sonin.mn


Ахмадууд энэ жил их бухимдалтай байна. Төр, засаг тэдэнд сая төгрөг өгнө гэж оны өмнөхөн чихийг нь мялаасан боловч өнөөг хүртэл өгөөгүй байгаа нь тэднийг гомдоосон. Одоо нөгөө сая төгрөгөө гурав тасалж өгөхөөр дуулдаад байгаад бүр ч урам нь хугарсан. Уг нь ч заавал авъя гээгүй, улс төрчид өөрсдөө нэгэнтээ амласан учир өгөх л ёстой.

Өгч чадахгүй бол яах гэж амласан юм гэснээс хөгшчүүлийн бухимдал үүдэлтэй. Ядаж байхад дээр нь өндөр настнуудын тэтгэврийн зөрүүг арилгана гэсэн мөртлөө юу нь тэгшитгэх 30 мянган төгрөгийн нэмэгдэл өгсөн нь юмны үнэ өдрөөс өдөрт өсөн нэмэгдээд байгаа өнөөгийн амьдралд дусал төдий зүйл болж байгаа учир бүр ч дургүйг нь хүргээд авсан.

Эцэстээ энэ бүхэн нь тэтгэврийг тэгшитгэнэ гэсэн УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, саяыг энэ ондоо багтаан өгнө гэсэн Сангийн сайд Д.Хаянхярваа, түүнийг нь гүйцэдүүлэх үүрэгтэй НХХ-ийн сайд Т.Ганди нараар төлөөлүүлсэн Засгийн газрын шоу битгий байгаасай буцах нөхдүүдэд үнээ, тугал нийлэх хамаагүй болчих вий дээ...

Эх сурвалж: "Бизнес тайс" сонин