sonin.mn

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх байсан ч МАХН, МҮАН-ын "Шударга ёс" эвсэл завсарлага авлаа.
Эх сурвалжуудын өгүүлж буйгаар уг хуулийн төсөл дэмжигдэх нь тодорхой болсон бөгөөд хууль 7 сарын 1-нээс хэрэгжиж эхлэх бололтой.
Гэхдээ Н.Алтанхуяг Ерөнхий сайдаар улиран ажиллах бөгөөд шинээр ажиллах сайдуудын нэрс ч эхнээсээ тодорхой болж буй гэнэ.


Юун түрүүн Ерөнхий сайд Н.Алтанхуяг МҮАН-ын дарга М.Энхсайханд Сангийн сайдаар ажиллах санал тавьсан тухай яриа өнөөдөр Төрийн ордноор хүчтэй тарж эхэлжээ.
Мөн Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар, УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай, УИХ-ын гишүүн Р.Амаржаргал нар сайдаар ажиллах гэнэ.

П.Мандах