sonin.mn

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2014.04.15/ хуралдаан 10.45 цагт гишүүдийн 52,6 хувийн ирцтэйгээр эхэллээ.

Тус Байнгын хорооны хуралдаанаар таван асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Хуралдаанаар эхлээд Шилэн дансны тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна.



Дараа нь Онцгой албан татварын тухай, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2014.02.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, татварыг төгрөгөөр ногдуулах хэлэлцэх эсэх/, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүд /Засгийн азар 2014.04.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, Амгалан дулааны станцын тоног төхөөрөмжийг чөлөөлөх, хэлэлцэх эсэх/, Ажлын хэсэг байгуулах тухай, Төсвийн байнгын хорооноос 2014 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг хэлэлцэх юм. Байнгын хорооны хуралдааны дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэх болно хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.