sonin.mn

Иргэд, аж ахуйн нэгжүүд Чингис бондоос хэдэн төгрөг үлдсэн, Самурай бондын хэдэн төгрөг манай улсын дансанд байгааг сонирхдог.


Энэ талаар Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат “Чингис бондоос хуваарилаагүй эх үүсвэр, Самурай бондын хөрөнгө нийлээд нэг их наяд орчим төгрөг бий. Өөрөөр хэлбэл, Чингис бондын эх үүсвэрээс зарцуулалт хийгээгүй 1.5 их наяд төгрөгийг Монголбанк болон Хөгжлийн банкны дансанд хуваан байршуулжээ. Үүнээс 420 гаруй тэрбум төгрөгийг нь Засгийн газар ямар нэг төсөлд хуваарилаагүй” гэжээ.

Харин Хөгжлийн банк Японы зах зээлээс босгосон Самурай бондын 30 тэрбум иений эх үүсвэр оны эхэнд бүрдүүлсэн. Засгийн газрын шийдвэр нь тогтоол хэлбэрээр хараахан гараагүй байгаа гэдгийг нэмж хэллээ.


Эх сурвалж: