sonin.mn

Газрын тосны газрын Ашиглалт олборлолтын хэлтсийн ахлах мэргэжитлтэн Л.Эрдэнэсайхан, Хайгуул судалгааны хэлтсийн Байгаль орчны мэргэжилтэн З.Цогтбаяр, зүүн баян дахь төлөөлөгч Ч.жаргалсайхан нар Аймгийн Засаг дарга П.Ганхуягтай уулзалт хийж байна.

Дорноговь аймаг дахь ашигт малтмалын компаниудын үйл ажиллагааны талаарх мэдээлэл түүнд төрөөс явуулж буй бодлого зохицуулалтын талаар хэлэлцэн Орон нутгийн компаниудыг чадавхжуулах эдийн засгийн үр ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх болон байгаль орчны нөхөн сэргээлтийг хянах сайжруулах гэх мэт олон асуудлыг хөндөн ярилцлаа.

Ирэх 5 сард Дорноговь аймаг , Газрын тосны газар, компани аж ахуйн нэгж байгууллагууд оролцсон хамтын ажиллагааны уулзалт зохион байгуулахаар боллоо.