sonin.mn

Энэ сарын 7-ны өдөр Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарт хариуцлага хүлээлгэх эсэх асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэсэн албан бичгийг АТГ-аас УИХ-д хүргүүлжээ. Эх сурвалжуудын хэлж буйгаар түүнийг хэд хэдэн үндэслэлээр буруутгаж байна.

Тодруулбал, Д.Сугарыг Японы Токио хотын Адачи дүүргийн Шиндэн хороололд 535 сая төгрөгийн үнэтэй байр авсан ч 2008, 2009 оны хөрөнгө орлогодоо мэдүүлээгүй. Уг байраа 2010 онд зарсан ч орлого болох 535 саяа мөн л хөрөнгө орлогодоо мэдүүлээгүй.

Хонгконгийн “Эйч Си Би Эс” банкин дахь оффшор данс болон МИАТ-ийн захирал асан Ч.Хоролсүрэнгийн нэр дээр хадгалуулсан мөнгөний талаар 2007 оноос хойш мэдүүлээгүй хэмээн буруутгаж байгаа аж.