sonin.mn
Олон улсын валютын сан (ОУВС) дэлхийн орнуудын дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий өсөлтийн талаар судалгаа явуулсан байна. Судалгаагаар Ази, Африкийн орнуудын эдийн засаг эрчимтэй хөгжиж байгаа нь тодорхой болсон байна. Эл хоёр тивийн орнуудын ДНБ энэ онд 5.4 хувиар өссөн бөгөөд ирэх онд 5.9 хувь болтлоо өсөх гэнэ. Харин баруун Европын хөгжингүй орнуудын ДНБ энэ онд ердөө 1.2 хувиар өсчээ. Ирэх онд тус бүс нутгийн орнуудын ДНБ 0.7 хувиар өсч 1.9 хувьд хүрэх тооцоо гарсан байна. ОУВС-ийн шинжээчдийн тооцоо гоор 2050 онд Азийн орнуудын ДНБ 49 хувь болтлоо өссөн байх аж. Энэ онд ДНБ нь хамгийн их өссөн орноор Нигери шалгарчээ. Тус улсын ДНБ 8.5 хувиар өссөн байна. Харин манай орон 6.9 хувийн үзүүлэлтээр долдугаар байрт оржээ. Энэхүү жагсаалтын сүүл буюу аравдугаар байрт Египет 6.4 хувь өссөн үзүүлэлтээр багтжээ. Харин энэ онд ДНБ нь хамгийн бага өссөн 10 орныг Япон Улс нэг хувийн үзүүлэлтээр тэргүүлжээ. Удаахь байруудад Герман, Итали орсон бол Испани хоёр хувь өссөн байдлаараа ДНБ хамгийн бага өссөн 10 орны аравдугаарт бичигдсэн байна.
 
Э.Төгс
Эх сурвалж: "Unen.mn"