sonin.mn

Энэ жил  Хувьсгалчдын гудамж, Зурагтын шинэ эцсийн буудлаас Баянхошууны уулзвар хүртэлх 4.6 км авто замыг өргөтгөн шинэчилнэ. Тус замын ажлын тендерийг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас зарлаж  тендерт "Экспресс зам" ХХК шалгаран Нийслэлийн Авто замын газартай гэрээ байгуулжээ.

Гэрээнд зааснаар 2014.10.30-нд ажлаа хийж дуусгах юм байна. Тус замыг өргөтгөхтэй холбогдуулан замын трасст орсон 200 гаруй айл өрхийн хашаа, объектыг татуулах шаардлагатай бөгөөд Нийслэлийн Өмчийн харилцааны газраас эдгээр айл өрхөд газар чөлөөлөх мэдэгдэл хүргүүлэн ажиллаж байна гэж Нийслэлийн Автозамын газраас мэдээллээ.