sonin.mn

Өнөөдөр /2014.04.09/ дүүргийн Засаг даргын Зөвлөл хуралдлаа. Энэ удаагийн хурлаар Иргэдийн спортын 3 дугаар наадмыг зохион байгуулах тухай, Нийслэлийн Засаг даргын А/97, дүүргийн Засаг даргын А/87 тоот захирамжийн хүрээнд хийсэн ажлын тайлан, “Нийтийн эзэмшлийн зам талбайн тохижилт, ногоон байгууламжийн арчлалт, хамгаалалт, сэргээн засварлалтыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад гэрээгээр хариуцуулах журам”-ын хүрээнд авч хэрэгжүүлэх ажлын талаар хэлэлцэж холбогдох шийдвэрүүдийг гаргалаа.

Тухайлбал иргэдийн эрүүл аюулгүй амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэх, зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийгдэж буй ажлын хүрээнд нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөхөд шаардлагатай төсвийн тухай саналаа нийслэлд хүргүүлэхээр, тохижилт, ногоон байгууламжийн арчлалт хамгаалалтын чиглэлээр ажлын хэсэг байгуулахаар боллоо.

Мөн Засаг дарга Д.Бадарсан дараагийн зөвлөлийн хурлаар гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж байгаа урамшуулалт эргүүлийн ажлын үр дүн, тайлан мэдээг танилцуулах үүргийг Цагдаагийн нэг, хоёрдугаар хэлтэст өгсөн юм.