1990-ээд оноос хойш жижиг дунд үйлдвэр, аж ахуйн нэгж, үйлдвэр үйлчилгээний газрууд маань "Хэрэглэгч та хаан" гэсэн нийтлэг уриан доор үйл ажиллагаагаа явуулдаг болоод нэлээдгүй хугацаа өнгөрчээ. "Хэрэглэгч та хаан" гэсэн нэр томьёолол яригдаж, уриалагдаж чухамдаа яг бүрэн төгс хэрэгжиж байсан уу гэвэл бас үгүй юм. Хэрэгжихгүй ч байх.
 
"Хаан" хүн гэдэг нь бусдаас дээгүүр эрх ашигтай ба бусдаар хүндлүүлж, үнэлүүлдэг хүн мэт ихэмсэг, эрхэм сонсогдоно. Тэгвэл та хаан байж үзсэн . үү. Уншигч авхай та хаа нэгтэй "Хэрэглэгч та хаан" гэдэг чихэнд аялгуутай гурван үгийг олонтаа харсан байх. Өдгөө энэ уриалгыг байлгуулгынхаа хананд өлгөөгүй комлани бараг үгүй болсон цаг гэхэд хилсдэхгүй биз.
 
Гэвч улаан нүүрэндээ өнөөх уриалга ямар ч үнэ цэнэгүй болсон бөгөөд тухайн компанийн нэр хүндийг багахан өргөсен зүйл болжээ. Манай сонины уншигчийн бидэнд илгээсэн мэдээлэлээр "Хэрэглэгч та хаан" хэмээн доншуучиж, хэрэглэгчдээс эвтэйхэн аргаар мөнгө хумсласаар удаж буй супермаркетуудын үнэн төрхийг мэдээлэхээр зэхлээ.
 
Тэмдэглэлт баяр наадам болох сургаар баахан хямдрал, урамшуулал, бэлэгтэй худалдаа за тэгээд гадаадад аялах эрх олгох сугалаат худалдаа гэхчилэн тэргүүн дээдийг амлаж хоосон болзол тавих худалдааны газрууд . мундахгүй олон болчихож.
 
Тэдгээр худалдаа үйлчилгээний төвүүдийн тэргүүн эгнээг өнгөлж, мөнгөний амтанд амташсаж, тэнгэр шиг дээдлэх ёстой хэрэглэгчдээ умартсан гэх "Номин" супермаркетын асуудал анхаарал татаад болдоггүй.
 
Өдгөө 20 жилийн нүүр үзэж хүнээр бол идэр залуу насанд хүрсэн "Номин" супермаркетуудын зальжин занг дарахгүй бол болохгүйдэг ээ ШӨХТГ-хаан. Учир юу гэвэл, тус супермаркетуудын салбар Улаанбаатар хотын хамгийн байршил сайтай газар өөрийн сүлжээгээ нээсэн төдийгүй орон нутагт ч гэсэн хэд хэдэн томоохон салбараа нээж өргөжин тэлсээр буй нь сайшаалтай ч алдаа дутагдал нь мундахгүй олон байх юм.
 
Тодруулбал, "Номин" дэлгүүр барааныхаа үнийг 5999, 9999 гэх мэтчилэнгээр үнэлсэн байдаг ч хэзээ ч хариулт нэг төгрөгийг нь өгдөггүй. Ганцаас газар дүүрнэ гэдэг дээ. Худалдан авагчид 1-10 төгрөгийн хариултыг тэр бүр нэхээд байхгүй, үүнийг далимдуулж газар дүүргэдэг нь "Номин"-гийнхны ганц гаршсан луйвар гэдгийг олон үйлчлүүлэгчид нь хэлж буй.
 
Арга ч үгүй биз. Улсдаа томоохонд тооцогдох гадаад дотоодын жуулчид ихээр үйлчлүүлдэг дэлгүүрээс нэг төгрөгөө авъя гээд зогсоод байх хүн ч ховор."Хэзээний л уужуу тайван аливаа юманд шарлахдаггүй Монгол хүний зан хойно өнөөх 1-10 төгрөгөө нэхэлгүй орхиод гардаг нь тус дэлгүүрийнхэнд олз болж, "итгэж" үйлчлүүлсэн хэрэглэгчдийн хувьд хохь болох нь энэ.
 
"Харах өнцгөөс шалтгаалж, хариулт өөрчлөгддөг" гэдгийг жинхэнэ утгаар ашиглаж буй энэ дэлгүүрийн хэрэглэгчдийг хуурах үйлдэл хэтэрлээ. Учир нь ямар ч хүн 500 мянган төгрөгийн барааг өөр дэлгүүрээс 499999 төгрөг гэвэл шууд л хямд байна хэмээн авдаг ч кассанд төлөх мөнгө нь адилхан байдаг.
 
Угтаа бол нэгэнт л ялгаа үгүй атал ингэж хүний сэтгэл зүйгээр наадаж, харах өнцгөөр тоглох хэрэг байна уу. Нэг төгрөгийн хариулт өгөхгүй л хойно тэгш тоонд үнэ өртөгийг цэгцэлбэл ямар вэ, ШӨХТГ -хаан. За яахав, үнэхээр нэг төгрөгөө хариулж өглөө гэхэд 10 удаа хариулж авсан нэг төгрөгөөрөө бусад дэлгүүрээр худалдаа хийж болохгүй шүү дээ.
 
Тэгэхээр тэр их цугларсан нэгтүүдээ яах вэ. "Номин"-гийн дэлгүүрүүдын балаг үүгээр ч дуусаагүй. Үйлчилгээний байгуулга гэхэд харилцааны соёл "нойл". Худалдагч нар худалдан авагчдад барааг нь тайлбарлаж өгөх нь бүү хэл хариуцсан тасагтаа эзгүй байх нь ердийн үзэгдэл.
 
Тэр ч бүү хэл, заалны зохион байгуулагч нь ажлынхаа байранд байдаггүй, зарим бараан дээрээ код наагаагүйгээс кассан дээр очоод бичүүлэхэд бөөн асуудал үүсдэг. Барааны талаар тайлбарлан өгчих ажилтан олддоггүйн дээр үйлчилгээний ажилчдын харьцаа, биеэ авч яваа байдал болон хувцаслалт, ариун цэврийн соёл маш доогуур гээд тэдний үйлчилгээний бүдүүлэг, сул талыг тоочвол барагдахгүй.
 
Сийрүүлбэл, лангуун дээрээ хямдрал зарласан нэг үнэ тавина. Худалдаж авах гээд мөнгөө тушаахаар кассанд очихоор илүү мөнгө нэхнэ. Учир нь, дагалдах хэрэгслүүд, жишээ нь, залгуур нь тусдаа үнэтэй гэх мэтээр бодит бус үнэ бараан дээрээ тавьж хэрэглэгчдийг төөрөгдүүлэн "луйварддаг" арга нь бүр эрдэмтэн, докторын зэрэг хүрлээ.
 
Тус дэлгүүрийн үйлчилгээний бас нэгэн "луйвардах хэрэгсэл" гэвэл бонус. Баярын өдрүүдэд бүх бараа бонустай гэж зарлаж, "кассанд дугаарласан ачааллаас болоод машин уншихгүй байгаа тул баярын дараа талоноо авчраад бонусаа хийлгээрэй" гэж хүмүүсийн амыг тагладаг.
 
Нэгэн үйлчлүүлэгч 14 хоногийн өмнө 869.990 төгрөгийн цахилгаан зуух 819.990 төгрөг болж хямдарсан байсныг авахаар очтол нөгөөх нь 1.049.990 төгрөгөөс хямдраад 999.990 төгрөг болчихсон байхыг нь хараад нүдэндээ ч итгээгүйгээ ярьж байх юм.
 
Мэл гайхсан үлчлүүлэгч худалдагчаас тодруулахад ам.долларын үнэ өссөн гээд "хээв" дугардаг гэнэ. Мөн "Номин" супермаркет нь баруун бүсдээ хамгийн томд тооцогддог Ховд аймагт өөрийн салбараа нээн ажиллуулаад хэдэн жилийн нүүрийг үзэж буй.
 
Тус салбараар нь Ховдчууд төдийгүй тус аймгаар дайран өнгөрдөг гадаад дотоодын жуулчдаас авхуулаад үйлчлүүлдэг хүн цөөнгүй. Гэтэл хэдэн жилийн өмнө тус салбараас олон төрлийн хугацаа нь дууссан бүтээгдэхүүн илэрч олны итгэлийг хөсөрдүүлж байсан. Хот дахь салбарт мөн адил тохиолдол илэрсэн удаатай.
 
Энэ мэт тоочоод байвал тус дэлгүүрийг тойрсон балаг . "төгсөлгүй". ШӨХТГ-ынхаан жил гаруйхны өмнө тус компанийн үнийг асуудлыг цэгцлэх шийдвэр гарч байсан. Энэ асуудлыг шалавхан шийдэхгүй бол эгэл ард маань хэтэвч нэгтийн дэвсгэртээр дүүрэх нь. Тэгш үнийн ханш тавих ажил чинь "түүх" болохдэг шүү ШӨХТГ-хаан.
 
Эх сурвалж: