sonin.mn

Өнгөрсөн долоо хоногт Дэлхийн банкны тэргүүний сэнтийд горилох өрсөлдөгчдийн жагсаалтыг авч дуусчээ. Мөдхөн тус банкны зөвлөлийн 25 захирлууд хэнийг энэ албан тушаалд суулгахаа хэлэлцэх бөгөөд харин эцсийн дуу хоолойг томоохон хувьцаа үэзэмшигч АНУ-ын "ВБ" компани гаргах аж. Олон улсын ажиглагчдын үзэж буйгаар, дараагийн таван жилийн хугацаанд тус банкны тэргүүнээр АНУ-аас санал болгож буй Жим Ен Ким сонгогдох магадлал өндөр байгаа аж.

Тэрээр Дармутын коллежийн захирлаар ажилладаг юм байна. Дэлхийн банкны өнөөгийн ерөнхийлөгч Роберт Зеллик ирэх зургадугаар сард бүрэн эрх нь дуусах бөгөөд энэ үед түүний орны хүнийг сонгосон байх учиртай. Шинэ ерөнхийлөгчийн албан тушаалын төлөө хөгжингүй орнууд болон хөгжиж буй улс орнууд ширүүн тэмцэж байна.

Тус банкны 25 захирлуудын тав нь хөгжингүй орнууд болох АНУ, Герман, Япон, Франц болон Их Британи улсын иргэд байдаг. Харин бусад хорин нь хэсэг улс орнуудын төлөөлөөс багтдаг байна. Дашрамд тэмдэглэхэд, Олон улсын валютын санг европ хүн, харин Дэлхийн банкийг америк эр удирддаг юм.

Тодруулга: Жим Ен Ким нь 52 настай, солонгос гаралтай, эмч мэргэжилтэй, профессор цолтой бөгөөд олон жил Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын газрын даргаар ажилласан нэгэн. Тэрээр 2009 оноос АНУ-ын хувийн ууган сургуулиудын нэг Дармут коллежийг удирдаж байгаа юм.

Эх сурвалж: "Бизнес таймс"