sonin.mn

    Увс нуурын ай савын УТХГН-ийн Хамгаалалтын захиргааны дарга, мэргэжилтэн, байгаль хамгаалагч нар Увс аймгийн Бөхмөрөн, Ховд, Давст, Тариалан сумдын байгаль хамгаалахЭко клубын сурагчид, ард иргэд, сум орон нутгийн төр захиргааны байгууллагуудын төлөөллийг оролцуулан “Ногоон парламент”-ийн хурлыг зохион байгууллаа.

Хурлаар тухайн сум орон нутагт  байгаль орчны тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж гарсан санал хүсэлийг дээд шатны байгууллагуудад хүргэх зорилготой ажиллаа. Энэ жил ТХГН-ийн орчны бүсийн сумууд болох Давст, Тариалан, Бөхмөрөн, Ховд сумуудад  ногоон парламентийн хурлыг зохион байгуулсан нь ихээхэн үр дүнтэй ажил боллоо.

Ногоон парламентийн хурал нь иргэдийн өөрсдийн санаачлагаар байгуулагдаж 30 гишүүнтэй ажиллаж байна. Мөн хурал нь улиралд нэг удаа хуралдаж сум орон нутагт тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд гол зорилго чиглэл оршино.

Түрүүчийн хурлаар гаргасан санал хүсэлтийг дүгнэж ярилцаж, шинээр гаргасан санал хүсэлтээ ажил хэрэг болгохын төлөө сум орон нутгийн хүүхэд багачууд, ард иргэд ажиллаж байна.

Увс нуурын ай савын УТХГН-ийн Хамгаалалтын захиргаа