sonin.mn

04 дүгээр сарын 15-ны Мягмар гарагт хуралдах Байнгын хороод:

           1.Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:

    Шилэн дансны тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/;
    Онцгой албан татварын тухай, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2014.02.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, татварыг төгрөгөөр ногдуулах, хэлэлцэх эсэх/;
    Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2014.4.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, Амгалан дулааны станцын тоног төхөөрөмжийг чөлөөлөх, хэлэлцэх эсэх/.

           2. Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд:
Хэлэлцэх асуудал:

    Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Шүүхийн багц хуулийн хүрээнд шүүхэд хэрэг хувиарлах тухай, анхны хэлэлцүүлэг/;
    Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/;
    Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.04.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, Мөрдөх болон тахарын албатай холбоотой, хэлэлцэх эсэх/;
    Хотыг дахин хөгжүүлэх тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/;
    Хариуцлага хүлээлгэх /Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарт/ тухай Авлигатай тэмцэх газрын 2014 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 01/2676 албан тоотоор тавьсан асуудал.

            3.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 13.00 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:

    Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл, А.Бакей, Р.Гончигдорж, Д.Лүндээжанцан, Сү.Батболд, Н.Батцэрэг нараас 2014.3.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, Агаарын бохирдлын талаар, хэлэлцэх эсэх/;
    “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоолын төсөл;
    Төрийн байгууллагууд өөрт ногдуулсан чиг үүргийг хэрэгжүүлэхдээ үйл ажиллагаагаа хэрхэн уялдуулж байгааг судлан дүгнэлт гаргаж, саналын төсөл боловсруулсан ажлын хэсгийн танилцуулга.

          4.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 13.00 цагаас “Б” танхимд:
Хэлэлцэх асуудал:

    Стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн нүүрсний орд газар дахь нүүрс олборлолт, борлуулалтын талаар мэдээлэл сонсох.