sonin.mn

    Орчин үеийн техник технологи хөгжих тусам та бидний амьдрал хөнгөвчлөгдсөөр байна. Хөдөлмөрийн төв биржээс www.hudulmur.mn сайтыг ажиллуулж эхлээд байна.

Ингэснээр ажил идэвхтэй ажил хайгч болон ажил олгогч нар уг сайтанд хандсанаар Хөдөлмөр эрхлэлтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах, ажил олгогч өөрийн ажлын байранд тохирох ажилтан олж авах, ажил идэвхтэй хайгч иргэд ажлын байранд өөрөө өөрийгөө зуучлах боломжтой боллоо.

www.hudulmur.mn  нь  “АЖИЛ ХАЙГЧ” “АЖИЛ ОЛГОГЧ” нарт зориулсан энгийн цэсүүдтэй.
 Ажил олгогч, Ажил хайгч иргэд гэрээсээ, гар утаснаасаа, интернет холбогдсон бүхий л газраас бүртгүүлж цахим зуучлал хийх боломжтой боллоо.  www.hudulmur.mn-г идэвхитэй ашиглацгаая.

Увс аймаг Хөдөлмөрийн хэлтэс