sonin.mn

Монголын агаарын тээврийн “Томас Эйр” ХХК Энэтхэгийн Засгийн газраас зарласан олон улсын нээлттэй тендерт ялалт байгуулжээ.

Энэтхэг Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агент­лаг “Survey India”-аас өнгөрөгч нэгдүгээр сард зарласан Энэтхэгийн хойд бүс нутгийн бүтээн бай­гуулалтад зориулсан агаарын зураглалын ажлын дөрвөн шаттай тендерт дэлхийн долоон улсын 10 гаруй компани өрсөлдсөн байна. Австрали, Канад, Франц, Индонез, Испани, Монгол зэрэг орнын авиа компани энэхүү тендерт өрсөлдсөнөөс Монголын 100 ху­вийн хөрөнгө оруулалттай “Томас Эйр” ХХК шалгарсан байна.

Ийнхүү дотоодын авиа компани дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудтай мөр зэрэгцэн өндөр тех­нологийн үйлчилгээний сал­барт олон улсад өрсөлдөх чадвартай гэдэгээ нотолж чадсан байна.

Эх сурвалж: