МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх З.Батбаяр Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороонд хандаж албан бичиг ирүүлжээ. Түүнд, тус хорооноос зохион байгуулсан санал авах,
тоолох үйл ажиллагаанд хэрэглэх төхөөрөмжийн программ хангамжийн эх код болон техникийн ажиллагааг шалгаж турших ажилд оролцсоны хувьд санал тоолох автомат төхөөрөмжийн талаар эргэлзээ, үл итгэлийг бууруулах,
буруу ташаа ойлголтыг арилгах, төхөөрөмжийн программ хангамж болон техникийн ажиллагааны нийтэд ил тод, нээлттэй болгох зорилт хэрэгжүүлэх амжилттай арга хэмжээ болсныг тэрээр онцлон тэмдэглэжээ.
Энэхүү туршилтын ажиллагаа амжилттай болсонд талархал илэрхийлэхийн зэрэгцээ Сонгуулийн Ерөнхий Хорооноос ийм төрлийн нээлттэй арга хэмжээг байнга зохион байгуулах шаардлагатай байгааг мөн тэмдэглэсэн байна.
2013 оны 6 дугаар сарын 20
Мягмар - 06 сарын 09,
2026
Сэтгэгдэл0
Хар машиныг маш жижгээр зориут хийсэн дотор нь нэг жижиг хун л багтахаар тооцсон юм шиг байна лэ.
MAXH chine AN tai hamtarch Bat-Erdene avargiin esreg songuulid oroltsoj baigaa bish biluu? MAH -aas tiim yum bicheegui l bna daa. He he huivaldaad l!
Hydlaa shaagaad baih jym. Ter BAtbayariin bichgiig butneer ni gargaach