sonin.mn

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд УИХ-ын хаврын чуулганыг нээж хэлсэн үгэндээ “Өрийн удирд­лагын тухай хуулийг Засгийн газар нэн даруй оруулж ирэхгүй бол энэ талаар санаа зовж байгаа УИХ-ын гишүүдийн өр­гөн барих хуулийг УИХ хэлэлцэн баталж томоохон бүтээн байгуулалт, хөгж­лийн зээлүүдийг цаг ал­дал­гүй эргэлтэд оруулж, га­цааг арилгана” гэдгийг онцоллоо.

Учир нь “Өрийн удирд­лагын тухай” хууль бат­­лаг­дахгүй удсанаас хөгжлийн зээ­лүүдийг цаг алдалгүй эргэлтэд оруулах болон иргэдийн олон жилийн итгэл тавин хүлээсэн томоохон бүт­­ээн байгуулалтын аж­лууд гацах бодит нөхцөл бай­дал үүсээд байна гэдгийг Нийслэлийн удирдлагууд “Ил захидал”-аар дамжуулан УИХ-ын ги­шүүдийн сонорт хүр­гэсэн нь эрхэм спикер хийгээд хууль тогтоогчдын анхаарлыг эрхгүй татаж, энэ хаврын чуул­ганы нээлтийн үеэрх гол мессеж болов.

Иргэд ч хойшлуулж болш­­гүй томоо­хон бүтээн бай­­гуулалт, хөгж­­­лийн зээлүү­дийг цаг ал­далгүй эргэлтэд оруулж, бүтээн байгуулалтын аж­луудаа үргэлжлүүлэхийг эрх баригчдаас хүсэж байгаа нь лавтай.

УИХ-ын даргын хэл­сэн үгээс харахад улсын болон нийслэлийн бүтээн бай­гуулалтын хурдыг са­аруу­лахгүй байх талаар гаргасан хотын удирдлагуудын хү­сэлт нь энэ талаар санаа зовж байгаа гишүүдийн эх оронч, хөгжлийн төлөө гэсэн эрмэлзэлтэй яв цав нийцжээ хэмээн дүгнэж болохоор байна.

Нөгөөтэйгүүр, бонд хий­гээд хөгжлийн зээлийн ял­­гаа заагийг ойлгохгүй хольж хутгах шахуу байдаг ду­­­ли­маг мэдээлэл дээр зарим эрх­тэн дархтнууд хувийн тог­лолт хийгээд байгаа бу­руу жишгийг эцэслэхэд УИХ-ын дарга З.Энхболдын дээрх мэдэгдэл зарчмын ха­риулт боллоо.

Нийслэлийн томоохон бүтээн байгуулалт, төслийн сан­­­­хүүжилтийн асуудлыг өрийн хэмжээ хэтэрсэн үн­­дэс­лэлээр УИХ-аар хэлэл­цүүлэхгүй цаг алдаж байгааг УИХ анхааралдаа авсан нь бүтээн байгуулалтын гацааг арилгах их найдварыг олон нийтэд төрүүллээ.

Б.Хангарьд

Эх сурвалж: