sonin.mn
Автобусанд, ажил дээр, гэрт ч гээд ер нь хаа ч явсан орон сууцны найман хувийн хүүтэй зээлийн талаар ярь­сан хүмүүс. Уг зээлд хам­рагдсан хүмүүс төдийгүй иргэд энэхүү хөтөлбөрийн талаар ам сайтай байна. 
 
Гэвч сайны хажуугаар саар гэгчээр эрэлт оволзоод ирэхээр орон сууцны үнэ ч гэсэн дээшээ хөдөлсөн бололтой. Тодруулбал орон сууцны үнийг өмнөх са­рынхтай харьцуулахад 200-400 мянган төгрөгөөр нэ­мэгдсэн мэдээлэл байна.
 
Тавдугаар сарын 20-ны байдлаар Сонгинохайрхан дүүрэгт орон сууцны үнэ метр кв-т нь 1.390 мян­ган төгрөг байсан бол өчигд­рийн байдлаар 100 мянган төгрөгөөр нэмэгджээ.
 
Баян­зүрх дүү­рэгт баригдаж буй орон сууцны үнэ даруй 350-400 мянган төгрөгөөр нэмэгдэж, барилгын ком­паниуд дор бүрнээ л ашиг хонжоо харж байгаа аж.  Уг нь зээ­лийг хэрэг­жүүлж эхлэхээс өмнө Монголбанк, Засгийн га­зар үнийн хөөрөгдлийг тоо­­цон үзэж их л ул суурь­­тай хөдөлсөн юм даг.
 
Өөрөөр хэлбэл орон сууц­­­ны санхүүжилтийн тог­­­толцоог бий болгохын өм­нө нийлүүлэлтийг нэмэг­дүүлэх шат дараатай арга хэмжээг авсан. БХБЯ-тай хамтран хэрэгжүүлж буй “Барилгын салбарыг дэм­жих, улмаар орон сууцны үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийн хүрээнд ба­рилгын гол нэр төрлийн материалын нийлүүлэлтийн тасралтгүй, тогтвортой байд­­­­лыг хангахаар 235 тэр­­бум төгрөгийн санхүү­жил­тийг 100 компанид ол­госон байна. 
 
Түүнчлэн дэд хөтөл­бөрийн санхүүжилтээс гадна орон сууцны ба­рилгын нийлүүлэлтийг нэмэг­дүү­лэхэд зориулж 355 тэрбум төгрөгийн санхүүжилтийг банкуудад олгосон. Үүнээс 42 компанийн 221 тэрбум төгрөгийн санхүүжилтийг банкууд шийдвэрлээд бай­гаа. 
 
Энэхүү эрэлт, нийлүү­лэлтэд чиглэсэн уялдаатай бодлогын үр дүнд орон сууц­ны үнэ тогтвортой байх нөхцөл боломж бүрдэж бай­гаа гэдгийг хөтөлбөр боловс­руулагчид хэлж байлаа. 
 
Үнийн хэт хөөрөгдлөөс хамгаалах ээлжит халхавч нь ипотекийн зээлийг ол­­гохдоо нийлүүлэлтэд тул­гуурлан өгөх явдал. 2013-2014 оны хувьд нийт 34 мянган айлын орон сууц шинээр ашиглалтад орох тооцоог холбогдох газрууд гаргасан байна.
 
 
Энэ тоон дээр барилгын стандарт хан­гасан, зах зээлд бор­луу­лаг­дах хуучин орон сууцыг оруулаад энэ оны эцэс гэхэд 40 мянган айл орон сууцаар хангагдах нь. 
Эрэлт ийнхүү өсөж бай­гаа учир зах зээлийн хуу­лиар үнийн өсөлт ажиг­лагдах нь мэдээж. 
 
Гэхдээ үндэслэлгүй үнийн хөөрөгдлийг бий бол­госон аж ахуйн нэгжүүдэд ШӨХТГ-аас хариуцлага тоо­цохоо мэдэгдээд байгаа. Тус газраас мэдээлсэнээр “Үндэс­лэлгүйгээр үнээ нэмж буй барилгын компаниудад арга хэмжээ авна.
 
Засгийн газраас барил­гын салбарыг дэмжих ул­маар орон сууцны үнийг тогтворжуулах дэд хөтөл­бөрийн хүрээнд иргэдэд най­ман хувийн хүүтэй зээл олгож эхэлсэнтэй хол­бог­дуулан орон сууцны үнийг зохиомлоор хөөрөгдөж буй талаарх гомдол манай газарт их ирэх боллоо.
 
Иймд орон сууцны үнээ үндэслэлгүйгээр нэмж буй барилгын компаниудын та­­лаарх мэдээллийг ирүү­лэхийг уриалж байна. Үнээ үндэслэлгүйгээр нэмсэн нь хяналт шалгалтын дагуу тогтоогдвол цаашид Засгийн газраас хэрэгжүүлэх аливаа хөнгөлөлттэй зээл, тусламж дэмжлэгт хамааруулахгүй, мөн барилгын тусгай зөв­шөөрлийг сунгахгүй зэрэг арга хэмжээ авахыг ха­риуц­лагатайгаар мэдэгдэж байна” гэсэн юм. 
 
Ийнхүү орон сууцны үнийн өсөлтийн эсрэг давхар хам­гаалалтуудыг төрийн зү­­­гээс тавьж байна. Үнийн өсөл­тийн эсрэг авч буй арга хэмжээ нь хэр үр дүнд хүрэх нь цаг хугацааны асуудал.
 
 
Д.Баяржаргал 
 
Эх сурвалж: