sonin.mn

Хуулийн салбарын ши­нэчлэлийн тухай нийгмийг талцуулсан маргаан хоёр жил дамнан үргэлжилж байгаа. Ямар ч байсан эл том маргааны ард энэ салбарын бүтэц, зохион байгуулалт хийгээд үйл ажил­лагааг зо­хицуулах нэлээд олон хууль, тогтоомж Засгийн газ­раар батлагдаж, эхнээсээ хэрэгжиж байна. Энэ сарын 4-нөөс цагдаа­гийн бие бүрэлдэхүүн шинэ дүрэмт хувцсаар жигдэрч, албан үүргээ гүйцэтгэж эхэл­­сэн.

Хачирхалтай нь тэд­ ши­нэ өмсгөл өмссөн анхны өдрөө­сөө л шүүмжлэлд өр­төж жуул­чин, загасчин, анчин эсвэл ойн хамгаалагч гэж цол­луулахад хүрэв. Тэгвэл мал­гайнаасаа эхлээд асуудал дагуулж, өнөөг хэр нь олон нийтийн ярианы сэдэв хэ­вээр байгаа шинэ дүрэмт хувцасныхаа талаар цагдаа нар ам сайтай байна.

Хэдийгээр гудамжинд ажил үүргээ гүйцэтгэж яваа цагдаа нарт удирдлагууд нь “Шинэ дүрэмт хувцасныхаа талаар хэнд ч ам нээж болохгүй” гэх утгатай лүн­дэн буулгасан ч тэд эдэл­гээ сайн, биед эвтэйхэн, хөн­гөхөн, хөдөлгөөнд саад учрахгүй гээд олон давуу талтайг хэлж байна.

Өнгөрсөн жил цагдаа­гийн алба хаагчдын дү­рэмт хувцасны загварыг шинэч­лэх ажлын хүрээнд ШУТИС-ийн хувцас судлалын төвтэй хамтарсан ажлын хэсэг бай­­гуулан ажиллажээ. Цаг­даагийн алба хаагчдын хувц­сыг олон улсын түвшинд хий­хийн тулд гадаадад цэрэг цагдаагийн хувцас, тэдгээрийн ма­териал зэргийг судалж хувцасны загварыг бат­луулсан аж.

Материалын хувьд хув­­цасныхаа эдэлгээний норм­­той уялдаж өгчээ. Тодруулбал энэ жил бэлдсэн өдөр тутмын хувцас нь ус, чийг нэвтрүүлдэггүй, хөл­с га­дагш­­луулдаг, норсон тохиолдолд түргэн хатдаг материалтай.

Мөн шинэ дү­рэмт хувц­санд поло цамц нэмэгдсэн байна. Уг цамцыг зун, хавар дангаар нь өмсөж болохоос гадна индүүдэх шаардлагагүй. Та­мирч­дын хувцас хийлгэдэг мате­риа­лаар албаны хүрмийг хийлгэж, гутлыг өмсөх хув­цастайгаа холбогдуулж зургаан төр­лөөр хийсэн байна.

Энэхүү шинэ дүрэмт хув­цасны загварыг өнгөрсөн оны есдүгээр сард Монгол Ул­сын Ерөнхийлөгчийн 149 дүгээр тогтоолоор баталжээ. Ингэхдээ өнгөрсөн жил улсаас 5.5 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Энэ удаагийн шинэ дүрэмт хувцсанд 3.5 тэрбум төгрөг төсөвлөж, гадны олон орныг судалснаас Туркийг сонгосон аж.

Эхлээд дотоодын үйлд­вэрлэгчдээ дэмжих үүднээс оёдлын томоохон үйлдвэрийн эздийг уг ажилд урьсан хэдий ч сурагчийн дүрэмт хувцасны захиалгатай давхцсан тул “2014 оны нэгдүгээр улирлын сүүл­чээс нийлүүлж болох юм” гэх хариуг өгсөнөөс гад­­на төсөвт өртөг нь өндөр байс­ныг албаныхан хэлж байна.

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүүгээс тод­­­­­руулахад “Өнгөрсөн онд цаг­даагийн алба хаагчдын хуу­­чин хувцас тараагдаж дуус­­­сан. Тэгээд ч 2013 оны ес­дү­гээр сард цагдаагийн ал­ба­ны дүрэмт хувцасны заг­вар батлагдсан. Тухайн ондоо багтааж улсын төсөвт тусгагдсан хөрөнгөндөө баг­таж цагдаагийн шинэ дү­рэмт хувцас хийлгэх гэрээ байгуулах зайлшгүй шаард­лага тулгарсан.

Бид монголдоо томоохон гэгддэг хэд хэдэн оёдлын үйлдвэрт урилга хүргүүлсэн. Харамсалтай нь тэдний зү­гээс энэ онд гэрээ байгуулж ажил­лах боломжгүй гэсэн. Тэгээд ч манай улсад найман мянган хүний хувцас оёх үйлдвэр байгаагүй.

Тиймээс гадаадын орнуудыг судалж, Туркийг сонгосон. Европ технологи нэвтрүүлсэн гэдэг утгаараа Турк улс хамгийн сүүлийн үеийн загвар, ма­териалаар хийж өгөх са­налаа ирүүлсэн юм. Тэд до­тоо­дын үйлдвэрлэгчдийн үнийн са­налаас бага дүн хэл­сэн. Нэг алба хаагчийн хувцсыг 107 мянган төгрө­гөөр оёж өгсөн” гэв.

Цагдаагийн дүрэмт хувцас нь бат бөх, галд тэсвэртэй материалаар хийсэн байх ёстой гэсэн шаардлагыг ма­­найхан тавьсан юм бай­на. Туркээс ирүүлсэн мате­риа­лаар загварын дагуу хув­цас хийж, цаг агаарын янз бүрийн нөхцөлд Увс, Ховд, Дорнод аймаг, Зав­ханы То­сонцэнгэлд цаг­даа­­гийн ал­ба хаагчдад өм­сүүлж турш­жээ. Ингээд ма­­най орны нөх­цөлд таарч бай­на гэж үзээд бөөнөөр нь үйлдвэр­лүүлсэн аж.

Харин өвлийн хувцас нь чийг их татаж байсан тул материалыг нь өөрч­лүүлэхээр ярилцаж буй гэнэ. Иргэдээс янз бүрийн хоч аваад буй малгайны хувьд цагдаагийнхан өөрсдөө санал гаргажээ. Тэд “хатуулгатай малгай хэлбэрээ алдах, ажил үүргээ биелүүлж байхад буюу гэмт хэрэгтэн барих зэрэгт толгой дээр тогтохгүй, хүндрэлтэй байдаг.

Тиймээс өмсөхгүй үедээ эвхэж бо­лох, салхинд тогт­вортой бай­хаар бодолцож хий­вэл зү­гээр байна” гэсэн учир одоо­гийн бүчтэй малгайг өдөр тутамд өмсөхөөр бодож үйлдвэрлэжээ.

Ингэхдээ хүй­тэнд чих нь даарахгүй, зуны улиралд наранд сүүдэртэй гэх зэргээр цагдаа нарын биед нь тухтай байх хэлбэрүүдийг сонгосон аж.

Үнэндээ цагдаагийн алба хаагчдад өмсч буй хувцас нь биед тухтай, тухгүй ч өдөр бүхэн дүрэмт хувцсаа өмсөөд ажил үүргээ гүйцэтгэдэг. Гэтэл бид өдөрт хэдэн удаа хувцсаа сольдог билээ. Ингээд бодохоор биед нь эвтэйхэн, чөлөөтэй хувцас сонгосон цагдаа нарыг буруутгах эрх бидэнд байхгүй.

Б.Төрбат

Эх сурвалж: