sonin.mn

Өчигдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар Эдийн Засгийн Хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан нарыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн, Барилга Хот Байгуулалтын Сайд Ц.Баярсайханы хэлсэн үг УИХ-ын гишүүдийн үнэн нүүр царайг илчилсэн гэхэд болно.


Ц.Баярсайхан :
"Энэ парламентад зөвшилцөл хамгийн их дутагдаж байна. Тэгэхээр олонхи, цөөнхи болж тоглоод яахав... Эдийн засгийн өнөөгийн байдал нэг хоёр жилийн дотор бий болоогүй. Энэ бол 1990 оноос хойш УИХ-д суусан хүмүүсийн үйл ажиллагааны үр дүн. Өнөөдөр энэ парламентад суугаа гишүүдийн найм нь УИХ-ын дарга, Ерөнхий сайд байсан хүмүүс байна. 35 нь 1-4 удаа УИХ-д суусан байна. Тэгэхээр ард түмний амьдрал яагаад ийм болсныг хариулах ёстой хүмүүс бол энэ 76 гишүүн юм" хэмээв.
Үнэхээр ч манай нам, танай нам гэж талцан тоглож буй эдгээр 76 хүний дийлэнхи нь өмнө нь төрийн өндөр албан тушаал хашиж явсан нөхөд юм.
Үнэхээр л ард түмний амьдрал хэцүү, улс орны бодлого буруу байгаа бол өмнө нь төрийн хариуцлагтай  алба хашиж явсан дараах нөхдүүд хариуцлага хүлээх нь зөв билээ.

Н.Батбаяр . АИХ-ын дэд дарга, ЗГХЭГ-ийн дарга, сайд, Барилга Хот Байгуулалтын сайд асан. УИХ-д 3 удаа сонгогдсон.

Б.Болор. Гадаад Харилцааны дэд сайд асан.
А.Тлейхан, А.Бакей нар тус УИХ-д 2 удаа сонгогдсон.
Х.Баттулга. Зам тээвэр, Барилга хот байгуулалтын сайд асан, УИХ-д 3 удаа сонгогдсон.
Ё.Отгонбаяр. Боловсрол Соёл Шинжлэх Ухааны сайд асан.
Ц.Дашдорж. Барилга хот байгуулалтын дэд сайд, сайд асан. УИХ-д 3 удаа сонгогдсон.
Ж.Батсуурь . УИХ-д 3 удаа сонгогдсон. Дорноговь аймгийн засаг дарга асан.
Н.Номтойбаяр. Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын дэд сайд асан.
Д.Оюунхорол. УИХ-д 3 удаа сонгогдсон.
Я.Санжмятав. Завхан аймгийн засаг дарга, Улсын нөөцийн газрын дарга асан. УИХ-д 2 удаа сонгогдсон.

Д.Бат-Эрдэнэ. УИХ-д 3 удаа сонгогдсон.

М.Зоригт. УИХ-д 2 удаа сонгогдсон.

С.Баярцогт. 1992, 1996, 2004, 2008, 2012 онд УИХ-д сонгогдсон. Байгаль Орчны сайд, ЗГХЭГ-ийн дарга, Сангийн сайд асан.

Су.Батболд. УИХ-д 4 удаа сонгогдсон. Хууль зүйн сайд, ЗГХЭГ-ийн дарга асан.

М.Энхболд. Нийслэлийн засаг дарга, Ерөнхий сайд, шадар сайд асан.УИХ-д 3 удаа сонгогдсон.

 



Ч.Хүрэлбаатар. Түлш, Эрчим Хүчний сайд, ЗГХЭГ-ийн дарга асан. УИХ-д 3 удаа сонгогдсон.

Б.Чойжилсүрэн. ЕТГ-ын дэд дарга асан. УИХ-д 2 удаа сонгогдсон.

Ц.Даваасүрэн. БСШУЯ, Сангийн Яамны газрын дарга асан. УИХ-д 2 удаа сонгогдсон.

Б.Бат-Эрдэнэ. УИХ-д 3 удаа сонгогдсон.

Д.Хаянхирваа. Дархан аймгийн засаг дарга, Сангийн сайд асан. УИХ-д 2 удаа сонгогдсон.

