гол функцээ зөв авч яваа ч гэсэн, зарим нэг үйлдлийн дам нөлөөг буруу тооцоолж, дэлхийн хэмжээний асуудлыг үүсгэж байгааг нь судлах хэрэгтэй. Клинтоны ЗГ нь АНУ ЭЗ г эрчимжүүлэхээр арилжааны банк ба хөрөнгө оруулалтын банкны ү а чиглэлийг салгасан хуулийг батлаж гаргасан байдаг. Бушийн ЗГ нь бүх иргэдээ орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэнээр, барицаат (ипотеки) (mortgage) зээлийг дэмжиж өгөн, хөрөнгө оруулалтын банкны хэт тэлсэн ашгийн төлөөх сүлжээг хяналтаасаа алдсан байдаг. Хяналтаа алдсан барицаат зээл гаргасан арилжааны банк нь үнэт цаасаа хөрөнгө оруулалтын банкуудад өгч, тэд цааш нь үүсмэл (derivative) үнэт цаасаа зэрэглэлийг нь хольж, сонгомол багц болгон, дотоодын болон олон улсын хөрөнгө оруулагч хувь хүн, байгууллагуудад борлуулж байсан. Дээрээс даатгалын компаниудад бооцоо тавих хэлбэрээр SWAP гэсэн үүсмэл үнэт цаас гаргаж байжээ. Эцсийн дүндээ бол бүтээмж багатай иргэдээ ажлын байраар хангахгүйгээр, орон сууцжуулна гэсэн засгийн газрын амлалт нь улсынхаа системийг гацаасан явдал. 1 сая иргэдийн хоол хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлээс хамаарсан, уул уурхайн орлогод хөөрсөн эдийн засгаа тэтгэхийн тулд 2 сая иргэд нь төвлөрсөн УБ хотоо технологийн төв болгож, шинэ санаа, шинэ бүтээгдэхүүн экспортлох бүс болгож хувиргах нь даацтай хөгжилд хүрэх гарц шүү дээ.
Сайн уу, Ганхуягаа? Хүн гээч оюутай төрсөн "эд" юм болохоор эндүү, андуугийнх нь зөрүүг олоод харчих билэг,цэц нь зүйтэй сэцтэйчүүл нь их олон байдаг юм байна. Нэг л газраа "дэвхэцсээр" байгаад (торонд бий буй хэрэм түүндээ буй хүрдийг эргүүлээд учир зүггүй "ажиллаж өгдөгдөө" үр нь юу ч үгүй өнөө л торондоо нөгөөх л хүрдээ эргүүлсээр аминдаа л яваад л яваад л ч хөөрхий баь байдаг торондоо) хүн гэгдэхийнхээ жаргал зовлонг ч мэдэлгүйгээр сүйрч, сүйдүүлж, мөхөж дуусах нь байна гэдгийгээ ухаж ухаарсанчуул бий байгаа нь сайхан. Ингэхэд, чи бид 2-ын төдийгүй бид бүхний "багтраа" өөрөөс бус хөндлөнгийн зүйлсээс үүдэн "хүчээр" дэгдэх нь их ч, "багтраагаа" гадагшлуулах минь янз төрх, зүй байдлаасаа үүдээд өөр өөр байх, хэхэхэ.
"баь"-бахь.
