sonin.mn

Өдрийн сонины 4 сарын 10 ны дугаарт Америкийн элчин сайдыг ингэж бичлээ гэсэн “Украины төлөө бүгд хамтран нэгдье” гарчигтай Монгол хэл дээр нийтлэл хэвлэгджээ. Америкийн элчин сайд Монгол хэл дээр бичдэг болчихсон юм боловуу эсвэл түүний бичсэнийг орчуулсан юм боловуу бүү мэд. Ямар ч тайлбар тодруулга алга. Орчуулсан гэвэл хэн орчуулсан тухай орчуулагчийн нэр ус ч алга.

Нэгдье гээд л айхтар сүрхий улстөржсөн уриалга байхаар нь за одоо л Сүхбаатарын талбай дээр хавар бүр болдог Монголчуудын ээлжит жагсаалууд эхлэхнээ гэж битүүхэндээ талархасан боловч хэрэг бишдээд явчихлаа. Гадаадын иргэн улстөржсөн байна. Гэхдээ бүр Монголын нутаг дээр Монголын иргэдийг уриалжээ. Жижигхэн улстөртэй жижигхэн Монголыг их л сүрхий уриалжээ.

Сүүлийн 20 гаруй жил том улстөрөөс холдож жижигхэн орон нутгийн чанартай Сүхбаатарын талбай хавиар л улстөрждөг байсан ард түмнийг хил давуулан алс холын Укриануудтай нэгдээрэй гэж уриалж буйг уншихад бас овоо шдээ бид бас хэрэгтэй хүмүүс байхнээ гэж хөөрцөглөв.

Саяхан Америкийн улстөрийн зөвлөх Польш гаралтай одооУкраины тэндих л идэвхижиж яваа хуучин бууны хугархай Бржэжински Европын холбоог уриалах биш турхирсан байна билээ. Тэр сонинд ярилцлага өгөхдөө “If the EU is serious about playing a role in the world, it has to start here” гэж хэлжээ.
Европын холбоо хэрвээ дэлхий дээр олигтойхон журамладаг болж томрох гэвэл өөрөөр хэлбэл томтоглогч болох гэвэл Украиныг хэрхэн гартаа оруулж чадаж буйгаараа харуулах хэрэгтэй гэж тэр хэлжээ.

Бржэжински яах вэ улстөрийн зөвлөх хүн улстөржиж болноо. Гэтэл Америкийн элчин сайд эмэгтэй дипломат ёсыг зөрчиж улстөржиж болох уу? Европт дайн эхэлчихээд байгаа юм бишүү. Монголчууд нэгдэцгээ гэжээ. Тэгвэл дайнд нэгдэхүү. Яг л Ирак руу дайрцгаасан шиг үү.

Монголчууд түүхээ эргэж санавал бас дэлхийд томтоглогч явсандаа. Өнөөдөр олон хэсэг хуваагдаж дээ. Уул нь тоолбол 200 гаруй сая Монголчууд бий. Овоо том хүч шүү. Нэгдэж чадвал харин Хамуг Монгол, Даяар Монгол, Бүгд Монгол, Бүх Монгол болж босвол бас ч үгүй  Европын холбооноос дутахгүйгээр Бржэжински гуайн сонирхолыг татна даа.

Нэгэнт том улстөр ярьж байгаа тул одоо тэгээд дэлхий дээр Америкаас гадна Европын холбоо гэсэн бас нэг томтоглогч гарч ирэх төлөвтэй. Тэд нилээд хичээж Украины тэнд өөрийнхөө том гэдгээ батлах гэж буй л бололтой.

Европ ч яах вэ түүхэндээ үргэлж дайтаж явсан. Одоогоос яг 100 жилийн өмнө Дэлхийн 1-р дайн эхэлсэндээ. Түүний дараа дэлхийн 2-р дайн. Тэгээд завсарласны дараа 1999 онд Югославын дайн болсон. ӨнөөдөрУкраины дайн эхлэх гэж буй бололтой. НАТО-гийн цэрэг бүр Оросын хил рүү их л ойртсон гэсэн.