Л.Цог. Хууль зүйн сайд, УИХ-ын тамгын газрын дарга асан.

Л.Болд. УИХ-д 3 удаа сонгогдсон. Ашигт Малтмалын Газрын дарга асан, Батлан Хамгаалахын сайд асан.

Д.Ганхуяг. УИХ-д 3 удаа сонгогдсон.

Л.Гантөмөр. УИХ-д 3 удаа сонгогдсон.

Р.Амаржаргал. Гадаад Харилцааны сайд, Ерөнхий сайд асан. УИХ-д 4 удаа сонгогдсон.

Г.Баярсайхан. УИХ-д 2 удаа сонгогдсон.

С.Эрдэнэ. Улсын нийгмийн даатгалын газрын дарга асан. УИХ-д 2 удаа сонгогдсон.

Д.Тэрбишдагва. УИХ-д 3 удаа сонгогдсон. Хөдөө Аж ахуй үйлдвэрийн сайд асан.

С.Батболд. Үйлдвэр, худалдааны сайд, Гадаад Харилцааны сайд, Ерөнхий сайд асан. УИХ-д 3 удаа сонгогдсон.

Д.Дэмбэрэл. УИХ-д 1992 оноос хойш тасралтгүй сууж байна. Нийгмийн хамгааллын сайд, УИХ-ын дарга асан.

Ө.Энхтүвшин. ЗГХЭГ-ийн дарга, Боловсролын сайд асан. УИХ-д 4 удаа сонгогдсон.

Д.Лүндээжанцан. УИХ-д 1992 оноос хойш тасралтгүй сууж байна.УИХ-ын дарга асан.

Ц.Нямдорж. УИХ-д 1992 оноос хойш тасралтгүй сууж байна.УИХ-ын дарга асан.
Хууль зүй, дотоод Хэргийн сайдаар 3 удаа ажилласан.

Н.Энхболд. Гадаад Харилцааны сайд асан. УИХ-д 4 удаа сонгогдсон.

Я.Содбаатар. Үйлдвэр Худалдааны дэд сайд, УМХЕГ-ын дарга асан.

Ж.Энхбаяр. УБ хотын Гаалийн Газрын дарга, Батлан Хамгаалахын сайд асан. УИХ-д 2 удаа сонгогдсон.

Н.Алтанхуяг. УИХ-д 3 удаа сонгогдсон. Үйлдвэр, Хөдөө Аж Ахуйн сайд, Сангийн сайд, Тэргүүн шадар сайд асан. Таван толгойг ашиглах ажлын хэсгийн ахлагчаар ажилласан.

З.Энхболд. ТӨХ-ий дарга асан. УИХ-д 3 удаа сонгогдсон.

Х.Тэмүүжин. УИХ-д 2 удаа сонгогдсон.

Ч.Сайханбилэг. УИХ-д 3 удаа сонгогдсон. Гэгээрлийн сайд, МШХХТГ-ын дарга асан.

Д.Эрдэнэбат. Багахангай дүүргийн засаг дарга асан.

Ш.Түвдэндорж. Батлан Хамгаалахын сайд асан.

Ц.Баярсайхан. УИХ-д 4 удаа сонгогдсон. Нийгмийн хамгааллын сайд асан.

Р.Гончигдорж. УИХ-д 5 удаа сонгогдсон. УИХ-ын дарга, УБХ-ын дарга, Монгол улсын дэд Ерөнхийлөгч асан.

С.Оюун. УИХ-д 5 удаа сонгогдсон. УИХ-ын дэд дарга, Гадаад Харилцааны сайд асан.

Ч.Улаан. УИХ-д 6 удаа сонгогдсон. Сангийн сайдаар 2 удаа, шадар сайдаар ажилласан.

Н.Батцэрэг. УИХ-д 2 удаа сонгогдсон. Сангийн дэд сайд асан.

М.Сономпил. УИХ-д 2 удаа сонгогдсон. Батлан Хамгаалахын сайд асан.

Ц.Цолмон.Хөдөлмөрийн сайд, Барилга хот байгуулалтын сайд асан.

Ц.Оюунбаатар. УИХ-д 2 удаа сонгогдсон. ҮТЕГ-ын дага асан.