sonin.mn

ХӨСҮТ-ийн зоонозын тасагт хачигт хазуулсан 37 хүн ханджээ. Эдгээр хүмүүсийн ихэнх нь Улаанбаатар хотын оршин суугчид байсан бол үлдсэн нь Говь-Алтай, Төв, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн иргэд аж.

Ихэнх хүмүүс хотын ойролцоох ой модонд, хөдөө орон нутагт явж байхдаа хачигт хазуулжээ. Хачиг нь үе хөлтний хүрээ, аалз хэлбэртний ангид багтах бөгөөд дэлхий дээр 3000 гаруй зүйл хачиг бүртгэгдсэнээс манай улсад 462 зүйл хачиг байдаг. Хачиг нь өвчин үүсгэгч вирус, нян, эгэл биетэн зэргийг биедээ агуулж мал, амьтдын цусыг сорохдоо хүн, амьтанд дамжуулдаг.

Хачигт хазуулсны дараа хазсан хэсэгт улайх, өвдөх, ойролцоох тунгалагийн булчирхай үрэвсэх, толгой өвдөх, халуурах, хүзүү хөших, бөөлжих зэрэг зовиур илэрвэл эмчид хандахыг ХӨСҮТ-өөс зөвлөж байна.

Эх сурвалж: