sonin.mn

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ал­ба­ны ахлах шийдвэр гүйцэтгэгч Н.Уранчимэг, шийдвэр гүйцэтгэгч Э.Ичинхорол нар бусдын эд хөрөнгийг хууль бусаар зарж бор­луулсан тухай бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл дээрх нэр бүхий шийдвэр гүй­­цэт­­гэгч­дэд эрүүгийн хэрэг үүс­­гэ­сэн байна.

Тод­­­руулбал ир­гэн Д.Отгон­жаргалын “Шийд­­­­вэр гүйцэтгэгч нар хуурамч бичиг ба­римт үйл­дэж хууль бус ажил­­­­­лагаа явуулсан” гэх /5679/ ду­гаартай гомдлыг Сүх­баатар дүүргийн про­курор Е.Сагсай хүлээн аваад эрүү­гийн хэрэг үүс­­гэжээ. Гэмт хэргийн шинжтэй байх тул эрүүгийн хэрэг үүсгэн шалгах шаардлагатай

Ё.Сагсай 2013 оны арван­хоёр­­­­ду­гаар сарын 16-ны өдөр 201301042322 ду­­гаар бүхий эрүүгийн хэ­рэг үүсгэх тухай тог­тоо­лыг ийнхүү үйлдсэн байдаг. “Н.Уран­чимэг, Э.Ичин­хо­рол нар гүйцэтгэх ажил­лагаа явуу­лахдаа гом­дол мэдээллийг дутуу шалгаж, шаардлагатай бусад ажил­лагаануудыг бүрэн гүй­цэт­гээгүй тул уг асуудал нь “Хуурамч бичиг баримт, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт үйлдэх, ашиглах” гэмт хэр­гийн шинжтэй байх тул эрүү­гийн хэрэг үүс­­гэн шал­гах шаардлагатай байна.

Тиймээс Монгол Улсын Эрүү­гийн байцаан шийтгэх хуу­лийн 166, 173 дугаар зүйлийг удирдлага болгон тогтоох нь 1. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсүгэй.

2. Энэ хэрэгт харьяаллын дагуу мөрдөн бай­цаалтын ажиллагаа явуулахыг Сүх­баатар дүүргийн цагдаагийн газрын Мөрдөн байцаах та­сагт даалгасугай. 3. Хэр­гийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтсийн Хэрэг бүртгэх мөрдөн байцаах тасагт шилжүүлсүгэй” хэ­мээжээ.

Ямартай ч хуулийн бай­гуул­лагаас дээрх хоёр хүнд эрүүгийн хэрэг үүсгэж үнэ­хээр хуурамч бичиг ба­римт ашиглаж бусдын эд хө­рөнгийг зарж борлуулсан уу гэдгийг шалгахаар бол­лоо.

Иргэн Д.Отгонжаргал анх “Кредит Монгол” банк бус сан­хүүгийн байгууллагад та­ван байр барьцаалж 199 сая төгрөг зээл­сэн ч эр­гүү­лэн төлж чадаагүйн улмаас гурван дүүрэгт байр­лалтай байрнуудаа алд­сан аж.

Хамгийн гол нь дээрх байр­нуудыг дуудлага ху­далдаагаар оруулж бусдад бор­луулахдаа хөнд­­лөнгийн гэрчээр оролцуулсан хүмүүс нь ямар ч бүртгэлгүй, нэр, хаяг нь тодорхойгүй байжээ. Өөрөөр хэлбэл албаны бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн гэх гэмт хэрэгт ороод байгаа юм.

Үүнийг нь ч дүүргийн прокурор эрүүгийн хэрэг үүсгэж буй тогтоолдоо тодорхой дурьдсан байсан. Тэдний хийсэн энэхүү үйлд­лийг төлбөр төлөгч Д.От­гонжаргал эсэргүүцэж, тэ­дэнтэй холбогдох бүхий л материалыг хууль хяналтын байгууллагад шалгуулж, үнэн зөвийг олуулна гэж хэлж байсан.

Уг нь АТГ-аас “бус­дын эд хөрөнгийг хураах тогтоол нь хуу­рамч” гэдгийг тог­тоосон. Гэвч “Эрүүгийн хэрэг үүсгэх хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул хэрэг үүсгэхээс татгалзаж байна” гэсэн байдаг.

Бас нэг хачирхалтай баримт нь НШГА-ны шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуус­­­сан тухай 2011 оны найм­дугаар сарын 10-ны өдрийн 434 тоот тогтоолыг мөн л хуурамчаар үйлдсэн нь ба­римтаар тогтоогджээ. Учир нь Э.Ичинхорол 2011 оны найм­дугаар сард жирэмсний амралтаа авахаар хууль ёсны дагуу ажлаа хүлээлгэн өгчээ.

Гэтэл түүнийг эзгүй хой­гуур шийдвэр гүйцэтгэх ажил­ла­гаа дууссан тухай тогтоол дээр нь ахлах шийдвэр гүй­цэтгэгч Н.Уранчимэг “бат­­­лав” гэж гарын үсгээ ба­тал­­гаажуулжээ.

Энэ тухай мэ­дүүлгийг Э.Ичин­хорол өн­­гөр­сөн оны тавдугаар са­рын 8-ны өдөр СБД-ийн шүү­хийн иргэний шүүх хурал­­даанд гаргасан мэдүү­лэгтээ “Шийдвэр гүйцэтгэх ажил­лагаа дууссан тухай тогтоолд би гарын үсэг зу­раагүй” гэж мэдүүлсэн бай­даг.


