sonin.mn

Мьянмар Улсын Холбооны Парламентын дарга Тура У Шве Манн тэргүүтэй төлөөлөгчид манай улсад айлчилж байна.

Манай хоёр улсын хооронд 1956 онд дипломат харилцаа тогтоосноос хойш Мьянмар Улсын парламентын дарга тэргүүтэй анхны төлөөлөгчид Монгол улсад айлчилж байгааг Ерөнхий сайд Н.Алтанхуяг уулзалтын эхэнд хэллээ.

Мьянмар Улс улс төр, эдийн засаг, нийгмийн салбарт өөрчлөлт, шинэчлэлтийг хийж байгаад баяр хүргэж, хуримтлуулсан туршлагаасаа хуваалцахад бэлэн байна гэж Ерөнхий сайд дурдлаа.

Соёл, аялал жуулчлал, худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх нь чухал болохыг хоёр тал тэмдэглэж байлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.