sonin.mn

90 нас дөхөж яваа Америкийн төрийн зөвлөх Бржэжински болон 90 нас гарсан Германы канцлерийн алба хашиж явсан Шмидт гэх энэ хоёр эрчүүдийг өнөөдөр харахад ярьж байгааг сонсоход хийж бүтээж яваа ажлуудыг сонирхоход үнэхээр л улс орны иргэн хүн гэж ямар байх ёстойг яруу тодоор харуулах мэт.

Энэ хоёр юм үзэж нүд тайлсан мэргэн цэцэн эрсийг харахад улс орноосоо нэр хүнд албан тушаал авсан нь үнэн тэгвэл одоо буцаагаад түүнийгээ төлөх үнэн гэсэн шударга ёсны хатуу зарчимыг барьж чаджээ. Тэд одоо ч шударга ёсыг барьсаар яваа эх орны эрс дээ.

Америкийн нийтдээ таван ерөнхийлөгчидийн зөвлөх Бржэжински гэж олон жил төр улсын асуудлаар мэргэшсэн толгой. Нэг ёсондоо Азид ч Африкт ч Латин Америкт ч Европын Козово гээд олон газруудад явагдсан сайн муу үйл явдалууд түүний гараар орсон. Бржэжински гэж хүний хувийн тунхаг бол Америк үндэстэний ашиг сонирхолын төлөө ажиллана. Англиар “national interest”.

Монголын сүүлийн 20 жилийн төрийн өндөрлөгүүд өнөөдөр ч өнгөрсөнд ч хэзээ ч ийм зөвлөгчийг бэлдэж дэмжиж бүтээж чадсангүй. Тэд чадах ч хүмүүс биш. Яагаад гэвэл тэд өөрсдөө жирэмсэн эхнэрийн бие засах газраас холдож үзээгүй. Тиймээс ч тэд мэдлэгтэй боловсролтой хүмүүсийг харах нүдгүй үнэлэх эрдэмгүй хүмүүс байсан. Өөрөөсөө илүү хүнээс суралцах биш харин ад үзэж бушуухан зайлуулдаг хүмүүс дээ.

Монголын өндөрлөг гэж өөрсдийгөө нэрлүүлж явсан хүмүүсийн зөвлөх ч гэж ёстой ичмээр дамшиг гэдэг шиг зөвлөгч гэхээсээ зөрдөггүй хүмүүс л байсан. Тэднийг яахав хажуудаа цалинжуулж өөрсдийгөө онгирооход хэрэглэдэг. Тэд ч бас сайн хөөргөнө. Өөрсдөө тэднээрээ магтуулж маяглуулсаар л явцгаасан. Өнөөдөрийн зөвлөгчид бүр ч аюултай охид хөвгүүд. Урьд өмнийн зөвлөхүүд муугаа мэддэг байсан бол өнөөдрийн зөвлөгчид муугаа мэддэггүй дээ өөрөөр хэлбэл мэдэхгүйгээ мэддэгүйдээ бүр аюултай хүмүүс.

Ерөөсөө ерөнхийлөгч явсан, ерөнхий сайд явсан, Их хурлын дарга явсан хүмүүс өнөөдөр хаана юу хийж явна вэ? Монгол үндэстэний ашиг сонирхолын төлөө ажиллаж амьдралаа зориулах тийм чансаатай ёстой эрхэмлэмээр хүмүүс байна уу?

Бржэжинскийн “Шатрын хөлөг” нэртэй номонд Евро-Азийг эзэлж чадвал тэр л орон дэлхий дээр журамлана гэж бичсэн байдаг. Үүгээрээ Европын холбоог л том болоо ч гэж турхирсан. Өнөөдөр Бржэжински хоёр дахь удаагаа Европын холбоог турхирчээ. Тэр сонинд ярилцлага өгөхдөө “If the EU is serious about playing a role in the world, it has to start here” гэж хэлжээ. Үүгээрээ Европын холбоо хэрвээ дэлхий дээр олигтойхон журамладаг болж томрох гэвэл Украиныг хэрхэн гартаа оруулж чадаж буйгаараа харуулах хэрэгтэй гэжээ.

Тиймээ Бржэжинскийн хэлсэнээр нээрээ л Украин орон луу Европын холбоог турхирч буйгийн цаана бол эрчим хүчний дайн л явагдаж байгаа шүү дээ. Өнөөдөр улстөр гэдэг бол шатахууны улстөр болсон шүү дээ. Дэлхий дээр шүү дээ. Түүнээс биш манай нөхдүүд шиг Монголчуудаа мөлжиж шатахуунаа дуртай үнээр зарахыг хэлж буй биш.

Дайны цаад шалтгаан бол ард түмэндээ хэрхэн хямдхан шатахуун өгөх гэсэн л нөөцлөх гэсэн л дайн шүү дээ. Ерөөсөө ард түмнээ мөлжиж биш бусад орнуудыг мөлжих улстөр явагдаж байгааг хувиа хичээсэн бэртэгчин Монголын бизнэсмэн нэртэй улстөрөөр халхалсан нийгмийн дайснууд мэдэж л байгаа болов уу.

Украин оронд одоогоор Америкийн газрын тосны хоёр том компани орж ирчихээд ажиллаж байгаа. Тэд Оросын газрын хий болон газрын тосны компануудтай өрсөлдөхөөр ороод ирсэн. Яагаад Америкийн төрийн нарийн бичиг Керри сандран Майданы талбайд ирсэн бэ гэхээр Украиныг хувааж идэх гэж л ирсэн шшүү дээ.

Өөрөөр хэлбэл Америкийн үндэстэний ашиг сонирхолыг төлөөлж ирсэн. Түүнээс биш манай төрийн өндөрлөгүүд шиг хүндэт доктор болох гэж өөрийнхөө хүүхдүүдэд далимдуулаад гэрээ байгуулж компанитай болгох гэж төрийн нэрийн өмнөөс хувийн ажлаа амжуулах гэж очоогүй шүү дээ.

Бржэжински Евро-Азийн өндөрлөгийг эзэлсэн орон л дэлхийг эзэлнэ гэж бичсэн “шатрын хөлөг” номондоо яагаад Монголчуудын тухай хүний урманд үг хэлсэнгүй вэ? Монголчууд Евро-Азийн гадна болж таарч байна уу? Эсвэл эрхэм Бржэжински зориуд Монголчуудыг юу ч биш зүгээр л Орос, Хятад хоёрын өөдөөс хуцуулах гэсэн зорилгодоо ашиглаж ямар ч үүрэггүй хэдэн ширхэг алтан дээр суусан гуйлагчингууд байдаг гэж хүний урманд харц чулуудсангүй юу? Эрхэм гэснээс манай 100 эрхэмийг бодвол эрхэм гэхээс өөр аргаүй хүн дээ.

Монголын төрийн хүмүүс гэдэг эрчүүд өөрөөсөө дээр гарахгүй гутлын өрөөсөнүүдийг зөвлөгч болгож мухар сүсэгтэж уулаар хэсч хадаг хийсүүлж архи сөгнөж агаарт ухаанаа алдаж явцгаадаг л болцгоосондоо. Тийм хүмүүс хийсвэр агаараас буцаж бодит төрийн ордондоо орж ирээд юу ч мэдрэх вэ дээ.

Мэдрэлээ алдчихаад ирсэн юм хойно яаж ч суугаад ном уншиж төлөвлөгөө боловсруулж оюуны өндөр түвшинд бодож боловсруулж үндэстэнийхээ төлөө өөрийгөө зориулах вэ дээ.

Хамаг сүнсээ гадаа салхинд хийсгэж хээр хэвтэх чулуунд эзгүйд ургах модонд авгай хүүхэдээ дагуулан очиж мухар сүсгийн номонд мөргөөд хий хоосонд өөрсдийгөө даатгаад ирсэн хүмүүс шүү дээ. Өөрийгөө ч гэждээ авсан идсэн уусанаа даатгадаг биз. Төрийн мөнгөөр авсан байшин барилгуудаа л даатгадаг байлгүй.

Хүний үгийг сонсдоггүй эхнэрийнхээ үгийг сонсдог эрс хувийн амьдралаа зохицуулахад хэрэг болохоос бус улс орны ажил төвхнүүлэхэд эхнэрийн үг бүр ч хортой. Өнгөрсөн түүх эхнэрүүд ямар их аюултай байсаныг батлаад өгдөг шүү дээ. Эр хүн эхнэрээрээ заалгаж зөвлүүлбэл ёстой аврал биш алдас шүү. Төрийн өндөрлөг нэртэй явсан хүмүүс бүгд мэдлэгт итгэхгүй суусан салсан авгайдаа итгэж олон том алдаануудаа хийсэн дээ.

Мэдээж одоогийн эр хүйстэй улстөрчид бол айлын том хүү шиг л эрхэлдэг эрх мэдэлд суралцаагүй хүмүүс. Эрх мэдэл бол улс орныг авч явахад хэрэгтэй хүчтэй эрдэм шүү. Эрх мэдлийн эрдэмд суралцах боломж алга даа.

Монголын төрийн өндөрлөгүүд Бржэжинскитэй адил цэцэн мэргэн эрдэмтэй улстөрийн зөвлөхтэй болж чадаагүй алдааны хажуугаар бас хийсэн хоёр дахь том алдаа бол Германы канцлер явсан Шмидтэй адил хийсэн зүйлийнхээ талаар шийдсэн асуудлуудынхаа тухай ард түмэндээ тайлан тавьж тэр тухайгаа ном бичиж харьцах тийм харьцааны соёл дутагддаг.

Ялангуяа дараагийн үе үеийнхэндээ хэлэх үггүй заах туршлагагүй мэдсэн мэдлэггүй байгаад л хэргийн учир оршино. Хөнгөн шингэн гэнэн залуу үедээ зөвлөхгүй дахиад л ханаж цадахгүй Оюу Толгой, Таван толгой, Эрдэнэт, төв банк гээд л мөлжөөд л. Мөлжүүрээ үргэлжлүүлээд л.

Германы канцлер явсан Шмидт өнөөдөр 90 нас хол давсан нэгэн. Түүнийг хөгшин хөвөө гэж ад үзэж удахгүй үхэх гэж байгаа гэж өвөө болгосонгүй. Өвөө болсон юм чинь одоо тэтгэвэртээ суу гэж тушаасангүй. Өвөө гэсэн энэ үг ямар муухай хүн доромжилсон үг вэ?

Эх орныхоо төлөө ажиллаж хөдөлмөрлөж яваа нас бие гүйцсэн цэцэн цэлмэг мэргэн улстөрчийг Монгол хэлээр өвөө гэж доромжлох алдас байлгүй. Бржэжински, Шмидт хоёр арай өвөөнүүд биш биздээ.

Шмидт хэдий 90 хол гарсан ч ярьсаар л. Тэр зурагтын ярилцлага хийж улстөрийг болон Германы төрийг хөндлөн гулд шүүмжлэнэ. Түүний бие сул харин ухаан чанга. Шмидт олон ном бичиж Герман орон 2-р дайны дараа ямар их ядуу байсан тухай халаглаж харин түүнээс гарч Герман орныг буцаагаад Европын намбер ван цаашлаад дэлхийд үүрэг хариуцлагатай орон болгохын тулд хэрхэн өдөр шөнөгүй хөдөлмөрлөсөн тухайгаа бичсэн байдаг.

Шмидт нэгэн удаа орой болсон хойно ажлынхаа өрөөнд хэт их хөдөлмөрлөснөөс болж ухаан алдан унасан гэдэг. Мэдээж тэр эх орныхоо төлөө хөдөлмөрлөсөн болохоос биш хор найруулж төрийн мөнгөө хулгай хийж хувьчлал нэрийн дор эх орныхоо өнгөтэй өөдтэйг булаан авч яваад ухаан алдаж эмнэлэгт хүргэгдээгүй шүү дээ. Шмидтийн хүүхэд Германы хаа нэг яаманд эсвэл энд тэндхийн элчин сайдын яамуудад ажилдаггүй бас аавынхаа нэрийг бариад хаа нэг банкны удирдах зөвлөлд суудаггүй.

Германы Шмидт шиг ном бичиж улс орныхоо төлөө үхэн хатан явах тийм чансаатай Монголын экс ерөхийлөгчид байна уу? Эх орныхоо төлөө 90 нас хүртэлээ ажиллаж хийж бүтээх Монголын экс ерөнхий сайдууд байна уу? Эсэргүүцсэн шүүмжилсэн анхааруулсан чанга ухаантай хүчтэй төрийн хүмүүс дутагдаж байна даа.

Өнөөдөрийн Монголын улстөрчидийг харахад хоосон магтаж өдөр бүр зөв байж бүх насаараа дандаа л мундаг байсан гэж өөрийгөө магтахыг хардаа. Тэд бүтээсэн намтаргүй тул паянгаа л яридаг. Тэдний зарим өөрийгөө ярихгүй авгайгийнхаа тухай ярьдаг. Айлын том хүүдүүд яана даа. Шүүмжилдэг газар хөгждөг болохоос биш магтдаг магтаалын газар ямар ч хөгжил явагдахгүй гэдгийг мэддэг болов уу. Мэдэхгүйгээ мэддэгүй дээ.

Хөөрхий Монгол эрс хүсэл жижигхэн тул дандаа л жижигхэн гэрийн авгай хүүхдийн амьдралаар амьдрана. Ерөнхийлөгч болоод ч, ерөнхий сайд болоод ч хувийн жижигхэн ашиг сонирхол мөнгө төгрөг хөөсөн ууланд авирсан гадаад руу хүүхдүүд дээрээ очиж орогносон амьралаар амьдарцгаах юмдаа. Тэд эх орноо ч жижигрүүлсээр сүүлдээ хямдхан болцгоож өчигдөр ч өнөөдөр ч бүр л хямдарсаар.

Одоогийн засгийг газрын байж байгааг хараа ч. Ийм засгийн газартай ийм төрийн удирдлагуудтай орныг Бржэжински юу ч гэж номондоо үсэг бичиж үнэ өгөх вэ дээ. Шмидт бараг Монгол орон гэж байдаг гэдгийг ч мэдэхгүй л болов уу. Тэд эх орноо сонирхдог болохоос гадаад орныг бол ашиглана шүү дээ. Ийм эх орондоо сонирхолтой гадаадынханыг ашиглаж чаддаг төрийн хүмүүс үгүйлэгдэнэ.

 

Доктор С.Молор-Эрдэнэ