sonin.mn

Батлан  хамгаалахын дэд сайд А.Баттөр Швейцарь улсын иргэн, хатагтай Анита Фарнийг өөрийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзлаа.

Монгол Улс болон Швейцарь улсын найрамдалт харилцааг бэхжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулж, монголын хүүхэд залуус, ялангуяа алслагдсан орон нутгийн сурагчдын сурч боловсрох, хөгжих дэвжих нөхцөл бололцоог хангахад чиглэсэн хүмүүнлэгийн сайн үйлс өрнүүлдэг хатагтай Фарни энэ удаа Монгол улсын Батлан хамгаалахын их сургуулийн оюутан, сурагч, Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчдад зориулан буцалтгүй тусламжаар сургалтын техник хэрэгсэл, ном сурах бичиг бэлэглэж байгаагаа дуулган, дээжийг нь гардуулсан юм.

Энэхүү тусламжийг хүлээн авах үеэр БХЯ-ны ТЗУГ-ын дарга, хурандаа Д.Мөнх-Очир, БХИС-ийн захирал, хошууч генерал Я.Чойжамц нар мөн байлцлаа.

Дэд сайд А.Баттөр хатагтай Анита Фарнигийн сайхан сэтгэл, ажил хэрэгч занд талархал илэрхийлэхийн ялдамд цаашдынх нь ажил үйлст амжилт хүслээ.