1944-04-18-нд төрсөн, Говь-Алтай аймаг Бугат сумын нутаг “Элсэн толгойд”, Бугат сумын 4-р анги Төгрөг сумын 7-р анги, Говь-Алтай аймгийн 10-н жилийг 1964 онд төгссөн.

1970 онд УБ хот АУДэС-ийг төгсөж хүний их эмч мэргэжил эзэмшсэн. 1974 онд эх барих, эмэгтэйчүүдийн эмч,  1978, 1984 онд мэргэжил дээшлүүлсэн,  АУ магистр, Клиникийн проффессор, 1996 онд МУ-ын хүний гавъяат эмч, 2010 онд МУ-ын Ардын эмч цол хүртсэн.

 

1976 онд Эрүүлийн хамгаалахын тэргүүний ажилтан, 1980 оны МУЗН-ын нигүүлсэн үйлстэн энэрэл алтан медальт, 1985 онд Хөдөлмөрийн хүний төлөө шагналтан, 1990 онд Алтан гадас одон 1992, 1993 онд Аймгийн хөдөлмөрийн хошой аврага, Ардын хувьсгалын ойн медалуудтай.

 

-Эмчийн мэргэжил хэрхэн эзэмших болсон вэ?

 

-Сургуульд сурч байхдаа тухайлбал Говь-Алтай аймгийн Төгрөг сумын дунд сургуулийн 5-р ангид байхад өвөл мухар олгойн хурц үрэвсэлээр өвдөж эхний үед багш, найз нөхөд, ангийн сурагчиддаа хэлэлгүй 2 хоног явсан боловч гуравдахь хоногоос бүр болохоо байж, байрны хүүхдүүд, тасгийн хамт олон Хавтгай, Түмэннасан нарт хэлж тэд маань тус сумын хүний эмнэлэгт бараг үүрэх дүүрэх шахуу аваачиж хэвтүүлж билээ.

Эмнэлгийн жижиг 2 өрөөнд ороход спирт, иодын содон үнэр эмнэлгийн цэвэр орчин, хаашаа л харна, цав цагаан өнгө зэрэг нь аймаар юм шиг, сүрдмээр ч юм шиг байсан. Сумын эмч. Ховд аймгийн Дарви сумын харъяат Баастайн хүлээн авч надыг бараг л цаг орчим үзэж цагийн тарилга, цагаан стрептоцид эм, цагаан хоолонд оруулж хэвтүүлж эмчилж бараг cap шахам болсон ба хоног хоногоор бие сайжирч улмаар аймагт дуудлага өгөхөд түргэний нэр үл мэдэх эмч, ирж мөн л их удаан үзээд аймаг авч яваагүй дахин удаан эмчилгээ хийх зөвлөмж,  хоолонд оруулж хэвтүүлж эмчилж бараг cap шахам болсон ба хоног хоногоор бие сайжирч улмаар аймагт дуудлага өгөхөд түргэний нэр үл мэдэх эмч, ирж мөн л их удаан үзээд аймаг авч яваагүй дахин удаан эмчилгээ хийх зөвлөмж өгөөд орхиж билээ.

Ингээд суусан хичээл байхгүй байдаг 2 cap шахам эмнэлэгт хэвтсэн ангийн багш Д.Санжаа түүний гэр бүл Дэлгэр эгч нар байнга эргэдэг ба ангийн хүүхдүүд мөн л эргэн ирдэг байж билээ. Ингээд 5-р ангиа яаж төгссөн бүү мэд хавар болоход төгсөн намар нь 6-р ангид орсон л юмдаг. Нөгөө талаар ээж минь олон жил өвчтэй байж түүнийг асарч тойлох эмийг нь өгөх зэрэг үйл ажиллагаа надыг эмч болох зам руу хөтөлж билээ.

Мөн бид. 7-р ангиа төгсөгчид 2011-8-р сард төгсөлтийнхөө 50-н жилийн ой хийж уулзаж учирахад манай ангийн багш Д.Санжаа авч тэнхлүүн, ухаан санаа саруул байж нас 80 хүрсэн мөртлөө. Шижээ чинь бие муутай гээд байсан билүүдээ гэж эхнэрээсээ асууж байсан гэдэг багш хүний сэтгэл ингэтлээ хүний төлөө шавынхаа төлөө зүрх сэтгэл нь мартахын аргагүй зохилж байдгийг тавин жилийн дараа ч мартагдадгүйг мэдэж билээ.

 

-Та өөрийн хүсэл зорилгоо хэрхэн биелүүлсэн гэж боддог вэ?