Ãàíõóÿã ãóàéí îð÷óóëæ áàéãàà ýíý íîìûã õºìºðñºí òîãîîíä àìüäàðäàã øèíý ¿åèéíõýí óíøèõ íü þó ë áîë.Òýä Íèêèòîíû áàò÷óëóóíû õýëäãýýð ñóðãóóëü ñºíºò¿ãýé ãýæ õàøãèðàëäààä ë ÿâæ áàéãàà.Áîëîâñðîëã¿é õàðàíõóé ìîíãîë îðíû ìóíõàã õàðàíõóé çàëóó ¿å ¿íýí ãýæ þó áàéäãèéã îéëãîîã¿é ÿâàõäàà ýõ îðíîî àðä÷èëëààð ñîëèîä,ýõ îðîí ÷ ¿ã¿é,ýõ îðîíã¿é áîëîõîîð ãèøãýõ ãàçàð ÷ ¿ã¿é çîëáèíãóóä áîëîîä ë äóóñ÷ äýý.Áèä èíãýýä Ìîíãîë óëñûí ìºõëèéã í¿äýýð ¿çýõ ìóó çàÿàíä òºðñºí ìîíãîë÷óóä áîëëîî äîî.Þóí õºãæèë äýâøèë âý.Á¿òýýí áàéãóóëàëò,õºãæèë äýâøèë ãýýä áàéãàà þìíûõàà ºðèéã ×èíãèñ áîíäûí òºëáºðººð ýðã¿¿ëæ òºëæ ÷àäàõã¿é ºðºíä íü ýõ îðíîî ë ºãíº äºº.¯¿íèéã îéëãîõ óõààí äààí÷ çàëóó ¿åèéíõýíä àëãà.×èíãèñ áîíä ãýäýã ÷èíü çýýë þì ø¿¿ äýý.Çýýë,çýýë äýý,Ìîíãîë óëñûí çàñãèéí ãàçðûí òàâüñàí çýýë þì.Ýíý çýýëèéã óëñààðàà òºëºõ ¸ñòîé þì.Õàðèí çýýëñýí ìºíãèéã íü ýðõ áàðèã÷ ÀÍ õàëóóí çóóðàà ààõàð øààõàð þìàíä ¿ðýýä äóóñ÷ áàéíà.Ýðã¿¿ëýí òºëºõºä ÷óõàë ¿¿ðýãòýé íýì¿¿ ºðòºã áèé áîëãîäîã ÿã þóíä çàðæ áàéãààã íü òà íàð îëîîä õýë÷èõ äýý.Ãåðìàí÷óóä Ãðåêò "àëáàäàí" çýýë ºã÷ áàéãààä óëñààð íü äàìïóóðóóë÷èõñàí øèã ë þì áîëíî.Õ¿íëýã,ýíýðýíã¿é,àðä÷èëñàí "õàéð ñýòãýë" ãýæ íýã èéìýðõ¿¿ ë þì áàéäàã þì äàà.
Amerik bol mash huiten niigem. Hun bur dor burnee huvia hicheej yavdag, bugd ortei. Gangan goyo mashinuud unasan heentser humuus bugd ortei. Suuj baigaa baishinguud ji bugd zeeleer tologdoj baidag. Amerik hund yum ogoh bolovch butsaagaad tax-nd ihenhii ni avaad yavchdag. Saya saya yaduu amerikchuud baina, bidnees doloon dor amidarch baigaa humuus mash olon. Tatvar ni humuusiig alj baidag, herev chi tatvaraa toloogui bol IRS ni chinii ardaas irj, suulchiin gants dollariig chini orovdoh setgelgui avaad gudamjind gargaj hayana! End ajillaj hodolmorloj baigaa bidniig tiim amarhan boon boon dollar hiigeed l, ger oron ruugaa yavuulaad baidag gej bodoj bna uu, ugui shdee. Bi l lav amerik mayagiin amidral Mongold tsetsegleesei gej hezee ch husehgui, denduu orovdoh setgelgui, huiten humuusiig toruulj gargadag yum daa. Mongol mongolooroo l baisan ni deer, ug ni bidend busdaas guij tsarai aldaj yavah shaltgaan baihgui baij blloh baisan yum. Onoogiin terbum terbumaar, saya sayar ni hulgai hiisen luivarchidad baigaa buh mongiig huraagaad avahad l Mongol bosood irj boloh yum baigaa yum daa. Ehleed eh ornoo hogjuuleed daraa ni teriigee dagaad humuusiin amidral deeshildeg amin chuhal setgehui bidend ogt baihgui bna. Yapon yaj iim hemjeend hurtel hogjson be? Eroosoo l uls eh orniihoo erh ashgiig terguund taviad l ter shuu dee. Getel manaid esregeeree....
Ene sudlaach geh bainga l usa g muulsan orosiig magtsan zuil orchuulj sanaasaa zohioj sudalj bichih yumaa ter muulaad baigaa usa iin ediin zasag chini muudval delhii hyamrald orno gedgiig oij bnuu het neg taliig barisan zuil sudalj bichij baiga gedgee uhaarasai mon nasand hursen hun baij haraalaa bolimoor yum
Чи Монголын төлөө санаа зовоод байвал ямар үхснээ хийгээд "долоон уулын цаана" нуугдаад байгаа юм ?! Чи бол хамгийн адгийн новш л байхгүй юу... Судлаач Х.Д.Ганхуяг.
Судлаач Х.Д.Ганхуяг-aa chinii hajuud Baabar bol soyoltoi yum baina. Chi teneg buduulegeeree tyynees iluu gedegee batalj baina, odoo taivshir
12.219.158.226d wahahah Baabar soyoltoi eooeoo eleg hataah nee ertuud neg zaluu sain sanaalaad odon ornii tuhai nomnii orchuulgan deer ni tuslaad zasaad ugsun chini buun yum bolood alna talna chamaig hen ch bish bolgono gedeg huniig soyoltoi geh uu chi ch bas haritsuulah hunee olovoo ugui yadahad bi baabariig unshdag gehdee buh sanaa ni dandaa gadniihnii tarhi ugaaltiig cham metiin yu ch bodohgui setgehgui zaluusd zoriulj bichij ene niigmiig buzarlaj baigaa huniig uu ehleed unshihad sonirholtoi sanagdanaa daraa ni yag analiz hiigeed uzeheer zuruh tohioldluud baina teriig uur 3 dagch etgeeduudiin helsentei tulgaj uzeheer er ni naad Baabar chini soyoltoi hulgai hiideg sh dee oyunii umchiig manaid daanch Oyunii umch gej uhdel bolson gazar hyanaj chadahgui zunduu zargaldaad diileegui yum daa
Энэ судлаач гэсэн хүнийг бүү оролд. Монголд номын цагаан солио өвчтэй ийм хүмүүс олон шүү дээ. Яахавдээ орос хэл хальт мульт мэддэг болохоор интернээр оросын хог мэдээллийг орчуулсан болоод өөрийгөө судлаач гээд суудаг хүн. англи хэл мэдэхгүй нөхөр л дөө. мэддэг бол оросыг дайраад сууж байх байсан биз. ач холбогдолгүй сонирхолгүй хэнд ч хэрэггүй хүн муулсан юм орчуулсан болоод сууж байдаг эр дээ.
202.179.8.155d aayayaya tanias ailaa ii ii ingehed uuruu yum orchuulj ugsun uu bidend yasan mundag shuumj ve shuumj ch bish yumaa yadahdaa esreg uguulel bicheed hutsaach malaa chadahgui l dee nomiin tsagaan soliotoo chi tegvel setgegdliin tsagaan soliot yum bish uu
usad humuus ni hyamral ntrt orood suid bolj bgaa um er ajiglagdahgui bnaaa.ihenh humuus ajlaa hiigeed zavgui yabj bn.haa holyn dalain caana bgaa ulsyg shuumjilj cecerhej bhaar neg ch heregtei um hiihd yaadynbee. gadaa garaa tarisan hog mogoo jishee ni ceverlele l dee
BERNARD MADOFF SAY BAS PONZI SCHEME -D NASAARAA YAL AVAAD SHOROND SUUSAN.
delhiin ediin zasgiin haymralaar hamgiin liberal oron gegddeg usa deed zergiin kommunist arga hemjee avch bsan sh dee, hicheen huviin co-iudiid uls n uuriin medeld avsan tuhai bichih hun bna uu? uuruur helbel capitalizmiin suur undes n ter chigeeree uurchlugduj bgaa yum. fransua oplandiig bas har, asar ih hurungu bayalgtaa france-chuudaas 70% tatvar avah zarlig gargasan... geh meteer socialism ergeed chuhal sedev bolj bna sh dee. swede, norviege, finland zereg socialist gemeer zasaglaltai ornuudaas ali deer ug n suraltsah estoi bsan yum. tsagiin saihand perestroika glasnostiin ueer ug n swediin socialist modeli gesen sanaa bagagui yarigdaj bsan sanaj bna, daan ch ah nar uursduu buruu zamaar budaa teechihsen yum daa. china-s surah yum bidend mash ih bgaa shuu 1 uls 2 system. hun turulhtnii bolon uursdiin ontslogt taarsan mix-up sain hiih estoi. tegehgui bol zah zeeliin niigem buhniig uuruu zohitsuuldag gesen buruu uzel nomlol bidniig muhuld hurgej bna sh dee. turiin zuv zohitsuulalt zailshgui heregtei!
sudlaachguai chinii yzen yadaad baidag amerikad omoorood baigaa man iin hulgaich luivarchidaar duurlee ene humuusee tataj avahgui umuu
Америкуудын сайхан амьдрал бол гадныхны гай зовлонгийн үр дүн юм, АНУ гаас эхлэсэн санхүүгийн хямрал одоо дэлхийг нөмөрч байна. санхүүгийн хямралын үндсэн шалтгаан нь шунал байдаг ажээ. шуналыг хязгааргүй дэмжиж турхирагч улс бол АНУ юм. бага буурай орнууд АНУ г дуурайж навсганавал савалгааг нь даахгүй удалгүй АНУ-г дагалдагч болж эдийн засгийн хувьд хараанд нь ордог ажээ. манай дүр эсгэсэн ардчилагчид нэртэй алагчлагч алуурчид АНУ г дуурайн навсганаж сүйрэл рүү монголыг залуурдаж байна. АНУ болон санхүүгийн хямралыг бага буурай улс сөрж зогсох ганц арга бол төрийн хатуу зохицуулалт гэдгийг манай дүр эсгэгчид үзэн ядах юмдаа. удирдлагын муугаар сөнөөгдөж мөхөхийг үзэх муу заяа өнөөгийн монголчуудад ноогдождээ
3-06-14 10:38:58 - Орон нутаг Өмнөх нийтлэл -Бидний үгэнд орсон бол хайран сайхан залуус энэ тайгад амиа алдахгүй байсан даа- Нар мандах болоогүй дөнгөж үүрийн цэгээн туяа тусч байхад "Хөвчийн хар" сэрсэн юм. Бид хоёрын унтсан газраас холгүйхэн аргамжсан морьд тургилаад төө ургасан нялх ногоон өвсийг шир шир хийн зулгаан идээшлэх аж. Уулсын цээжээр битүү бүгээн манан буугаад хоножээ. Үүр хаяарч байгаа болоод ч тэр үү уулын шувууд эцэж цуцахаа мэдэхгүй жиргэн шулганана. Хаашаа л харна гүн ногоон өнгө тунарсан модот уулс дүнхийгээд, тэртээ манан татсан өндөр уулнаас хөхөө шувууны "гүүг гүүг" хэмээн донгодох дуу сонсогдоно. Өнөөдөр уулын хэцээр явсаар Шарлангийн эх рүү очоод эргэх юм. Шарлангийн эх гэх газар амьтдын диваажин нутаг гэсэн. Тэнд буга, бор гөрөөс харайлдаж, уулын энгэрээр нь баавгай маажиганан гүйлдээд дэлхийд тоо толгой нь нэн ховордоод байгаа хөх шаазгай шагширсан тийм нугад очихоор зорьсон юм. Нарны битүүд газар дөхөхөөр өглөөнийхөө цайг уучихаад мордлоо. Мийгаа ах бид хоёр ар араасаа цувран уулын хэц өөд мацаж яваа. Хангай газрын морь унаад гарсан бол өдийд хөх мах нь чичрээд нэг ч даваа давалгүй зогсчих байсан биз. Харин уулын морь өөр юм. Хавар эрт ногоо идээд махалчихсан морь ямар ч амьсгаадалгүй явж байгаа нь энэ ууланд үрээ байхаасаа "зүтгэсэн" болохыг илтгэх мэт. Д.Мягмарсүрэн ахаас таныг яагаад "Хөвчийн хар" гэж дууддаг болсон талаар асуулаа. Тэрбээр уулыг цуурайттал инээснээ "Би энэ уулын хүн шүү дээ" гэв. Тэгснээ төд удалгүй "Хулгайн анчид л өгсөн нэр шиг байгаа юм. Хотоос ирсэн хийгээд нутгийн зарим хүн тэгж дуудахад эхэндээ эвгүй, дургүй хүрдэг байсан. Сүүлдээ ойр хавийн хүмүүс мэддэг болчихсон. Одоо Мягмарсүрэн гэвэл таних хүн бараг