sonin.mn

     Улсын Их Хурлын гишүүдийн уламжлалт онлайн уулзалт буюу цахим ярилцлагын энэ оны анхны ярилцлага дөрөвдүгээр сарын 9-ний Лхагва гарагийн 13 цагт Төрийн ордон дахь Нутгийн удирдлагын танхимд болно.

        Уг ярилцлагад Баян-Өлгий аймгаас сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, Улсын Их Хурлын гишүүн А.Тлейхан, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Болдбаатар болон Тамгын газрын зарим удирдлага, Баян-Өлгий аймгийн удирдлагатай аймгийн хөгжлийн тулгамдсан асуудал, бодлого, Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалт, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх бүтээн байгуулалтын ажлын явц, хяналтын талаар ярилцах юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.