sonin.mn

2006 оны 4 дүгээр сард Канадын Засгийн газар Ногоон худалдан авалтын бодлогоо баталжээ. Үүний дагуу төрийн яамд, агентлагууд болон төрийн өмчийн оролцоотой бүх этгээдүүд бараа, ажил, үйлчилгээ худалдан авах шийдвэр гаргах явцад байгаль орчны асуудлыг тусган харгалздаг ажээ.

Төрийн байгууллагууд бүгд ногоон худалдан авалтын зорилтоо боловсруулах бөгөөд үүнд байгаль орчны шаардлагууд болон техникийн тодорхойлолтод тусган оруулдаг. Бүтээгдэхүүн, үйлчилгээ нийлүүлэгчид мөн төрийн байгууллагуудын байгаль орчныг дэмжих хөтөлбөрийг сайжруулахад хамтран ажилладаг.

Тухайлбал, байгаль орчинд ээлтэй бараа, үйлчилгээ нийлүүлэх, өөрсдийн бараа үйлчилгээ байгаль орчинд хэрхэн, яагаад ээлтэй вэ гэдгийг хэд хэдэн шалгуур үзүүлэлтээр батлан, тухайн бараа, үйлчилгээний байгаль орчны шаардлагууд болон техникийн тодорхойлолт боловсруулахад төрийн байгууллагад дэмжлэг үзүүлдэг.

Улс орнуудын ногоон худалдан авах ажиллагааны талаар хэрэгжүүлж буй бодлогын талаар мэдээллийг Олон улсын ногоон худалдан авалтын сүлжээ (InternationalGreen Purchasing Network-IGPN)-ний илтгэлээс авав. Дэлгэрэнгүйг www.igpn.org вэбсайтаас харж болно.

СУРГАЛТ, СУРТАЛЧИЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС