sonin.mn
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Солонгосын дайн дууссаны 60 жилийн ойд зориулан гадаадын сэтгүүлчдэд өгөх ярилцлагаа нэг сая ам.доллараар үнэллээ гэж Өмнөд Солонгосын “Чосон Ильбо” сонинд мэдээлсэн байна. 
 
Уг сонинд мэдээлснээр БНАСАУ-ын Засгийн газар гадаадын сэтгүүлчдэд долдугаар сарын 27-нд болох ойн арга хэмжээнд оролцох урилга явуулсан аж. 
 
“Ассошейтед пресс”, “BBC News”, “Киодо” зэрэг гадаадын олон хэвлэл мэдээллийн агентлагуудад энэхүү урилгыг илгээсэн байна. Уг урилгад Ким Жон Ун нэг сая ам.доллар өгвөл ярилцлага өгөхөд бэлэн байгааг дурьджээ. 
 
Хойд Солонгосын удирдагчийн саналыг аль нэг агентлаг хүлээж авсан эсэх нь тодорхойгүй байна. Ойн арга хэмжээг сурвалжлах сэтгүүлчид өчигдрөөс Пёнъяанд ирж эхэлжээ. 
 
Хойд Солонгосын тал тэдэнд чухам ямар хөтөлбөр бэлдсэн нь одоогоор тодорхойгүй байна. Энэ нь Ким Чен Ун засгийн эрхийг авснаас хойш Хойд Солонгосын эрх баригчид гадаадын сэтгүүлчдийг урьж буй анхны тохиолдол биш ажээ. 
 
Дөрөвдүгээр сард пуужин хөөргөлтөө харуулахын тулд гадаадын мэдээллийн агентлагуудыг урьсан ч болох өдрийг нь нууцалж байсан учир нэг ч сэтгүүлч үйл явдлыг харж чадаагүй юм.
 
 
Б.Мишээл
 
Эх сурвалж: