sonin.mn

МУИС-ийн захирал А.Галтбаярыг АТГ-аас шал­гахаар болжээ. Манай сонин өмнөх дугаартаа түүний хууль бус үйлдлүүдийн ту­хай мэдээлсэн учраас ийн­­хүү шалгах болсон аж. Харин энэ удаа бид А.Галтбаяр захирал болон түүнийг тойрон хү­рээлэгчид өөрсдөдөө ту­шаал гарган хууль бус цалин авч байсан талаар дурьдаж буй юм.

Нэр бүхий захирлууд хоёр албан тушаалын цалин авдаг байна

Өөрсдөдөө тушаал гар­ган цалин авдаг эдгээр хүмүүс бүгд шийдвэр гаргах түвшний албан тушаалтнууд гэдгийг онцлох нь чухал байх.

Тодруулбал А.Галтбаяр захирлын 2013 оны Б/628, Б/888 дугаартай тушаалаар Нийгмийн шинж­лэх ухааны сургуулийн фило­софийн тэнхимийн Сур­галт эрхэлсэн дэд захирал О.Мөнх­бат, Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн Со­цио­логийн тэнхимийн Ба­ка­­лаврын сургалтын ал­ба­­ны дарга Ч.Ундрам, Эдийн засгийн сургуулийн менеж­ментийн тэнхимийн Олон улсын харилцаа нийтийн удирдлагын сургуулийн захирал С.Баттулга нарыг 100 хувь цалинжуулан ажил­луулах болжээ.

Уг нь тус сургуулийн Хө­дөлмөрийн дотоод жу­рамд зааснаар бол “Ажил, албан тушаал хавс­ран, эсвэл эзгүй байгаа ажилт­ны үүргийг түр орлон гүй­цэтгэсэн тохиолдолд үнд­сэн цалингийн 40 хүртэл хувьтай тэнцэх нэмэгдэл хөлс олгоно” гэж заасан байдаг аж.

Өөрөөр хэлбэл дээрх бүх захирлууд хоёр албан тушаалыг зэрэг хашиж хоёр талаас цалин авч байна гэсэн үг.

БШУЯ-наас А.Галтбаяр захиралд зөрчлөө арилгах шаардлага хүргүүлсэн

Тэдний энэхүү хууль бус үйлдлийг багш нар эсэр­гүүцэж, БШУЯ-нд шалгаж өгөхийг хүсч гомдол гар­гасан байдаг юм. Ингээд тэдний өгсөн гомдлын дагуу тус яамны Боловсролын хя­налт шинжилгээ үнэл­гээний албаны мэргэжилтэн Туяа­цэцэг шалгаад дараах зөрч­лүүдийг илрүүлсэн бай­на.

Тодруулбал А.Галтбаяр “МУИС-ийн захирлын 2013 оны Б/628, Б/888 дугаар тушаалаар нэр бүхий дөрвөн ажилтныг ажил, албан ту­шаал хавсран гүйцэтгүүлж тэдгээрийн цалин хөлсийг ТҮМБ-8 дугаар зэрэглэлийн 50 хувиар тогтоон олгосон нь Засгийн газрын 1995 оны 96 дугаар тогтоолын 3 дахь хэсэгт заасан “Төрийн албан хаагчид олгох бүх төрлийн нэмэгдлийн хэмжээ төрийн үйлчилгээний албан хаагчийн хувьд түүний албан тушаалын сарын цалин, нэмэгдэл хөлсний дүнгийн 40 хувиас хэтрэхгүй байна”.

Мөн МУИС-ийн Хөдөлмө­рийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.1.8 дахь хэсэгт заасан “Ажил албан тушаал хавсран, эсвэл эзгүй байгаа ажилтны ажил үүргийг түр орлон гүйцэтгэсэн бол үндсэн цалингийн 40 хүртэлх хувь­тай тэнцэх нэмэгдэл хөлс олгоно” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна.
Иймд дээрх зөрчлийг арилгуулах тухай БШУЯ-ны дотоод ауди­­тын зөвлөмжийг МУИС-ийн удирдлагад хүр­гүүлсэн болохыг үүгээр мэ­дэгдэж байна” гэжээ.

Түүнчлэн тус яамнаас А.Галтбаяр захиралд доорх шаардлагыг ч мөн хүр­гүүлсэн байдаг. Уг шаардлагад “О.Мөнхбат, Ч.Унд­рам, С.Баттулга нарт ол­гогдсон илүү цалинг буцаан төлүү­лэх, мөн холбогдох ту­шаа­луудаа хүчингүй болгож шаардлагын хариуг 2014 оны гуравдугаар сарын 23-ны дотор ирүүл” гэсэн” байжээ.

Тус сургуулийн багш нар нь цалингаа нэмүүлэх талаар захиралдаа болон шийдвэр гаргах түвшний хүмүүст удаа дараа мэдэгдэж байсан боловч тэдний үгийг огт хүлээж авалгүй “Сур­гуульд ямар ч мөнгө байх­гүй” гэсэн дөрөвхөн үг хэлсээр өнөөг хүрчээ.

Гэтэл тэд өөрсдөдөө ту­шаал шийдвэр гарган 100 хувийн цалин авч байгаа нь хэр зохистой юм бол. Мэдээж энэ их мөнгө МУИС-ийн оюутнуудын эцэг эх­чүүдийн хуруу хумсаа хуйх­­лан байж олж тушаасан сургалтын төлбөр гэдэг нь хэн хүнд ойлгомжтой.

Тиймээс мэдлэг боловс­рол өндөртэй эдгээр эр­дэмтэн багш нар ингэж ёс зүйгүй аашилж буй нь харамсалтай.

Мөн бидний бичсэн мэ­дээллийн мөрөөр тус сургуулийн нэгэн багш “Редакци руу утасдаж хүний нэр хүндэд халдлаа. Манай захирал ямар ч мөнгө төгрөг хууль бусаар аваагүй.

Энд нэг хүний асуу­дал биш бүхэл бүтэн байгуул­лагын нэр төр гарч байгаа учраас та бүхнийг шүүхэд өгөх болно” гэж багагүй дарамталсан юм.

2013 оны 05 дугаар тогтоолд Улаанбаатар их сургуулийн тухай нэг ч үг үсэг байхгүй

Бас нэгэн сонирхолтой баримт гэвэл А.Галтбаяр захирал Улаанбаатар их сургуулийн кампус хариуц­сан менежер, нягтлан бодогч томилох тухай тушаал гар­гахдаа сургуулийнхаа 2013 оны 05 дугаар тогтоолыг зөрч­жээ.

Өөрөөр хэлбэл уг тог­тоолд Улаанбаатар их сур­гуулийн тухай нэг ч үг үсэг байхгүй гэсэн үг. Гэтэл тэрбээр “МУИС-ийн Удирдах зөвлөлийн 2013 оны 05 дугаар тогтоолыг үндэслэн тушаах нь:

1.Удирдах зөв­лөлийн шийдвэрээр МУИС-ийн бүтцийг шинэч­­лэн тогтоосонтой холбог­дуу­лан хуучин бүтцийн Улаан­баатар их сургуулийн үйл ажиллагааг удирдлага, зо­хион байгуулалтаар хан­гах үүрэг бүхий кампусын менежерийн албан тушаалд профессор Э, кампусын нягт­­лан бодогчоор Т на­рыг энэ оны хоёрдугаар сарын 21-ний өдрөөс түр томи­­лон ажиллуулсугай.

Мөн профессор Э-д ажил хавсран гүйцэтгэсний нэмэгдэл хөлсийг МУИС-д мөрдөж буй ца­лингийн сүл­жээний УАТ-3-аар 1.369.500 төгрөгийн үндсэн ца­лингийн 40 ху­виар бо­дож олгохыг, Т-д хуучин бүтцийн Улаанбаатар сур­гуулийн ТҮ-8 сүлжээний тав­дугаар шатлалаар 973.583 төгрөгийн цалин ол­­го­хыг нягтлан бодогч Т-д зөв­шөөрсүгэй” гэх тушаал гаргасан байна.

Өөрөөр хэлбэл А.Галт­баяр захирал эл асууд­лыг шийдэхдээ удир­­­дах зөвлөлөөрөө ч оруу­лалгүй өөрөө дур мэдэн тушаал гаргасан гэсэн үг.

Дээрх бүх зүйлээс харахад А.Галтбаяр захирал МУИС-ийн нэр хүндийг өөрийн тойрон хүрээлэгч багш нартайгаа нийлэн үгүй хийж байгаа дүр зураг харагдаж буй юм. Энэ тухай багш нар нь хүртэл ярих юм билээ.

Тэгэхээр тус сургуульд бугшсан энэ бүх хууль бус үйлдлийн талаар хяналт шалгалт оруулж үнэн зө­вийг нь олохгүй бол Монгол Улсад хүлээн зөв­шөө­рөгдсөн “Топ” сур­гууль хэзээ мөдгүй дам­пуурч, цааш цаашдаа оюутнуудын ха­лаасыг тэмтэрсээр л байх нь.

Бид өмнөх дугаарт мэ­­дээлсэн оюутны шил­жилтийн төлбөрийг А.Галт­баяр захирал хэзээ, хэдэн онд, хэдэн оюутнаас авч байсан.

Мөн шилжилт төл­бөрийн коэффициент тогтоох тухай, автомашины шатахуун тос, гар утасны ярианы та­риф зэргийг ши­нэчлэн тог­тоосон тухай но-той, ноцтой баримтуудыг дахин эрэн бурвалжилж да­раагийн ду­гаартаа үр­­гэлж­­­­лүүлэн хүргэх болно.

Үргэлжлэл бий...

Р.Саруул



Эх сурвалж: