sonin.mn

"Монголын үнэн" сонины энэ оны гуравдугаар сарын 13-ны №048-д "Ардын намын гишүүнээс Д.Арвинд хаягласан хатуу үг" гэсэн өгүүллийг уншаад энэ оны гуравдугаар сарын 1-ний бямба гаригт "Ам нээвэл" гэсэн теле нэвтрүүлгээр УИХ-ын гишүүн Д.Арвин ярилцлага өгч байсныг санав. Тэгэхэд өрөвдмөөр ч юм шиг, арчаагүй ч юм шиг сэтгэгдэл төрүүлж билээ.

МАН-ын гишүүн байхдаа мөнгө төлөлгүй хэд хэдэн удаа сонгогдож байсан. Харин сая хувиараа зээл, тусламж гуйж оролцсон. Би 21-тэйдээ офицер болж ажилласан минь миний амьдралын гэрэл гэгээ байсан гэв. Гэрэл гэгээ гэдэг чинь насны эцэст л харагддаг юм даа.

Тэр хэлэхдээ "УИХ-ын сонгуулиар МАН дэмжиж хүлээж аваагүй. Араас гэр орноор тагнуул тавьж, мөрдөж хавчдаг байсанд би АН-д гишүүнээр элссэн" гэв. "АН таны мөрийн хөтөлбөрийг дэмжих нь ямар байна" гэж сэтгүүлчийг асуухад "Баянзүрх дүүрэгт хуучин барилгын оронд шинэ орон сууц барьж өгнө гэсэн амлалт, дэмжлэг байхгүйгээс бүтэхгүй нь бололтой. Хэд хэдэн удаа тендер зарласан ч тендер орж ирэхгүй байна" гэв.

"МАХН-д орохгүй яагаад АН-д орох болов. МАХН, МАН ийн л нэг хэсэг шүү дээ" гэсэнд тулгамдаж түгдэрснээ аль ч намд орох нь хувь хүний эрх гэх зэргээр ерөнхийлснөө яс чанар муутай хүн хуучнаа муулж явдаг жамаар "МАН-ынхан чанаргүй их муу хүмүүс" гэж өнөөх үнэ төлбөргүй сурган цол хэргэмтэй амьдралд залгуулж УИХ-ын гишүүнд дэвшүүлээд байсан нам ба журмын нөхдөө муулаадхав.

Д.Арвиныг тагнаж мөрдөж, мөшгиснийг хүмүүс үнэмших юм уу. Өөрийгөө л онцгой чухал хүн болгож олонд сурталчлах гэсэндээ хэлээ биз. Түүнээс УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацаа дууссан хүн бүхэнд л төрийн эрх барьж байсан хүний адил хамгаалалттай байлгах байлгүй. Харин урвагч хүнийг л онцгой нууц
даалгавар, тамга, түлхүүр гурваас хол байлгадаг юм билээ.

Яагаад гэвэл "Урвагч хүн урвагчаараа л байдаг" гэсэн эртний сургаалтай, эрх ашгийн төлөө бол хэнийхээс ч маргааш нь л урвачихна. АН ч яахав дээ. Л.Гүндалайгаас авахуулаад л бүтэлгүйчүүдийг тосоод авчихдаг үүр уурхай нь юм чинь. Дашжамцын Арвин дахиад МАН-д итгэгдэх нь энэ яваа насанд өнгөрсөн. Харин АН анхны эмэгтэй ерөнхийлөгч болгочих юм биш байгаа даа.

Ц.Ядамсүрэнгийн бичсэнийг уншихад Д.Арвин МАН-аас мөн ч их зардал, чирэгдлийг нь ашигласан байгаа биз. Сонгох гэж олон зуун хүн үүнээс ч илүү хүнд нөхцөлд ажилладаг юм. Ц.Ядамсүрэнгийн үг МАН-ын гишүүдийн үг гэдгийг давхар сануулъя. Дахин сонгогдох тухай яриа, зурагтаар гарах хоёртоо ичих нь яана даа.

Н.Мандухай,  С.Янжмаа, С.Удвал, Д.Мөнхөө, Т.Ганди хүртэлх төр түмэнд ач буянаа хайрласан гандашгүй оргил туг болсон эмэгтэйчүүд. Тэдний дэргэд Д.Арвин юу юм бэ. "Түй" гэхээс өөр юу гэхэв. Н.Мандухайн оронд байсан бол Исмэл тайжтай дэр нэг болохгүй юм гэхэд ямар ч гэсэн өдийд дэлхийн газрын зураг дээр Монгол Улс байхгүй нь лавтай. Ууртай ч юм шиг, угаас уруу царайтай Д.Арвин авгай улам ч уруу болчихжээ.

Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны иргэн Л.Чогсом