sonin.mn
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 61 дүгээр тогтоолоор Иргэн, Аж ахуйн нэгж байгууллагуудыг эзэмшил, ашиглалтад байгаа газар болон орчны 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайд ногоон байгууламж хийх, арчилгаа цэвэрлэгээг хариуцах, өвлийн улиралд байнгын хүн томилж цас, мөсийг тухай бүрд нь арилган, хальтиргаа гулгаа үүсгэлгүйгээр, иргэдийн тав тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлж ажиллахыг үүрэг болгосон.
 
Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлээс нийт аж ахуйн нэгжүүдэд дээрх тогтоолыг биелүүлж ажиллахыг анхааруулж мэдэгдэл хүргүүлж байгаа. Цаг агаарын урьдчилсан мэдээгээр ойрын өдрүүдэд цас үргэлжлэн орох төлөвтэй байгаа тул аж ахуйн нэгжүүд үүргээ биелүүлэн байгууллагынхаа орчны 50 метр хүртэлх зам, талбайг цэвэрлэхийг анхааруулж байна гэж Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлээс мэдээллээ.