1990 онд Берлиний ханыг нурааж Зүүн Германыг Баруун Германтай нэгтгэхэд Горбачёв гол үүрэг гүйцэтгэж үүний хариуд НАТО хэзээ ч Зүүн Европ руу цэргээ оруулж Оросын хилрүү ойртохгүй шүү гэж хэлэхэд НАТО зөвшөөрч амласан гэсэн. Гэтэл өнөөдөр амласнаа эвдэж НАТО бүр цэргээ Кримрүү оруулах гэж өөр өөр хэлбэл Оросын нутагт шууд бусаар оруулах гэж байгаад бүтэлгүйтлээ.

Том улстөр ийм л байдаг даа. Америкийн элчин сайд Монголчуудыг том улстөрд оруулах гэж байгаа бол зөвхөн Ар Монгол хүч хүрэхгүй. Бид чинь ердөө л 3 сая хүрэхгүй шүү дээ. Тэгээд ч Атомын бөмбөг байхгүй. Ядаж Пакистантай адил Атомын бөмбөгтэй болих л том дуу гаргахсан.

Түрүүнд хэлсэнээр Хамуг Монголыг яг л Чингисийн тэр үетэй адил босгож чадвал харин ч Украины Киевийг эзэлж явсаныгаа магад өнөөдөр цайруулах боломжтой. Киевийн тухай түүхийн хуудсанд бичээтэй л байгаа даа.

Монгол түүхээ ярьвал том шүү. Америкууд яах вэ өнөөдөр дэлхийн томтоглогч болжээ. Гэхдээ түүхийг нэг л тоодоггүйдээ. Германы зохиолч Гёте номондоо бичихдээ: America, you have it better Than our old continent. Орчуулбал: “Америк чамд түүх байхгүй тийм болохоор Та нар юуг ч тоохгүй юуг ч үнэлэхгүй дураараа аашилдаг. Гэтэл Европ түүхээ хүндэлж тэгж их дураараа аашлах боломжгүй” гэсэн байдаг.

Тиймээ, Америкийн хуучин үеэ элээж улстөрөөс хөндийрсөн хоёр гадаад хэрэгийн сайд агсанууд болох Жэймэс Бэйкэр болон Хэнри Киссинжэр нар Америк оронд шинэ улстөрийн баримжаа хэрэгтэй гэж хэвлэл мэдээлэлийн хэрэгсэлээр хэдэн жилийн өмнө зарласан байдаг. Тэд хэлэхдээ: “The United States should pursue a policy that couples our determination to protect our national interests”. Америкийн үндэстэний ашиг сонирхол чухал гэж чухал илжээ.

Арабын хавар нэртэй бас л Америкийн үндэсний сонирхолд нийцэх гэсэн орнууд юу болов доо. Ардчилал байтугай зүгээр нийгмийн хэв журмыг гүйцэлдүүлж чадахгүй жинхэнэ замбараагүйтэл үүслээ шүү дээ.

Америкийн элчин сайд эмэгтэй авлигад идэгдсэн, дарангуйлагч удирдагч нарын эсрэг нэгдэцгээе гэжээ. Тэгвэл Монголын асан ерөхийлөгчөөс авахуулаад асан ерөнхий сайдууд гээд ёстой жинхэнэ авлигад идэгдсэн нөхдүүд манайд бас олон байгаа шүү дээ.

Тэдний эсрэг бас Америкийн элчин сайд эмэгтэй бидэндтэй нэгдэцгээ л дээ. Хариутай бол бариутай шүү дээ. Энэ чинь жинхэнэ дипломат ёс биз дээ.

Муу эр дайнд хөөрнө гэсэн үг бий. Монголчууд ямар ч утгагүй Иракийн дайнд хөөрч оролцож гэмгүй ардуудын амийг хөнөөлцсөн. Ёстой л хамраараа газар шаасан.
Түүхийн тоосонд дарагдсан Монгол Америктай нэгдэх битгий хэл хоорондоо ч нэгдэж Хамуг Монгол болж чадахгүй л явна даа. Ийм л хариу барихаас.

Доктор С.Молор-Эрдэнэ