sonin.mn

НҮБ-ын  Нийгэм,  эдийн  засгийн  зөвлөлийн  Хүн  ам  ба  хөгжлийн  асуудлаарх комиссын 47-р чуулган 2014 оны 4 дүгээр сарын 7-11-ний өдрүүдэд АНУ-ын Нью- Йорк хотноо хуралдах гэж байна. Тус чуулганаар дэлхийн хүн ам зүйн чиг хандлагын талаар хэлэлцэн, Хүн амын асуудлаарх улс орнуудын туршлагын талаар ерөнхий хэлэлцүүлэгүүд хийгдэнэ.

Тус чуулганд Монгол улсыг төлөөлөн Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Хүүхдийн төлөө үндэсний газар, Нийгмийн даатгалын ернөхий газар, Нийгмийн халамжийн ерөнхий газар болон дүүргийн төлөөлөгчид оролцохоор өнөөдөр мордлоо. Чуулганы Ерөнхий хэлэлцүүлэгт Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн төлөө үндэснй газрын дарга И.Нарантуяа үг хэлэх юм.