sonin.mn

   Улсын Их Хурлын 2014 оны хаврын ээлжит чуулганы Баасан гарагийн нэгдсэн хуралдаан /2014.04.11/ 9.40 цагаас 51.4 хувийн ирцтэй эхэллээ.

  Чуулганы нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын Д.Ганбат, Су.Батболд, Д.Сумъяабазар нараас Монгол Улсын Ерөнхий сайд болон Засгийн газрын зарим гишүүнд хандаж тавьсан асуулгын хариуг сонсохоор болов. Үүнд:

  1.Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбатаас Уул уурхай, газрын тосны салбарт хөрөнгө оруулагчтай байгуулсан тогтвортой байдлын, хөрөнгө оруулалтын болон бүтээгдэхүүн хуваах гэрээ, тэдгээрийн биелэлт, Оюутолгой төслийн хөрөнгө оруулалттай холбоотой асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан асуулга:

 2.Улсын Их Хурлын гишүүн Су.Батболдоос “Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдад тавьсан асуулга:

  3. Улсын Их Хурлын гишүүн Д.Сумъяабазараас Агаарын бохирдол хүний эрүүл мэнд, эхийн урагт хэрхэн нөлөөлж байгаа түүнээс урьдчилан сэргийлэх асуудлаар хийж буй ажлын талаар Эрүүл мэндийн сайдад тавьсан асуулга.

  Чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд зарим хууль тогтоомжийн эцсийн найруулгыг сонсов.

  Нэгдсэн хуралдаанаар эхлээд Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбатаас Уул уурхай, газрын тосны салбарт хөрөнгө оруулагчтай байгуулсан тогтвортой байдлын, хөрөнгө оруулалтын болон бүтээгдэхүүн хуваах гэрээ тэдгээрийн биелэлт, Оюутолгой төслийн хөрөнгө оруулалттай холбоотой асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонсож байна гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.