sonin.mn

Линкс Поверкор ХХК-ны хамт олон монголын зах зээлд нийлүүлж байгаа бага оврын машинт техник болон барилга хот байгуулалт, хөдөө аж ахуй, эрчим хүчний салбарт өргөн хэрэглэгддэг бүтээгдэхүүнийхээ дээжийг танилцууллаа.

Дэлхийн зах зээлд нэр хүнд бүхий Bobcat, Doosan Sika брендийн бүтээгдэхүүнийг Линкс Поверкор ХХК-ны хамт олон монголын зах зээлд онцгой эрхтэйгээр нийлүүлж байгаа юм. Bobcat  компани нь бага оврын олон үйлдэлт ачигч машиныг үйлдвэрлэдэг.

Европ болон Америкт нийт бага оврын тоног төхөөрөмжийн талаас дээш хувийг Bobcat компани нийлүүлдэг юм байна. “Bobcat ачигч нь нийлмэл үзүүлэлтээрээ илүү хурдан, шуурхай, хүчтэй, хурд ихтэй машинууд юм.

Уг машинд олон төрлийн хошуу залгаснаар эксковатар, молоток, өрөс, хөрөө, ПО, бульдозер, грейдер, шүүрдэгч, цас хусагч зэрэг 40 гаруй төрлийн ажлыг амжуулж бодлогоороо давуу юм” гэж Линкс Поверкор ХХК-ны захирал А.Гантулга хэллээ.

Бүтээгдэхүүн танилцуулах ёслолд Bobcat компанийн БНСУ дахь салбарын захирал оролцож  дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.  

Bobcat, Doosan Sika брендийн бүтээгдэхүүнийг худалдан борлуулах Линкс Поверкор ХХК байгуулагдаад удаагүй ч гэсэн Оюу толгойн бүтээн байгуулалт, Нарны гүүр, Салхитын цахилгаан станц,  Шангри–Ла  зочид буудлын барилгын ажилд бүтээгдэхүүн үйлчилгээгээрээ оролцож, үйлчлүүлэгчдийнхээ зүгээс талархал хүлээгээд байна.

Цаашид барилга хот байгуулалт, хөдөө аж ахуй, эрчим хүчний салбарт  бүтээгдэхүүнээ өргөн нийлүүлэх сонирхолтой байгаагаа Линкс Поверкор ХХК-ны захирал А.Гантулга хэллээ.