sonin.mn

Их Британийн цагдаа нар Ираны цөмийн хөтөл­бө­рийг хэрэгжүүлэхэд шаард­­­лагатай байсан тоног төхөөрөмжийг эд ангиар нь зөөж, нууцаар хил давуулж байсан Хятадын бизнесмэн Сихэй Чэнийг Хэтроу ни­сэх буудлаар дамжин өнгө­рөх үед баривчилсан аж.

Си­хэй Чэн нь Иран руу хууль бусаар хил давуулах гэж байсан эд ангиудыг фольго цаасанд боосныг Хэт­роу нисэх буудлын цаг­даа нар илрүүлсэн байна. Шанхай хотын 34 настай бизнесмэнийг АНУ-ын за­саг захиргаа Ираны цө­мийн хөтөлбөрийн эсрэг тавьсан хоригийг зөрчсөн гэж бу­руут­­гажээ.

Уг бизнесмэн Ираны цө­мийн хөтөлбөрийн хуйвал­даанд оролцож, тоног төхөө­рөмжийн хэдэн мянган эд ангийг нууцаар хил давуу­лан нийлүүлсэн аж.

Түүнийг одоо Лондон хотын төвд байдаг цаг­даа­гийн хэсэгт саа­туулаад бай­гаа бөгөөд ирэх зур­гаа­ду­гаар сард Вест­минс­терийн шүү­хэд шүүх хурал хийх гэнэ. Шүүх хур­лаар Сихэй Чэнийг АНУ руу шилжүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэх юм.

Хятадын бизнесмэн нуу­­­цаар тоног төхөөрөмж зөө­вөрлөж байсан явдал нь Иран улс наанаа цөмийн хөтөлбөрөө хязгаарлах ар­га хэмжээ авч байгаа дүр үзүүлж байгаа боловч цаанаа цөмийн зэвсэг үйлдвэрлэх зорилгоо хэрэгжүүлсээр бай­гааг нотоллоо. Дэлхий да­хинд цөмийн аюул заналыг багасгахын тулд зуучлагч зургаан орон Иран улстай яриа хэлэлцээ хийсээр бай­гаа билээ.

Яриа хэлэлцээний үеэр Тегеран цөмийн эрчим хүч гаргах зорилготой хэ­­мээн үргэлж хэлдэг ч хя­тад бизнесмэний хууль бус най­маа нь зэвсэглэлээр хөө­цөл­дөж байгааг илчилсэн аж.

Бизнесмэний авч явсан хувиргагч элементүүд нь тусгай төрлийн мэдрэгч юм байна. Өмнө нь тэрбээр уг элементүүдийг цөмийн хө­төлбөр хэрэгжүүлж байгаа Ираны тэргүүлэгч компанид худалдсанаа хэлжээ. Сихэй Чэнийг ялласан баримтад “Хувиргагч элементүүдийг цөмийн зэвсэгт хэрэглэж бо­лох уран баяжуулах центр­фуг хийхэд ашигладаг” хэ­мээн бичсэн байна.

Сихэй Чэнийг өнгөрсөн хоёрдугаар сарын 7-нд баривчилсан боловч Лондон хотын цагдаагийн газар энэ талаар өнгөрсөн баасан гарагт мэдээлсэн аж.

Тэрбээр Ираны “Nicaro Engineering Company” компани, “Eyvaz Technic Manufacturing” үйлдвэрт эд ангиудыг нийлүүлдэг Сеид Аболфазл Шахаб Жа­ми­­литэй хуйвалдаж, АНУ-ын Массачусетс мужид бай­даг “MKS Instruments” үйлд­­­вэрт үйлдвэрлэсэн ху­вир­гагч эле­ментүүдийг Хя­та­даар дам­жуулан зөөдөг бай­­­жээ.

Дараа нь тэдгээр эд ангийг Иранд гаргадаг бай­­сан бөгөөд Натанзад бай­даг уран баяжуулах төхөө­рөм­­жийн зураг дээр АНУ-д үйлд­­вэрлэсэн олон тооны хувир­гагч элемент байгааг харж болох аж.

АНУ-ын прокуроруудын мэдээлснээр Сихэй Чэн нь Сеид Аболфазл Шахаб Жамилид 2005 оноос хойш Хятадад үйлдвэрлэсэн цөмийн тоног төхөөрөмжийн хэдэн мянган эд ангийг захиалгаар худалдсан гэжээ. Жишээ нь, Сеид Аболфазл Шахаб Жамили Ираны Засгийн газрын зөвшөөрлөөр захиалга бүхий эд ангиудыг “Eyvaz Technic Manufacturing” үйлдвэрт шууд хүргэдэг байсан аж.

Харин АНУ-аас авах элементүүдийг зөөх хуй­валдааныг 2009 оны хоёр­дугаар сараас эхэл­сэн бөгөөд 1.8 сая ам.дол­ла­рын үнэ бүхий 1000 гаруй хувир­гаг­чийг 2009 оны дө­рөв­дү­гээр сараас 2011 оны нэг­­дүгээр сарын хоо­ронд ний­­­­лүүлс­нээ Сихэй Чэн хүлээжээ.

Түүнчлэн эд­гээр захиал­гыг хийхэд “АНУ-ын Зас­гийн газраас хориг тавьсан тул аюултай нөхцөл­тэй” гэд­гийг Сеид Аболфазл Шахаб Жамили сануулсан гэдгийг ч хэлсэн аж.

Барууны орнууд болон Израиль нь Иран улсыг цө­мийн эрчим хүч гаргах авах зорилгоор халхавчлан цө­мийн зэвсэгтэй болох гэж байгаа гэж сэжиглэж бай­сан ч Тегеран эрс үгүйс­гэсээр байгаа юм.

Тиймээс АНУ Ираны эсрэг хориг арга хэмжээ авс­наас гад­на зуучлагч зур­гаа (Их Бри­­тани, Хятад, Франц ОХУ, АНУ болон Герман) Иран улстай гэрээ хэлэлцээ хийж, Тегераныг цөмийн хөтөл­­бөрөө ил тод болгохыг шаард­сан. Сүүлийн шат­ны яриа хэлэлцээг ирэх до­лоодугаар сарын 20-нд хийхээр тө­лөв­­лөсөн бө­гөөд хэрвээ Иран цө­мийн хөтөл­бөрөө хэрэг­­­жүү­лэхдээ эн­хийн зорил­готой гэд­гийг бат­лах юм бол хориг арга хэм­жээг цуцлах аж.

Н.Тунгалаг

Эх сурвалж: