sonin.mn

                              Мьянмарын Парламентын даргын айлчлал:

10.05 цаг:

    Улсын Их Хурлын дарга З.Энхболд манай улсад албан ёсны айлчлал хийж буй Мьянмарын Холбооны Бүгд Найрамдын Улсын Холбооны парламентын дарга бөгөөд Төлөөлөгчдийн танхимын дарга Тура У Швэ Манныг Чингисийн талбайд угтана.

    Парламентын тэргүүн нар Их Эзэн Чингис хааны хөшөөнд ёсолж хүндэтгэл үзүүлж, дурсгалын зураг авахуулна.

    Хүндэтгэлийн дэвтэрт гарын үсэг зурна /Төрийн ордны “Баганат танхимд/

10.10 цаг: Улсын Их Хурлын дарга З.Энхболд зочдыг албан өрөөндөө хүлээн авч уулзана.

10.52 цаг: Зочид Монгол Улсын Их Хурлын чуулганы танхимтай танилцана.

11.00 цаг: Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг зочдыг хүлээн авч уулзана

                                              /Төрийн ордны ёслол хүндэтгэлийн “Б” танхимд/.

14.00 цаг: Хүндэт зочид Сонгуулийн ерөнхий хороонд зочилж, Монгол Улсын сонгуулийн туршлагатай танилцана.

                                                              Хэвлэлийн бага хурал:

11.00 цаг: УИХ дахь бие даагч гишүүд Төрийн ордны Г танхимд хэвлэлийн бага хурал хийлгэнэ.

11.30 цаг: УИХ-ын гишүүн О.Баасанхүү Төрийн ордны Г танхимд хэвлэлийн бага хурал хийлгэнэ.

                                                  Байнгын хорооны хуралдаан:

14.00 цаг: Хууль зүйн байнгын хорооны хуралдаан Төрийн ордны “Б” танхимд хуралдаж, Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай асуудал хэлэлцэнэ.