sonin.mn

Хятадын харилцаа холбооны тэргүүлэх үйлдвэрлэгч болох ZTE Корпорацийн 2013 оны ашиг орлогын тайлан мэдээ гарлаа.  Өнгөрсөн 2012 онд их хэмжээний алдагдал амссан  ZTE Корпораци 2013 онд  маркетинг, менежментийн зөв бодлогын үр дүнд цэвэр ашгаа 149% болгон нэмэгдүүлж чадсан байна.

2012-2013 оны хооронд Хятадад нүүрлэсэн эдийн засгийн хямралын үеэр ZTE корпораци өөрсдийн байр суурийг ганхуулалгүй авч үлдсэн нь дэлхий нийтэд сургамж болон үлджээ. Энэ талаар цухас дурьдахад, 2012 онд ZTE корпораци 460 сая долларын алдагдал хүлээсэн ч,  2013 онд энэ алдагдлаа нөхөж 220 сая долларын цэвэр ашигтай ажилласан байна.

Энэхүү өсөлт нь тус корпорацийн АНУ, Европын зах зээлд чиглэсэн маркетингийн зөв бодлогоос шууд хамааралтай хэмээн China Daily сонинд нийтлэсэн байна. Мөн нийтлэлд “2014 онд ZTE корпораци гар утас, таблетийн зах зээл дээр  технологийн шинэчлэлийг өөрийн бүтээгдэхүүн дээрээ тусгахаар ажиллах болсон зах зээлд 3-рт бичигдэх болсон Apple корпорацийг сэтгэл түгшихэд хүргэсэн байна” хэмээн дурьджээ.

Дэлхийн гар утас, таблетын зах зээлийн албан ёсны судалгаа гаргадаг GSMArena-н тайланд дурьдсанаар  ZTE корпораци гар утас болон таблет борлуулалтаараа Samsung, Nokia, Apple – н дараа 4 – р байрт орсон нь дээрх өсөлтөнд нөлөөлсөн нь тодорхой юм.

ZTE корпорацийн тухай товч танилцуулахад 1985 онд радио угсрах цех хүрээнд байгуулагдсан тус компани нь  өнөөдөр дэлхийн 140 гаруй орон, бүс нутагт дэлхийн  600 гаруй оператор компаниудад мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын бүх төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх болсон дэлхийд данстай корпораци болтлоо өргөжсөн байна.

ZTE корпораци хувьцаагаа 1997 онд Шэньжэний хөрөнгийн биржэд гаргаснаар олон нийтэд нээлттэй, олон нийтийн хяналтанд үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Улмаар 2004 онд Хонконгийн хөрөнгийн биржид хувьцаагаа гаргасанаар Шэньжэний болоод Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй анхны аж ахуйн нэгж болсон нь ту8с компанийг өрсөлдөгчөөсөө технологи, шийдлийн хувьд давуу байх санхүүгийн томоохон дэмжлэгийг авахад хүргэсэн байдаг.

Харин манай улсад  ZTE корпораци 2004 онд өөрийн төлөөлөгчийн газраа байгуулсанаас хойш өдгөө 10 дахь жилдээ Монголын харилцаа холбооны салбарт тасралтгүй  үйл ажиллагаагаа явуулсаар байна.

Дашрамд хэлэхэд Дэлхийд данстай энэ корпорацийн хувьцаа нь олон нийтэд нээлттэй арилжаалагддаг бөгөөд Монголчууд бид ч тус корпорацийн хувьцаа эзэмшигч болох бүрэн боломж нээлттэй байгааг уншигчиддаа сонордуулъя.