Н.Уранчимэг нь “Кредит Монгол” банк бус санхүүгийн байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батдорж гэгчтэй илт хуйвалдсан

Ингээд төлбөр төлөгч Д.Отгон­жаргал “Энэ бүх шийдвэрийг Н.Уран­­чимэг, Э.Ичинхорол нар хууль бу­саар явуулсан нь гарцаагүй үнэн гэдгийг тэдний үйлдсэн бүхий л бичиг баримт нотлоод өгсөн.

Тиймээс л цагдаагийн газ­раас тэдэнд Монгол Ул­сын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүй­лийн 233.2 дахь хэсэгт зааснаар хэрэг үүсгэхээр болсон. НШГА-ны удирдах тушаалтай хүмүүс нь энэ хэрэг аль хэдийн шийдэгдэж дууссан гэх үгийг надад хэлж байгаа.

Хэдийгээр дуус­сан ч тэдний шийдвэр гүй­цэтгэх ажиллагаа хууль бусаар явагдсан гэдгийг тэд хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас холбогдох бичиг баримтын тамга тэмдэг, гарын үсэг болон гэрчүүдийг шалгуулахаар болсон.

Би гүйцэтгэх ажил­ла­гааны бичиг баримттай та­нилцах явцад ойлгомжгүй, засвартай, он сар өдөргүй, хуудасны дугааргүй миний өмнөөс гарын үсэг зурсан зэрэг маш олон асуудал бай­сан. Тэд өөрсдийгөө бүх шатны шүүхээр ялсан гэж ярьдаг.

Үнэн хэрэгтээ хуу­лийн байгууллагад дан­даа худал мэдээлэл гар­гаж өгч байсан учраас ялах­гүй гээд яах вэ дээ. Эн­гийн нэг жишээ хэлье. Н.Уран­чимэг, Э.Ичинхорол нар шүүхийн байгууллагад Ц.Да­ваажаргал, А.Амар­жар­гал гэх зохиомол овог, нэртэй хү­мүүсийг оролцуулсан тухай баримтаа өгсөн байдаг.

Өөрөөр хэлбэл надад өгч байсан өнөөх л хуурамч баримт шүү дээ. Энэ нь маш ноцтой асуудал шүү дээ. Тиймээс миний бие шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хам­гийн эхний үйлдлийн тогтоол нь хуурамч учраас энэхүү тогтоолд үндэслэн явуулсан бүх ажиллагааг хууль бус хү­чингүй гэж үзэж хуулийн байгууллагад хандсан.

Бас нэг зүйл нэмж хэлэхэд Н.Уранчимэг нь “Кредит Монгол” банк бус санхүүгийн байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батдорж гэгчтэй илт хуй­валдаж, байруудыг өөрс­дийн танил талдаа зарсан нь үнэн. Өнөөдөр миний таван байрны нэгийг нь худалдаж авсан гэх М.Жаргалсайхны өмгөө­лөгчөөр “Кредит Мон­гол”-ын итгэмжлэгдсэн тө­­­лөөлөгч Б.Бат­дорж гэгч оролцож байх жи­шээтэй.

Ингэж л тэд хүний эд хөрөнгийг дуудлага худал­даанд оруулсан нэрээр бус­дад зарж ашиг олдог нь то­дорхой харагдаж байгаа юм. Ямартай ч Н.Уранчимэг, Э.Ичин­­­­хорол нарын буруутай ажил­лагааг дахин хянасны үндсэн дээр тэдэнд эрүүгийн хэрэг үүсгэлээ.

Тиймээс төрийн албан хаагчийн ёс зүйг уландаа гишгэж ху­вийн ашиг хон­жоо хайсан хүмүүсийг тө­рийн хууль цээрлүүлэх байх аа. Түүнээс надад хэн нэг­нийг гүтгэж нэр төрийг нь сэвтээх гэсэн өчүүхэн бодол байхгүй” гэлээ.

Төлбөр төлөгчийн хэлж буйгаар “Кредит Монгол”-ын итгэмж­лэгдсэн төлөөлөгч Б.Бат­дорж өмнө нь шийд­вэр гүйцэтгэч байсан турш­лагатай нэгэн төдийгүй ир­­­гэн Д.Отгонжаргалын бай­­­рыг худалдаж авсан М.Жар­­­­­гал­­­сайхан гэх хү­ний өм­гөө­лөгчөөр яагаад ажил­лав гэдэг нь анхаарал татсан юм.

Хэрвээ шийдвэр гүйцэт­гэгчид ажиллагаагаа хуу­лийн дагуу явуулсан бол өнөөдөр тэдний гэм буруутай үйлдлийг тогтоох тухай асуудал яригдахгүй байсан нь ойлгомжтой.

Ямартай ч 2009 оноос өнөөг хүртэл үргэлжилж буй эл хэргийг холбогдох хууль хяналтын бай­гууллага нь шалгаж эцэслэн тог­тоох нь лавтай. Хэрвээ Н.Уран­­чимэг, Э.Ичинхорол нарын хууль бус иймэрхүү ажил­лагаанууд ба­рим­­таар тог­тоогдвол төлбөр төлөгч Д.От­гон­жаргал тэдний бу­руу­тай үйл ажиллагааны ул­маас гарсан бүхий л бодит хохир­лыг нөхөн төлүүлнэ гэж байсан.

Үргэлжлэл бий..

Р.Саруул

Эх сурвалж: