Саппорогийн тойрог буюу жолооч нарын хэлж заншсанаар “Эр зоригийн тойрог” өнөөдрөөс түгжрэлгүй, төвөггүй дөрвөн замын уулзвар боллоо. “Гудамж” төслийн хүрээнд ашиглалтад хүлээн авч буй бүтээн байгуулалтын хоёр дахь нь болох уг ажлыг өнгөрсөн сарын 30-нд эхэлж, 20 хоногийн дотор гүйцэтгэж дууссан байна.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Өнөр хорооллын уулзвар өргөн чөлөөтэй боллоо. Энэ бол Шинэчлэлийн Засгийн газрын хийж буй ажлуудын үр дүнгийн нэг. Бүтээснээ харуулж тайлагнах ийм өдөр цаашид олон тохиох болно” гэж уулзварыг нээх үеэрээ онцолсон юм.
Хамгийн олон хүн ам суурьшсан учир энэ хэрээрээ ихээхэн ачаалал үүрдэг Өнөр хорооллын тойрог нийслэлийн автозамын хамгийн аюултай цэгээр нэрлэгддэг байсан. Бага зардлаар их үр дүнд хүрэх ухаалаг шийдлээр хот төлөвлөлтөд шинэчлэл хийж буй “Гудамж” төслийн хүрээнд энэ онд хотын төвийн 33 уулзварыг шинэчилж, босоо, хөндлөн тэнхлэгийн хоёр хурдны зам барьж эхэлнэ.
Уулзваруудыг шинэчлэх хуваарь болон зам барилгын ажлын явцыг иргэн та www.gudamjtusul.mn хаягаар орж шууд хянах боломжтой гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Мягмар - 06 сарын 09,
2026
Сэтгэгдэл0
Энэ зам сайхан болсон байна лээ Гэхдээ эсгий хийх газар нохой уг нь хэрэггүй байдаг Энэ шоучингууд юу хийж худлаа хуцаж яваа юм бол Муусайн илүүдлүүд Тонил цаашаа
Yu gesen ug ve yum hiisen hiilguulsen hun chin ochij tuuz haichlaad tsaashid tugjreliig ulam bagasgana geed hiiheer tolovloson ajiluudaal taniltsuullaashdee ! Harin chi naad omhii amaa tat ! Bodvol onooh omhiirchihson MANgaruudiinl neg biz chi !
Наад нохойнууд чинь байгаагүй бол энэ эсгий нь байхгүй байх байсан гэдгийг ойлгох чадал алга бололтой. Урьдын бэрх цагт ингэж зоригтой хөрөнг оруулалт хийж, бүтээн байгуулж байсныг санахгүй л байна. Ер нь ч тэгээд хийсэн бүтээснээрээ бахархаж байх нь хүний ёс юм. Энэ бол онгироо зан биш, харин хийснээрээ бахархах сэтгэл юм.
Юм болгон дээр очиж шоу хийх шаардлага байна уу? Урьдын муу уламжлалыг орхин, даруухан байж сурмаар. Өнөөгийн засаг ажил хийж байгааг хүн хараад л, сонсоод л ойлгоно. Би хувьдаа ардчиллагчдыг дэмждэг, дэмжих ч болно. Тэднийг зэмжих шалтгаан өдөр бүр илүү тодорч байгаа хэдий ч ОНГИРОО занд ясны дургүй хүн л дээ би
bayr hurgei
удахгүй 00 бариад тууз хайчлах болно
Сайхан уулзвар болсон байна лээ. Олон ийм уулзвал байвал ч түгжрэл гайгүй болох байх шүү. Харин шоу нь жаахан тиймхэн байна даа
Баяр хүргэе