sonin.mn

Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Агаарын бохирдлын төлбөр, автозам ашигласны төлбөр хураах ажил хоёр үе шаттай явагдаж байгаа билээ. Журмын дагуу аж ахуй нэгж байгууллагууд төлбөрөө наймдугаар сарын 20-ны дотор замын санд төвлөрүүлэх үүрэг хүлээсэн. Тэгвэл Хан-Уул дүүрэг нь энэхүү ажлыг хөнгөвчлөх үүднээс дүүрэг хороодод нэг цэгийн үйлчилгээ байгууллаа. Нэг цэгийн үйлчилгээ нь ажлын өдрүүдэд төдийгүй амралтын өдрүүдэд ч гэсэн ажиллахаар боллоо.