sonin.mn

Украины хууль ёс­­ны Ерөн­хийлөгч В.Яну­кович “Шинэ удир­­­дагчид АНУ-ын Тагнуулын төв газ­рын за­хирал Жон Бреннантай уулз­саны дараа зүүн өмнөд хотуудад тусгай ажиллагаа явуулах шийдвэр гаргасан” гэж хэлсэн байна.

Дээд Радагаас то­мил­сон Ерөн­хий­лөгчийн үүрэг гүйцэтгэгч А.Тур­­чинов, Дотоод хэр­гийн сайдын үүрэг гүйцэтгэгч А.Аваков нар Ж.Бреннантай уулзаж, ярилцаад иргэд буу зэв­сэг хэрэглэхийг хо­риг­лох, тусгай ажиллагаа эхлэх шийд­вэр гаргасан нь Украинд цус урс­гахыг турхирсан хэрэг гэж үзэж байгаагаа хэл­жээ.

Түүнээс гадна ОХУ-ын Гадаад хэргийн яам­наас Украины Зэвсэгт хүчин тусгай ажиллагаа явуулж эхэл­сэн нь ир­гэдэд маш аюултай гэж мэдэгдсэн аж.


Н.Тунгалаг


Эх сурвалж: