sonin.mn

Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаантай давхцаж байгаа тул "Ерөнхий сайдын 30 минут" уулзалт хойшиллоо.

УИХ-ын чуулганы завсарлагаар баасан гарагт хуралдаж байсан Засгийн газар энэ долоо хоногоос бямба гарагт 10.00 цагаас хуралдаж эхлэх бөгөөд "Ерөнхий сайдын 30 минут" Засгийн газрын хуралдааны дараа болно гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.