sonin.mn

Нийслэлийн прокурорын газраас БНХАУ-ын иргэн Вэй Хун Ван, Хан Рун Пин нар болон Баянзүрх дүүргийн татварын байцаагч Д.Нанжидсүрэн нарт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, дүүргийн эрүүгийн хэргийн нэгдүгээр шүүхэд шилжүүлжээ.

Хятад улсын иргэд нь 2008-2011 онд БНХАУ-ын "Хун Лиан" ХХК-ийн нэр дээр болон Монгол Улсын иргэдийн нэрээр нийт 11 мянга 822 ширхэг мотоциклийг Монголд импортоор оруулж ирээд худалдан борлуулахдаа аж ахуйн нэгжийн орлогын албан татварын болон НӨАТ-ын тайланд тусгахгүй, онц их хэмжээний албан татвар төлөхөөс санаатай зайлхийсэн, Вэй Хун Ван нь Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагт Д.Нанжидсүрэнд хээл хахууль өгсөн нь тогтоогджээ.

Шүүхээс Вэй Хун Ван, Хан Рун Пин, Д.Нанжидсүрэн нарыг гэм буруутай гэж үзэн, БНХАУ-ын иргэн Вэй Хун Ванд Эрүүгийн хуулийн 166 дугаар зүйлийг 166.2, 269 дүгээр зүйлийн 269.1-дэх хэсэгт заасны дагуу сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, зургаан жил зургаан cap хорих ял, Хан Рун Пинд Эрүүгийн хуулийн 166 дугаар зүйлийн 166.2-д заасны дагуу 500.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, таван жил нэг сарын хорих ял, Баянзүрх дүүргийн татварын байцаагч Д.Нанжидсүрэнд Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.1-дэх хэсэгт заасны дагуу нэг жил зургаан сарын хорин ял тус тус оноожээ.

Б.Цэцэг

Эх сурвалж: