sonin.mn
“Компанийн тухай хууль”-ийн 59.4, 65.3 дахь заалтууд, “Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын зар хүргэх тухай журам”-ын дагуу Хувьцаат компани нь хувьцаа эзэмшигчдийнхээ ээлжит хурлыг 06 сарын 01-ний өдрийн дотор хуралдаж, гаргасан шийдвэрийн хамт Санхүүгийн зохицуулах хороонд ирүүлэх үүрэг хүлээсэн байдаг билээ.
 
Өнөөдрийн байдлаар 151 хувьцаат компани хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын материал, шийдвэрүүдийг ирүүлээгүйн улмаас Компанийн тухай хуулийн 59.7 дахь заалтын дагуу ТУЗ-ийн хурал хуралдуулахаас бусад бүрэн эрх дуусгавар болсныг Санхүүгийн зохицуулах хорооноос мэдэгдлээ.
 
 
Эх сурвалж: