sonin.mn

  Улсын Их Хурлын гишүүд Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэх хүрээнд хууль санаачлагчийн илтгэл, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбоотой асуулт, хариулт явуулж, саналаа илэрхийллээ.

   Байнгын хорооны саналаар дээрх хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналыг гишүүдийн олонх дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв.

  Өнөөдөр хэлэлцэхээр товлосон бүх асуудлаа хэлэлцэж дуусгаснаар чуулганы үдээс өмнөх хуралдаан ажлаа өндөрлөв гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.