 

-Би ямар ч л байсан эмч боллоо гэж бодсон сургууль төгслөө тангараг өргөхдөө тэр үеийн эмнэлэг гэгээрлийн ордонд өргөж төрийн тугнаас сүслэн адислаж ард түмнийхээ эрүүл энхийн манаанд эх орны хил хамгаалж буй цэрэг адил л зүтгэнэ гэж л тангарагласан даа . Миний энэхүү хүсэл, зорилго хэрхэн биелүүлж байгааг хамт олон Танхил сумын болон ойролцоох сумдын хөдөлмөрийг төр засаг л үнэлэх байхдаа.

 

-Та Анагаахын дээд сургуульд сурч байсан үеэ дурсана уу?

 

-Тэр үед 1965-1970-аад оны үед АУДэС нь хичээлийн байр танхимгүй учир МУИС, Анатом Корпус, газар газрын биен тамирын заал, болон бусад газруудад явуулын журмаар л явж хичээлд сурдаг байсан. Оюутнууд, идэвхи зүтгэл сайтай, эрдэмтэн багш нар нягт нямбай долоо хоног бүр шалгалт шүүлэг авах, бүх хичээл орос хэл дээр авна . Үүний ачаар Зөвлөлтийн Анагаах ухааны сурах, Монограф зэргийг чөлөөтэй ашиглаж заншсан билээ. Тэр үеийн оюутнууд онол, дадлагын арга барилд сайн эзэмшсэн байлаа.

 

-Та өөрт тохиолдсон сонин содон дурсамжаасаа дурсана уу?

 

-1970 оны үед хөдөө орон нутагт эмч ховор байж төгсөлт болох үед 6-р сарын сүүлчээр аймаг бүрийн намын хороо, ЭХ-ны дарга нар ЭМЯаманд ирээд суучихдаг байлаа. Хөдөө ажиллахад хоцрогддог тэр чигээрээ л хөдөөний хүн болдог бодол байсан учир ихэнх оюутнууд хотод л яаж ийгээд үлддэг байж билээ. Энэ талаар би танай “Алтан чагнуур” сонины 2011 оны дугаар 11-т “Сумын эмч” гэдэг шүлэг бичиж хэвлүүлсэн билээ.

 

Энэ нь шинэ эмч өөрийн ур чадвар, хүсэл зорилгоо яритал, засаг сургуульдаа явуулж төгсгөлөө, залуу боловсон хүчнээ бид мэднээ. Гээд л үзэгний нь үзүүр ийшээ тийшээ, үнэнхүү тушаал нь энд тэнд гаргаж арга буюу тийшээ нь л явна даа. Ингээд л би Говь-Алтай аймгийн Тонхил сумд эмчээр очоод түүнээс хойш 42 шахам жил ажиллаа. Боловсрол, соёлоор л хоцороод шүүмжилд ороод хүн амьтан хохироож байгаагүй дээ.

 

-Нарийн мэргэжлээ хэрхэн эзэмшив?

 

-Оюутан болох цагаасаа л мэс заслын дугуйланд явж Пэ.Долгор, Даваацэрэн багш нарынхаа удирдлаганд ойр зуурын жижиг ажилбар хийхээс эхэлж улмаар 1-р эмнэлгийн мэс заслын эмч Сэлээгийн дежуртэй өдөр, орой хамт гарч дагалдангаар ажиллаж улмаар бие дааж мухар олгойн үрэвсэл мэт мэс засалд орж цаашдаа хэвлийг нээх.

 

Mac засалд оролцон энэ талаар хэвлийн хөндийн хурц ба архаг үрэвсэлт өвчний талаар онол практикийн илтгэл хэд хэдэн удаа тавьж үнэлэлт авч байсан удаатай боловч нэгэнт аймгийн удирдлагууд эс ойлгон хөдөө ажиллуулсан тул хөдөөгийн тулгамдсан асуудал нь төрөх, нярайн асуудал байсан учир 1974 онд 1-р төрөхөд багш Дамбадорж, Жав, Шижирбаатар Дунгамаа нарын удирдлагаар эх барих эмэгтэйчүүдийн эмчийн мэргэжил эзэмшиж 1978, 1984 онуудад мэргэжил дээшлүүлж энэ мэргэжилээрээ олон дахин богино урт хугацааны сургалтанд одоо болтол суралцаж байна.

 

-Тэр үедээ хэдүүлээ энэ мэргэжлийг сонгосон вэ?

 

-Тэр үед олгох курс 6 cap байсан. Эмч Буян-Өлзий, Баттогтох, Сүхээ, Марав, гавъяат эмч Хэнмэдэхэв, Бямбасамбуу нарын 15 эмч уг мэргэжлийг эзэмшсэн. Бид эх барих, эмэгтэйчүүдийн талын мэс ажилбарыг гардан чөлөөтэй гүйцэтгэж чаддаг болсон билээ.