байхгүй. Хөвчийн хар гэвэл энэ хавийнхан андахгүй" гэв. Бид хоёрт ярилгүй үлдээсэн зүйл бий. Тэр нь 2008 оны зургаан сард ууланд гарсан түймрийг унтраахаар явж байгаад онгоцтойгоо осолдсон Онцгой байдлын гал сөнөөгчдийн тухай. "Ми-8" онгоцны ослыг хүний цусны үнэрээр олсон гэнэ "Хөвчийн хар" энэ талаар ингэж ярив. "2008 оны зургаан сард миний хариуцаж байсан ойд битүү түймэр ассан. Тэр зун бороо ороогүй хуурайшилт ихтэй байсан болохоор ууланд явж байсан хэн нэгний тавьсан галаас болж хайран сайхан залуус амиа алдсан юм. Би гал тавьсан хүмүүсийг хууль бус анчид гэж боддог. Тэд бугын цусан эвэр, засаа, чивэнд явж байсан хүмүүс гэдэг нь гарцаагүй. Тэд л ууланд гарч, асаасан галаа унтраалгүй явсан нь тодорхой. Нэг өглөө сэрсэн чинь түймэр битүү дэгдсэн байсан. Сумын Онцгой байдлын алба хаагчидтай ууланд газарчилж явлаа. Хоёр өдөр гал унтраах гэж ноцолдоод барахгүй бүгд ядарсан амьтад. Түймрийн өөдөөс сөргүүлж гал тавиад арай гэж намдаагаад сөргүүлсэн галаа цааш алдахгүйн тулд унтрааж байгаа юм. Түймэр дүрэлзэж байгаа ойгоос далавч зэрэг нь шатаж байгаа шувууд нисэж, шатаагүй газарт гал тавиад хүндхэн байсан. Ингээд ойд гарсан түймрийг цучилд оруулаад энэ талаараа Онцгой байдлын ерөнхий газарт станцаар мэдэгдсэн. Тэгтэл өөдөөс онгоц нисгэх гэж байгаа гэсэн. Бид онгоц нисгэх шаардлагагүй галаа бүрэн унтраасан гэсэн боловч гал сөнөөгчдийг нисгэчихсэн байсан. Онцгой байдлын ерөнхий газартай холбогдчихоод Ерөөгийн халуун рашаан орох гэж байтал тэнгэр муухайраад битүү манан татчихсан. Тэгээд намирсан зөөлөн бороо шивэрч эхэлсэн. Тэр шөнөдөө ойд гарсан түймрийг унтраагаад хоносон. Тэгтэл маргааш өглөө нь Онцгой байдлын ерөнхий газраас станцаар холбогдоод онцгоц очсон уу гэж асуудаг юм байна. Бид ч ирээгүй гэдгийг хэлээд холбоо тасарсан. Төд удалгүй дахин холбогдоод уулнаас бууж, Зүүнхараа дээр хүрээд ир гэж үүрэгдэж байгаа юм. Зүүнхараа дээр маргааш орой нь яваад очтол бөөн хэрэг мандчихсан Онцгой байдлын аврагчдын яваа онгоц ор сураггүй алга болчихсон байсан. Эрлийн багийн дарга нар Сэлэнгэ аймгийн Хүдэр сум, Минжийн хангай руу онгоц нисгээд байгаа юм. Тэгэхээр нь яасан гэж тийшээ шувт явдаг юм бэ, наагуур хай. Гал гарсан тэр хавиар хай гэхээр эрлийн багыг удирдаж байсан дарга Ерөө суманд аргал түүж явсан эмгэний дээгүүр ниссэн байна гэсэн мэдээлэл ирсэн гээд тэр хавиар хайгаад байгаа. Үүнээс болж цаг алдсан байхгүй юу. Бид маргааш нь орой нь Хонин нуга гарч замдаа хоноод нөгөөдөр нь ууландаа очсон. Өөрийнхөө арав гаруй морийг унуулаад газраар хайж эхэлсэн. Нөгөө хүмүүс ууланд явж чадахгүй болохоор нь чи бид хоёрын хонодог уулын баруун хэцийг бариад явж байтал нэг сонин үнэр үнэртэх шиг болсон. Ойд хөвчид явж байхдаа тийм үнэр огт үнэртэж байгаагүй содон үнэр байхаар нь тэр зүг рүү явсан. Тэгсэн осол болсон газар дээр яваад орж байгаа юм. Хүний цус тэгж эвгүй содон үнэр гаргадаг юм билээ. Ойртож очоод дурандлаа. Амьд хүмүүс байгаа харагдсан. Мөн шүхэр дэлгэчихээд шүхэр доороо ослоос болж амиа алдсан гал сөнөөгчдийг эгнүүлээд тавьчихсан байсан. Нэг тэдэн дээр яваад очдог юм билүү гэж бодогдсноо газраар явж байгаа хүмүүс осолдсон онгоцыг олбол түрүүлж очиж болохгүй. Нисдэг тэрэг дуудах хэрэгтэй гэж хэлснийг санаад эргээд морио унаад чавхадчихсан. Сандарсан амьтан хурдан л хэл дуулгах юм сан гэж бодогдоод морио эцтэл нь давхисан байна лээ. Тэгээд анх би ослын газрыг олж, хэл дуулгасан. Нисдэг тэрэгтэй хамт ослын газар очиж байгаа юм. Хүн харах аргагүйгээр гал сөнөөгчид нар амиа алдсан байсан, хайран залуус. Битүү өтгөн мананд төөрөөд онгоцныхоо элгээр хад мөргөчихсөн байсан. Онгоцын сэнс их бөх байдаг юм билээ. Бүдүүн модыг унахдаа хяргачихсан байсан. Бидний үгэнд орж тэднийг нааш нь нисгээгүй бол осол болохгүй байсан" хэмээн ярьж явтал унаж яваа морь гэнэтхэн давхийн үргээд бусгадаг байгаа. Золтой л уначихсангүй. Морь юунаас болж үргэв гэсэн бидний хажуугаар зургаан торой дагуулсан бүл зэрлэг гахай өнгөрсөн байжээ. Ар араасаа цуварчихаад дуугаран шогших аж. Бодон нь жигтэйхэн том биетэй голийсон амьтан сүргийн сүүлд явахыг олж харлаа. Намар болж өвсний сөл тасраад ирэхийн цагт чихчихсэн гахай шиг л биеэ дааж чадахгүй болтлоо таргалаад бөндийсөн өөх болох нь тодорхой. "Онцгой байдлын ерөнхий газрынхан 30 мянган төгрөгөөр шагнасан" Ингээд "Ми-8" нисдэг тэрэгний ослын талаар яриагаа өрнүүллээ. Таныг анх очиход ямаршуухан байдалтай байсан бэ. "Би анх ослын газрыг олоод дараа нь эрлийн багийнханд мэдэгдээд явган явж байсан эмч нарын эм тариаг морин дээрээ ганзагалсан. Бусад мориндоо Онцгой байдлын ерөнхий газрын багаж хэрэгсэл бүгдийг нь ачиж явсан. Нэг моринд зуу гаруй килограмм ачаа ачсан байсан. Тэгээд хэсэг хүнтэй морио унаад ослын газар руу явлаа. Биднийг очиход нүд хальтрам дүр зураг угтсан. Ослоос амьд үлдсэн Цогоо гээд залуу баруун гар нь онгоцны сэгэнд даруулчихсан амиа алдсан хүмүүс дунд хэвтэж байгаа юм. Хажууд нь амьд үлдсэн хүмүүс гаргаж авах гээд ноцолдсон бололтой модоор хөшсөн байсан. Бас Сүхбаатар, Ганжигүүр, Гавъяат нисгэгч Сугар, Бадамжунай нарын нүүр ам бүхэлдээ цус болоод хатчихсан. Хөдөлж ч чадахгүй бидний бараанаар хашгираад л байсан. Эр хүний нулимс хатуу гэдэг дээ. Үхлээс аврагдсан тэд биднийг хараад