sonin.mn


-Махны үнэ өссөний нөхцөл шалтгаан, түүнд авах арга хэмжээ-

НӨХЦӨЛ ШАЛТГААН


1.Мал, махыг сумаас аймгийн төв болон цаашлаад хот суурин газар тээвэрлэн оруулж ирэхэд мал, махны тухайн орон нутгийн гарал үүслийн бичиг шаарддаг.

2.Мөн тээвэрлэх явцад хот суурин газар оруулж ирэхэд Замын цагдаагаас эхлээд торгууль бишгүй хүлээж байдаг.

3.Хот, суурин газрын хүнсний захуудад зарж худалдаалах явцад лангуу, байрны түрээсийн үнэ өндөр байдаг нь махны жижиглэнгийн үнэд шингэж нөлөөлдөг.

БУСАД НӨХЦӨЛ ШАЛТГААНУУД:

4.Цөөн малтай айл өрх болон малчдын тоо багасч, мянгат буюу түүнээс дээш хэмжээний малтай өрхийн тоо нэмэгдсэн. Тиймээс их малтай малчид мал, махаа дуртай үедээ буюу үнэ өндөр байхад нь тааламжаараа борлуулах болсон нь мал, махны нийлүүлэлтэд нөлөөлж буй.

5.Мал цөөн хэдэн малчдын гарт төвлөрөх болсноор малын чанар муудаж, амьдын жин буурч, улмаар тэр нь жижиглэнгийн болон бөөний борлуулалтын үнэ болон кг-д нөлөөлөх болсон.

АВАХ АРГА ХЭМЖЭЭ

1.Гарал үүслийн бичгийг төвлөрүүлж, нэгдсэн нэг журмаар олгож байх. Хүнд суртал, чирэгдэл, давхардалт, төлбөрийг аль болох цөөлөх.

2.Төрийн элдэв торгууль, төлбөр, хураамжийг багасгаж, нэгдсэн нэг журамд шилжүүлж төвлөрүүлэх.

3.Хүнсний захуудын түрээсийн үнийг эргэж харах. Хөдөө, аж ахуйн бараа, түүхий эдийн биржийг түргэн байгуулж, үйл ажиллагааг эхлүүлэх.

4.Мал, мах бэлтгэл дээр амьдын жин болон кг тутамд малчдыг урамшуулж байх нийлүүлэлтийн хөшүүрэг хэрэглэх.

5.Хувийн болон төрийн өмчит мал эмнэлгийг эрчимтэй, түлхүү хөгжүүлэх. Мал эмнэлгийг хөгжүүлэхэд улсаас анхаарч хөшүүрэг бий болгох. Өмнө нь хавар бүр зохион байгуулж хийдэг байсан мал эрүүлжүүлэх хаврын 13 ажлыг сэргээх.

Эх сурвалж: "Бизнес таймс"