 

-Таньтай хамт төгссөн эмч, хаана, хаана ажиллаж байна?

 

-Бямбасамбуу нарын 15 эмч уг мэргэжлийг эзэмшсэн. Бид эх барих, эмэгтэйчүүдийн талын мэс ажилбарыг гардан чөлөөтэй гүйцэтгэж чаддаг болсон билээ.

 

-Таньтай хамт төгссөн эмч, хаана, хаана ажиллаж байна?

 

1970 оны төгсөлтөнд Академич доктор Б.Цэрэндаш УБ хотын эмнэлэгүүдийн зөвлөх, гавъяат эмч Нямдарь, Говь-Алтайд, гавъяат эмч Сүхбаатар Оргил рашаан сувилалд, гавъяат эмч Гоогормаа, УБ-ын гоц халдвартад эмч М.Сувдаа улсын гоо сайханд, эмч Д.Гомбосүрэн Говь-Алтайд гэх зэргээр эх орныхоо өнцөг бүрт ажилласан хэвээрээ явнаа.

 

-Таны хүндэлж явдаг багш тань хэн бэ?

 

Пэ.Долгор, Даваацэрэн, Дамбадорж, Жав. Шижирбаатар, Дунгаамаа, Гэлэгжамц, Батсүх, Лувсандагва, Гэндэнжамц хөдөлмөрийн баатар Нямхүү багш гээд л анагаахын цагаан бүргэдүүд гэж хэлэхээр хэлсдэхгүй сайхан эрдэмтэн Мэргэд докторуудын шавь нь болж явсан азтай оюутан шүү.

 

-Сангийн аж ахуйд ямархүү явж байв даа?

 

-Номонд гардаг Орхоны САА-н Бэлэндалайн тасаг, тариан талбайн үтрэм дээр, болон хадлангийн талбайд л залуу халуу нас маань явалцаж ёстой үүрийн Шаргалтуяа, үдшийн бүрийтэй нөхөрлөн ажлын хамт амьдралын эхлэлийг олж, яруу найрагч  Т.Очирхүү,  дуучин Машлай нартай дөрөө харшуулан оюутан ахуйн шинэ, шинэ найзууд олонтой учирсан хожмоо дурсан бичихэд бахархалтай алтан ул мөр үлдсэн юм даа.

 

-Хаана хаана ямар ажил эрхэлж байв даа?

 

 

-Би 1970 оны 7-р сарын 15-нд Говь-Алтай аймгийн Эрүүлийн хамгаалахын газрын дарга одоогийн “Зулай цагаан алтайн” зохиолч З.Гүнсэн байж түүний зөвлөснөөр болон аймгийн намын хорооны шийдвэрээр мөн аймгийн Тонхал сумд тушаал гарч очсон юм. Тэнд очиход ажлаар аймагтаа тэргүүнд яваа эмч С.Гувира аймаг шилжихэд түүний оронд очсон хамгийн гол нь эмнэлгийн ажилчид эмч нар сайхан эвсэг ажилсаг. Хамт олон баг бүрэлдэхүүн байж тэнд энэ тушаалтайгаа 42 дахь жилдээ ажиллаж байна.

 

-Таны судалгааны ажлын онцлог ач холбогдол?

 

-Оюутан ахуйгаасаа нилээд хэд хэдэн судалгаа илтгэл тавьж байсан одоо ч аймагтаа онол-практикийн хуралд илтгэл тавьсан хэвээрээ л байгаа. Харин хөдөөгийн нөхцөлд эх нялхасын эрүүл мэндийг сахин хамгаалах ажлын үр дүн хэрхэн явагдаж байгаа талаар сумдын эмч нарын анхдугаар зөвлөлгөөнд тавьсан илтгэл маань хамт олноос нилээд үнэлэлт авсан даа.

 

-Та гэр бүлээ танилцуулна уу?

 

-Манай гэр бүлийн хүн надтай хамт Тонхилд очсон. Лаборант, яслийн эрхлэгч зэрэг ажил хийж байгаад гавъяаныхаа амралт гарсан. Надыг төрийн хайр шагнал хоёр ч удаа авахад миний ажил ар гэрийн ноён нурууг авч явдаг сэтгэл санаагаар дэмждэг, хос багана минь юм.

 

-Танай хүүхдүүдээс таны мэргэжлийг өвлөсөн үү?

 

-Хүү Нармандах хүний бага эмч, охин Навчисхан ХӨСҮТөвд их эмчээр ажилладаг.

 

-Одоо ажиллахад онцлог хир байна вэ?

 

-Дөчин хоёр жил ажиллахад эхий нь төрүүлж байсан бол охин нь мөн төрүүлэхэд оролцож, төрүүлж байна. Ингэхлээр Миний эх барилцаж авсан хүүхэд бараг 3000 болж байгаа юм. Залуучууд голдуу намайг “Хадам эмч” гэдэг юм. Би бараг Тонхил сумд 700 гаруй хүргэнтэй хүн шүү дээ. Тэдэндээ их л өртэй гэж боддог. 2011 оноос шинэ эмнэлгийн хоёр давхар барилгын суурь тавьсан, 2012 онд ашиглалтанд оруулж эмнэлгийн орчинг эрүүл ахуйн талаас нь тохижилт хийнэ гэж бодож байна.

 

- Таны шавь нар хаана, хаана ажиллаж байна вэ?

 

-Манай эмнэлэгт надтай болон манай хамт олонтой ажиллаж байгаад шалгалт амжилттай өгч ЭМШУИС-д орж суралцаад эх орныхоо хэрэгцээнд газар ажиллаж байгаа хүмүүс гэвэл. Няндагжид, ЭМШУИС-д багш, Ц.Даваацэрэн 3-р эмнэлэгт зүрхний мэс засалч доктор, Д.Норов төрийн шагналт зохиолч, Д.Бурмаа УБ хот дүүргийн эмч, О.Галбадрах Говь-Алтай дахь Төгрөг сумын эмэгтэйчүүдийн эмч, Ш.Навчисхан ХӨСҮТөвд их эмч, Оюутан Мартзаяа ЭМШУИС-ын 5-р курст суралцаж байгаа даа. Эд нараараа бахархад миний оруулсан оюуны хөрөнгө оруулалт гэлтэй билээ.

 

-Монголд таныг Алтайн Шижээ гэдэг байхаа?

 

-Би “Сумын эмч” гэдэг шүлгэндээ
Хөдөө явахгүй ээ
Хотод сууна
Хөнгөн хөгжмийн аяар
Хөл нийлүүлэн бүжинэ гэвэл
Хэн хүнгүй л зөв гэх байхдаа
Тэгэвч, тэвэрч даахгүй
Алтай минь
Тэртээ алсаас даллан дуудсан юм
Зүүдний мөнгөн диваажин
Зулай цагаан Алтайгаа зорих болсон юм… гэж бичсэн шүү дээ.

Надыг Алтайн Шижээ, Тонхилын Шижээ, Сутайдаа суудалтай Алтайдаа аргамжаатай эмч, Төрсөн нутаг минь Бугат, Тэлсэн нутаг минь Тонхил би хаашаа явах вэ? гэх зэргээр л бичсэн байдаг даа. Арга ч үгүй юм байхдаа 42 жил нутагшсан. Хүний төлөө өдөр шөнө өглөө үдэшгүй ганцаараа 20 гаруй жил ажиллаж Монгол Алтайн өндөр даваануудыг 3100 орчим давж явахдаа сайн муу алийг үзэх билээ дээ.

Энэ бүхэн миний сайных биш Тонхил сумын ард түмэн надыг хүрээлэн авч явж, хамт ажилдаг эмнэлэгийн болон бусад албан газрын баг бүрэлдэхүүн тэдний маань нөр их халамж бүлээн дулаан хайр үйл ажиллагаан надыг авч явсан гэж боддог билээ.

 

-Та уншигч олондоо юу айлдахсан бол?

 

-Хүн эрүүл байхаас өөр эрхэм эд баялаг байхгүй шүүдээ. Иймд эрүүл л байж, сурч боловсроно. Эх орондоо их зүйл бүтээнэ. Өвчин мянга эрүүл ганц гэдэг зүйр үг байдаг шүү дээ. Таны, миний, бидний эрүүл мэнд зөвхөн, Танд, надад, бидний гар дээр л байгаа шүү дээ өөрийнхөө эрүүл мэндийг өөрөө л авч явна. Иймд цаг мөч бүрт байнга анхаарч, зөв хоололт, эрүүл хүнс тэжээлийг эрхэмлэх, биеийн хөдөлгөөн тогтмол хийж хөдөлмөрлөх архи тамхийг үл хэрэглэх, бие байж болзошгүй суурь өвчнийг эмчид хандан эмчлүүлэх нь чухал.

Одоо манай төв хөдөөд хаана ч хэвлэл, ном радио телевизээр ганц эрүүл мэнд бус хүссэн мэдээлэлээ авч байх боломж нээлттэй байна. Иймд бидний эрүүл мэнд бидний гарт байна шүү.

 

С.Зандан
Эх сурвалж: “Алтан чагнуур” сонин”