бүгд уйлцгаасан. Эрлийн багийн бид хэд ч уйлаад л. Нэг талийгаач залуугийн бөгс цээж дундуураа хуваагдчихсан, түрүүлгээ хараад өвс зулгаасан чигтээ өөд болсон байсан. Түүнийг хараад үнэхээр өр эмтэрсэн, одоо ч нүдэнд харагдаад байдаг юм. Амьд үлдсэн залуус ам нь цангаад хэцүүхэн байдалтай байсан. Шар шөвгөр уулын тэр хавиар ус байхгүй ян сарьдаг уултай. Таван цаг гаруй усанд явж байж халуун рашаан дээр очно. Эмч нарын авч явсан өвчтөнд хийдэг дуслыг уулгасан. Бас өвдөлт намдаах байх гээд тэр дор нь спирт өгөөд онгоцонд суулгасан даа. Монгол хүний тэр тусмаа эр хүний тэсвэр тэвчээрийг тэр ослоос харсан. Бөгсөн бие нь мэдээгүй болоод босч чадахгүй мөртлөө өвс зулгаан явсаар байгаад осол болсон газраас зуу гаруй метр яваад хоол хийж идсэн байгаа юм. Бүр цээжин дээрээ махны мод тавьж байгаад хэвтээгээрээ хөшиглөөд хоол хийж идсэн байсан. Үнэхээр нуруу нугас тархиндаа хүнд гэмтэл авсан байсан. Аргагүй шүү дээ. Онгоц тэгж осолдсон байгаа юм чинь дотор нь сууж явсан хүмүүс яаж тэсэх юм бэ. Тэрбээр "Ах нь иргэний үүргээ л гүйцэтгэсэн. Гэхдээ энэ хөвч тайгыг мэддэг тулдаа осол гарснаас дөрөв хоногийн дараа орой болж байхад ослын газар очсон юм. Хийж бүтээсэн гавъяа байхгүй ч гэсэн иргэн Д.Мягмарсүрэн анх ослын газрыг олж бидэнд тус боллоо гэх үг тухайн үеийн дарга нарын нэгнийх нь ч амнаас унаагүй. Өөрсдөө олсон юм шиг л ярьж байсан. Түүнд гомдолтой явдаг. Миний энэ зүтгэлийг Хил хамгаалах ерөнхий газраас үнэлж "Хилийн төлөө" медаль өгсөн шүү. Ослын дараа Онцгой байдлынхан 30 мянган төгрөгөөр шагнасан даа" хэмээн ярьж явсаар зорьж очсон Шарлангийн нуруундаа хүрэв. Их үдийн алдад очиход халиун бугын сүрэг модны чөлөөнд идээшилж байгаа харагдана. Бугын зоо сортоод, дэрийсэн эвэртэй буга, нарийхан шилбэтэй шөмбөгөр хошуутай согоо амар тайван. Сүргийн захад залуухан, богино эвэртэй хоёр буга мөргөлдөж, холгүйхэн бор туулай дээр дээр үсрэн хаашаа ч юм бэ дэгдэх. Энд зөвхөн уулын амьтад л оршин байдаг газар аж. Туулай, шилүүс, үнэг, чоно, баавгай, хандгай, бор гөрөөс гээд хөвчийн ойд байдаг амьтан болгон энд бий. Шарлангийн өндөр хэц дээрээс ан амьтдыг дурандахад алган дээр тавьсан юм шиг л тодхон. Тэрүүхэн дор уул сугаас булга урсан байгаа нь нарны гэрэлд мөнгөн утас гялтганан байгаа шиг үзэгдэнэ. Байгалийн диваажин гэдэг энэ буюу. Үргэлжлэл бий Э.ХҮРЭЛБААТАР
ANU-iig uzen yaddag bolshevikuud tsuglajee end. hitad bol ih googoo tee. uvug deedsiin chin nutag
сүүлийн 20 жилийн өмнөх 70 жилд л харин ёстой жинхэнэ манартлаа тархиа угаалгасан гэж бодох юм.
Terniihen ni erguu garaagui sudlaach ganhuyag geed tod jishee bn